Германы Элчин сайдын яамны Шенгений виз мэдүүлэх төв албан ёсны нээлтээ хийжээ

М.Амаржаргал / Нийгэм

Гадаад улс орнуудын засгийн газрууд болон дипломат төлөөлөгчийн газруудад аутсорсингийн болон технологийн үйлчилгээ үзүүлдэг “Ви Эф Эс Глобал” (VFS Global) компани энэ сарын 5-нд Герман улсын Элчин сайдын яамны Шенгений виз мэдүүлэх төвийг Улаанбаатар хотноо албан ёсоор нээжээ. Тус нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Дуппел оролцсон байна.

Улаанбаатар дахь Германы улсын Элчин сайдын яам нь Шенгений бүсийн нийт 15 улсад богино хугацаагаар зорчих визийн мэдүүлгийг хариуцан ажилладаг. Эдгээр төрлийн визийг "Ви Эф Эс Глобал”-аар дамжуулан мэдүүлэхээр болж байгаа аж.

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дагаад Улаанбаатар дахь Герман улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчдийн тоо өнгөрсөн жилүүдэд ихээр өссөн байна. Иймд виз мэдүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор, ялангуяа виз мэдүүлэх цаг авахад удаан хүлээлгийн хугацаа бий болгохгүйн тулд Улаанбаатар дахь визний мэдүүлгийг “Ви Эф Эс Глобал” компаниар дамжуулж авахаар шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

Руугаа [103.212.117.212] 2019-04-11 12:44:30

Яадгийг мэдэхгүй юм байна Монголд бүх зүйлийг буруугаар хийдэг болохоор итгэл үнэмшил төрөхгүй бас нэг гэж бодохоор

Dutuu [103.26.194.144] 2019-04-11 11:00:32

Medeegee guitsed bolovsrongui tavij surmaar bna. Zugeer l uzuulen hiichih yum.

Зочин [202.179.27.50] 2019-04-11 08:56:49

Энэтхэгт байдаг олон улсын визийн үйлчилгээ үзүүлдэг компани бололтой

зочин [64.119.16.63] 2019-04-11 07:38:59

Энэ Төв нь хаана байршдаг юм бэ?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.