С.Эрдэнэ “СӨХ-ны эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн барилаа

П.Урнаа / Улстөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан “Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.

Сууц өмчлөгчдийн холбоо 1997 оноос байгуулагдаж эхэлсэн ба 2015 оны IV улирлын байдлаар1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 881, орон нутагт 141 байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дод нийт 153.312 орон сууц бүхий 2368 байр хамрагддаг бол ороннутагт 42267 орон сууц бүхий 1009 байр хамрагддаг байна.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.


Сэтгэгдэл

zochin [139.5.219.123] 2019-04-12 02:03:49

Tegj yarih yum bol Erdene ard tumend ashigtai olon zuil sanaachilsan shuu tuunii sanaachilsan huilnan hureend tetgever nemegdsen ene hun yamarch baisan idej uusnaa busadtai huvaaltsdag hun shuu Odoo sanaachilj baigaa huuli mash heregtei huuli shuu sain baina

Зочин [103.229.122.231] 2019-04-12 01:20:51

Сөх цөөхөн айлтай бол яагаад ч ашиггүй юм.Дарга эсвэл ня бо 2ын цалиндаа л таардаг юм бна лээ Харин том олон айлтай нь зөв ажилдаг юм бна лээ

Зараа [182.160.32.153] 2019-04-12 01:00:16

Энэ нөхөр суугчдын эвлэлдэн нэгдэхэд хөндлөнгөөс оролцож бүр сүүлдээ сөх-н даргыг өөрийн намын нөхдөөр томилуулаад харайлгаж яваа нь үнэн шүү дээ. Сөх гэдэг чинь намынх нь анхан шатны нэгж гэж андуураад байгаа партизан даа

зочин [59.153.114.15] 2019-04-11 13:40:21

СӨХ үүдийг бүгдын татан буулгах хуулийг хүчингүй болго.орон сууц аж ахуйн удирдах газарт ни буцаагаад байруудын ашиглалт лифтийг хариуцуулж энэ удирдах газарт төсөв мөнгийн шийдэж өгцгөө.хаа сайгүй хулгай,луйварчид үүрэлчихсэн бна.СӨХ,СӨХдээд зөвлөл гэж эрдэнэтэйгээ нийлсэн хулгайч луйварчид төрд ч байна,СӨХ д бас байна.СӨХ ийн дарга,нягтлан хоёр гэж эрдэнэ шиг 4-5жил ажиллах дүр эсгэж СӨХ ийн цугларсан мөнгийн хулгай хийж идэж,ууж аваад алга болдог ийм зуршил маш их бна.ард иргэд залилуулж мөнгөө өгөөд сурчихсан тэр мөнгийн нягтлан дарга хоёр хувилдаж идэж ууж алга болдог болжээ.эрдэнэ хулгайч мөн л 4 жил идэж ууж аваад алга болдог.ийм хулгайч нар хулгайчийнхаа төлөө хуули санаачилаад байхаар яааж хулгай зогсох уу.наад хуулиа буцааж татаж авцгаа.ард иргэд шаардаж бна.хаа сайгүй хулгай нүүрэлжээ.

Руугаа [103.212.117.212] 2019-04-11 12:39:26

Ардчилсан нам энэ бах мэлхийтэй сонгуульд орвол дахиад нам тавиулах байхдаа ард түмэн энэ мэлхийг хүлээж авахгүй

зочин [150.129.141.174] 2019-04-11 11:55:45

Орон сууйны доорх дулаан зогсоолын орц гарцыг хааж анх ашиглалтанд хулээж авснаас илуу зогсоол гаргаж 20 сая-аар худалдсан СеХ ыг яах гэж бнаа. Бас нэг дээрэм хийх байх даа.

Зочин [66.181.169.162] 2019-04-12 01:48:56

ene ynen shuu orshin suugchid hudaldaj abch baihad ,suhiin darga bas zogsool gargaj zarj baih shig.......boliosoi

зочин [66.181.161.73] 2019-04-11 11:52:04

эрдэнээ чи тэр сөх мөх гэж байхаар хүрэлээд шаардлага тавиач нэгд монголчууд бид 1000 долларын цалин тэтгэвэр авмаар байна асар их баялаг вагон вагоноор ачааны машинаар өдөр шөнөгүй зөөж байна тэгээд тэр ард түмний мөнгө хаашаа орчихдог юм бэ нэг хүнд хуваагаад үзэхээр бид арабаас баян хүмүүс болчиж байгаа юм

Сөх [64.119.19.235] 2019-04-11 11:23:59

Энэ мэлхий. Баянголд байхдаа сууцнуудын дундах газруудыг нэгийг ч үлдээлгүй зарж идэж ийм их "бах" -арсан юм. Азарган бах даа. Одоо нэг цохиж өгөх цоорхой бэлдэж яваа даа.

Зочин [182.160.39.127] 2019-04-11 10:53:22

бас нэг луйвар сэтгэчихсэн шааж яваа шүү наад тарган хүн чинь

Зочин [122.201.31.6] 2019-04-11 10:37:51

энэ нөхөр бас л луйвар л хийх гэж бгаа даа. энэ этгээдээс сайн зүйл хэзээ ч гарахгүй

Зочин [103.229.121.41] 2019-04-11 09:55:50

Зиаа!! Наад Эрдэнээ чинь зев санаатай юм огт хийхгvй дээ!! Хуурч хульхидаж идэж уух л далд явуулгатай юм байгаа!!

иргэн [202.9.42.254] 2019-04-11 09:38:24

Алуурчин хулгайч Эрдэнэ ард түмнийг шулах юм л хийгээ биз.

Зочин [64.119.16.62] 2019-04-11 09:34:19

Барилга хот байгуулалтын яаман дээр басмнэг хуульд санал авч байгаа, тэр төслийгинь танилцсан ,харин энэ өргөн барьсан тосолтэй яаж танилцах вэ


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.