300 сая төгрөг хүртэлх зээлийг ЖДҮХС-ийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэж үзлээ

П.Урнаа / Улстөр

Улсын Их Хурлын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны өнөөдрийн (2019.04.11) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.

Дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөл болон “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 2019-2022 оны хөтөлбөр”-ийг хэлэлцэхээр болсныг гишүүдэд танилцуулсан байна.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, тус яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал Б.Батцэцэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов.

ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төслийн талаар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, журмын төслийг одоо мөрдөгдөж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль, УИХ-аар хэлэлцэж байгаа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд нийцүүлэн боловсруулсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын төсөлд зарчмын хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, төсөл сонгон шалгаруулах эрхийг орон нутагт олгох, төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнд Төрийн бус байгууллагын төлөөлөл нэг байсныг гурав болгон нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банкинд тавигдах шаардлагыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авахад тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр нь салгах, төсөл хүлээн авах хугацааны товыг тодорхой болгох, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх зэрэг шат бүрийг нь нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.

Мөн зээл авсантай холбогдуулан байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор тус сангаас олгосон зээлийн даатгалыг нарийвчлах, цахим хэлбэрт шилжүүлж хялбаршуулах, эцсийн шатны сонгон шалгаруулалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгох, онооны системээр дүгнэх, зээлд хамрагдахгүй байх тохиолдол бүрийг нэг бүрчлэн нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, С.Чинзориг, Х.Болорчулуун, Л.Элдэв-Очир, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн. Ажлын хэсгийн зүгээс гишүүдээс гаргасан саналыг уг журмын төсөлд тусгахаа мэдэгдэж байлаа.

Гишүүдийн зүгээс 300 сая төгрөгөөс дээш зээлийг зохих шаардлага хангасан банкаар, түүнээс доош төгрөгийн зээлийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн шилэн сонгон шалгаруулалтаар олгох шаардлагатай гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив.


Сэтгэгдэл

КАПИТАЛ БАНК [202.179.25.189] 2019-04-12 02:48:00

ҮХСЭН АЦНЫХАА ЖДҮ-САНГИЙН ХУРАЛ ХУЙ ХИЙГЭЭД БАЙНА. БАНКИНД ЯМАР Ч МӨНГӨ БАЙХГҮЙ ОНГОРХОЙ ХООСОН СЕЙФ Л БАЙНА. 47 ТЭРБУМ ЧИНЬ ТЭР ЧИГТЭЭ БАЙХГҮЙ

зочин [202.179.31.53] 2019-04-12 02:29:40

Энэ аймгуудын Хөдөлмөр эрхлэлтийн сан ,ХАА н жижиг дунл үйлдвэрлэлийн зээлийг мөн адил шалгах хэрэгтэй бас л яг л наад ЖДҮ шиг тэрнээс ч долоон дор явж байгаа улс төржсөн байдлаар явагдаж байгаа ойлгомжтой ,хэзээ үргэлжлүүлж шалгах вэ .Нийтэд ил тод болго уг нь шилэн гээд л яриад байсан хэрэгжихээ больсон шүү.

Зочин [202.21.109.42] 2019-04-12 02:01:58

Ёстой зөв шийд байна банк муухай банкинд шалгалт оруулах ёстой хүүгээ түрүүлж авдаг зээлийн эргэн төлөлтийн графикт монгол банк хариуцлага тооц торго монголоос зайлуул шоронд хий шудаачид ыанкныхан

Зочин [139.5.218.140] 2019-04-12 01:13:37

Банkны үүргийг яам гүйцэтгэж чадахгүй'.Яамны сайд татвар төлөгчдийн мөнгөнд гар дүрэх гээд сонирхоод,950.0ЖДҮ-гийн хулгайг 300.0сая төг болгож хууличилах гэж зүтгүүлж байгаа Улаан бол захиргаадалтын эдийн засагч нарын сүүлчийн төлөөлөл,эрүүгийнхнээс авилгал авч байсан анхны партизан мөн шүү!!!Ийм хүнээр хуул санаачлуулж хэрхэвч болохгүй.Хэт шуналтай?Авгай солидог,Хүн н найдваргүй,хоцрогдсон нөхөрдөө

Зочин [66.181.186.242] 2019-04-11 13:44:23

Юуны түрүүнт жижиг үйлдвэрлэгчид ихэнхдээ 10 хүрэхгүй ажиллагсадтай байх нь дийлэнх. Гэтэл зээл олгох журамд чинь тийм жижиг үйлдвэрлэгчид огт хамрагдахгүй шүү дээ. Одоогийн шинэ журамд энэ талаар хэр тусгагдсан юм бол доо? Бас л хамрагдах боломжгүй гэсэн шугамын дор орхигдох биз дээ ?

Zochin [202.9.44.3] 2019-04-11 13:18:07

Ed nar chini harin medrel muutaimuu. 300 deesh bol neelttei. 300 doosh bol shuud gereeleh yum bishuu

Ччч [103.212.117.226] 2019-04-11 12:01:50

Үйлдвэрлэл явуулдаг эзэндээ зөв замаар очоосой доо. ЖДҮ-ийн сангаас зээл авч өгнө, шанд нь мөнгөн дүнгийн 20%-ийг авна гэсэн хүмүүс байгаа л дуулдах юм. Үнэн худлыг бүү мэд. Завсрын зуучлагч нөхөд нилээд гарч ирэх бололтой дог. Үүнийг сайн анхаарах хэрэгтэй дээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.