Монгол иргэд Хөх ордонд гомдол гаргажээ

П.Урнаа / Нийгэм

-БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС АНХААРУУЛГА ГАРГАЛАА-

Монгол иргэд БНСУ-руу зорчих виз мэдүүлэхэд хэтэрхий удаад байна гэх үндэслэлээр Хөх ордонд гомдол гаргасан байна. Тодруулбал, сүүлийн үед БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний хүсэлтийг шалгахад 10 долоо хоногоос дээш хугацаа зарцуулж байна хэмээжээ.

Тухайн гомдолд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” гэжээ.

Иргэдийн гаргасан тус гомдол, хүсэлтийн дагуу Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайдын яамнаас хариу мэдэгдэл гаргаад байна.

Мэдэгдэлд дурдсанаар, “Одоогийн байдлаар манай элчин сайдын яам нь Солонгос улсын Засгийн газраас тогтоосон визний материал шалгах ажилтны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн ачаалалтай улиралд бусад хэлтсийн ажилтны талыг түр хугацаар визний материал шалгуулах ажилд томилон ажиллуулаад зогсохгүй, байгууллагын өдөр тутмын зардал (ариун цэврийн цаас, дайллаганы цай ундааны төсөв гэх мэт)-ыг хүртэл ашиглан цагийн ажилтан авч визний материал шалгах ажилд туслуулах зэргээр визний материалыг хурдан шуурхай шалгах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч монгол иргэдийн Солонгос улсад зорчих визний шалгах хугацаа уртсаж буй гол шалтгаануудыг дор дурьдвал,

Нэгдүгээрт, Солонгос улсад зорчих виз мэдүүлэгчийн тоо маш их байна. Өдөрт 800-1,000 гаруй виз мэдүүлдэг. Долоо хоногоор нь авч үзвэл тухайн улсын нийт хүн амын 0.1%, нэг сараар нь авч үзвэл 0.4%, нэг жилээр нь авч үзвэл 5%-тай тэнцэх иргэд тогтсон нэг улс руу зорчихоор визний хүсэлт гаргаж буй нь магадгүй олон улсад ч тун ховорхон байх. Энэхүү өвөрмөц үзэгдэлийн улмаас манай элчин сайдын яам, визний материалыг хэвийн хугацаанд шалгах боломжгүй болж, шалгах хугацаа хойшилж байна.

Хоёрдугаарт, Виз мэдүүлэхдээ бүрдүүлсэн бичиг баримт дунд хуурамч бичиг баримтын төрөл болон тоо харьцангуй их байна. Энэхүү үйлдэл нь харилцан итгэл эвдэж буй үйлдэл болоод зогсохгүй, Солонгос Монгол хоёр улсын хууль эрх зүйн тогтолцоог зөрчиж буй нэгэн төрлийн “гэмт хэрэг” тул нарийвчлан шалгах замаар тэмцэхээс өөр аргагүйд хүрээд байна.

Гуравдугаарт, Солонгос улс руу зорчих виз авч тус улсад зорчсон монгол иргэдийн дунд зорчих зорилго болон хугацаагаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж буй иргэд их байдаг. Энэ нв сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. 2018 оны байдлаар, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дунд 3 сая хүн амтай монгол иргэдийн эзлэх хувиар тэргүүлдэг. Уг нөхцөл байдал даамжирвал цаашлаад Солонгос улсын аюулгүй байдал, нийгмийн хэв журамд сөрөг нөлөө үзүүлэх, Солонгосын хөдөлмөрийн зах зээлд эмх замбараагүй байдлыг үүсгэж болзошгүй тул визний материалыг нарийвчлан шалгахаас өөр аргагүйд хүрч байна.

Дөрөвдүгээрт, Солонгос болон Монгол улс нь “Соёл иргэншилт нийгэм”-тэй, ‘Хууль журамт улс’ болохынхоо хувьд, улсын болон засгийн газрын байгууллагад чиглэсэн ‘хууль бус үйлдэл’-д хатуу арга хэмжээ авах үндсэн зарчимтай. Иймд манай ЭСЯ нь Монгол улсын хууль хяналтын байгууллагад өнгөрсөн хугацаанд хуурамч бичиг баримт мэдүүлсэн иргэд болон визний брокерийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хууль ёсны хариуцлага хүлээлгэхээр албан хүсэлтээ илгээсэн бөгөөд цаашид мөн адил хүргүүлсээр байх болно.

Мөн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан, БНСУ-д ойролцоогоор 20,000 гаруй хууль бусаар оршин суугаа хэдий ч Солонгосын засгийн газраас монгол иргэдийн талаар цагаачлалын зөөлөн бодлогыг хэрэгжүүлж ирсэн.

Өнөөдөр Солонгосын визний шалгах хугацаа удааширч байгаа хамгийн том, үндсэн шалтгаан болох монголын эдийн засгийн хямрал намжвал, санхүүгийн асуудлаа шийдвэрлэх зорилгоор виз мэдүүлж буй иргэдийн тоо багасах хэдий ч, дипломат байгууллагад хууль бус хуурамч бичиг баримтаар виз мэдүүлэгчийн асуудлыг үндсээр нь устгах, энэ асуудалд Монгол улсын харьяа засгийн газрын байгууллагууд хууль хяналтаа чангатгах зэргээр хамтран ажиллахгүй тохиолдолд, ойрын хугацаанд виз шалгах хугацааг түргэвчлэх боломжгүй юм.

Түүнчлэн Монгол улсын засгийн газрын хүсэж буй Монгол Солонгосын хоорондын “визгүй зорчих хэлэлцээр”-ийн талаар нухацтай хэлэлцэхэд ч сөрөг нөлөө үзүүлэх талтай" гэжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.74] 2019-04-14 16:17:47

Монголчууд аа, солонгосоор яадаг юм бэ? Тэднээс илүү агуу түүхт эх орныхоо төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэж, эх орондоо сайхан амьдаръя л даа. хийх хүн аргаа олно гэдэг дээ.

зочин [124.44.20.30] 2019-04-14 14:12:56

Өмнөд Солонгосын хэт халуун, их чийгтэй, цаанаа л нэг жиндүү цаг агаар нь Монгол хүнд хэр зохимжтой вэ?

Зочин [202.126.89.204] 2019-04-13 03:53:09

БИД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ ДАРГА НАР ГЭСЭН ЮМНУУДАА ДАВРААГААД ЭНД НАР ХЭДЭН ТЭР БУМААР НЬ ЭД ХӨРӨНГӨТЭЙ ТАРГАН ЦАТГАЛАН АМЬДАРЧ БАЙХАД БИД ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙДАГ

zochin [66.181.187.197] 2019-04-13 00:44:53

яахав дээ очоод нэг айлын байр цэвэрлээд 70=90төг авчихна, тэрийгээ хямгадаж чадсан нь хэдэн төгтэй болоод ирнэ. чаддаггүй нь мөнгөө хэрэглэчихээд маргааш нь дахиад нэг тиймэрхүү ажил олж хийгээд төдий чинээний мөнгө олно гм=эн үргэлжилнэ. Төр засаг нь зөв бодлоготой, ажлын байр элбэг иргэдээ анхаарал халамжаа хүртээж чаддаг бсан бол юу гэж хүний ялгадас цэвэрлэх, хог ялгах гэж явах вэ тэгээд ажлын байр нэмэгдүүлэхгүй, Солонгосын виз мэдүүлдэг төв нь ихсээд гадныхан дураараа Монгол хүнээр тохуурхах байдалд хүргээд байгаа төр засгаа яаядаа..

иргэн [103.229.122.47] 2019-04-13 00:27:21

сиймгэр ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь гэж үг байдаг даа

Зочин [194.228.79.2] 2019-04-13 16:02:37

монгол улсад маань хангалттай ажилын байр алга.дээрээс нь төр барьж бгаа улсууд өөрсдөө идэж уухаас иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бгаагаас ард иргэд гадаад гарч боолын хөдөлмөр эрхэлж бна.үүнд төр засаг 100/ хувь буруутай.

иргэн [103.229.122.47] 2019-04-13 00:25:43

Солонгосыг юунд нь шүтэж тийш зүтгэнэ вэ. Солонгос бол америкийн гар хөл болсон өөрийн гэсэн үнэт зүйлгүй хэдэн гоё байшин барьж бариулчихсан түүнийгээ өндөр соёл гээд бодчихсон гаднаа гяланцаг дотроо паланцаг газар гэгдэх юм билээш дээ. Тэнд очиж боолын хөдөлмөр хийж доош орчихоод ббахан өвчин "худалдаж" авч ирээд олсон хэдэн халтар төгрөгөө буцаагаад эрүүл мэнддээ зарцуулаад дуусдаг. Оронд нь тэдний адил үнэт зүйлгүй, үзэл баримтлалгүй гэр бүлгүй сэтгэлгүй болж ирдэгийг хүн бүр л харж байдаг. Солонгосууд Хубилай хааны хатнаар сонгогдсоноосоо эхлээд Монголчуудыг хооронд нь хагаралдуулж хор найруулж хов базаж өшөө авч алдар нэр албан тушаалын төлөө амь мэдэн таваргадаг арчаагүй нэгэн доожоогүй ноход гэж олноор ярьдаг юм билээ.

гагнуурчин [64.119.21.11] 2019-04-15 13:46:23

Xүний нутагт ажиллаж байгаа залуусыг битгий доромжил..Жинхэнэ боолийн хөдөлмөр чин Mонголд байна.. ажил хийлгэчээд цалингаа өгдөггүй эсвэл 500-хан мянгыг авахын төлөө бараг л хонох шахна.10-12 цаг ажиллуулна..

зочин [66.181.183.114] 2019-04-12 23:51:09

дарга нар нь идээд уучихаар жирийн ардад юм үлдэхгүй юм байна ш дээ тэгээл боол хийхээр явна ш дээ

Zochin [122.201.22.11] 2019-04-12 14:52:24

Монгол улсыг минь ингэж доромжилж болохгүй за 3 сая хүн амтай монгол улс бүгд гарахгүй нь тодорхой.

Зочин [64.119.20.225] 2019-04-13 03:07:25

Mongol ulsiig solongos elchin doromjloogui uher mongolchuud uursduu doromjolj bna uursdiiguu

ХХК [203.91.115.56] 2019-04-12 12:09:34

Барилга дээр Мужаан Арматурчин тус бүрд нь өдрийн 80-100 мянга өгье гэхээр 1-рт хүн олдохгүй бна 2-рт зараар ирсэн хүн нь чадвар чадамж муу хүмүүс олдож бна. Арга ядаад Завхан Архангай зэрэг хол аймгуудаас залуучууд авчирч Байр хоолын дааж ажлуулж бна даа. Монголд ажиллах хүчний хомсдол хэдийнээ үүсээд эхэлснийг холбогдох яам анхаарах хэрэгтэй байх.

ОИ [66.181.165.160] 2019-04-13 01:08:39

Барилгын салбар бол ер нь бол муридаг л юм билээ. Ер нь цалингаа өгдөг юм уу? Амаараа л өгдөг байх. Гар пээр өгдөг нь ер нь бол байхгүй.

Зочин [103.229.120.67] 2019-04-12 13:26:06

35000 байдаг ш дээ.шаана биз...

Зочин [103.229.120.67] 2019-04-12 13:22:42

цалингаа өгч чаддаг юм уу.олигтой өгдөг бол юугаа хийж хүний газар гүний хошуунд боолын боол хийхэв дээ..

hahahz [185.39.141.204] 2019-04-12 10:18:38

bodlogoor vizgvi bolgood .. hngug nar orond ni mongold irj 65 bandaashtai hamtran gazar sendiichin uhsan shigeee. amar saihandaa jarganaa jargana.. ........vldsen .hogiin tseg baraadsan heden guilagchin irgedtei mongol mandnaa mandana

зочин [64.119.21.246] 2019-04-12 06:19:49

Үхэрнүүд гадаадад мөөрдөг болоо юу даа.

Зочин [202.9.42.241] 2019-04-12 05:34:11

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ. Визгүй зорчуул гэж онигоотоод хэрэггүй үхэрүүдээ

Зочин [64.119.23.181] 2019-04-12 05:28:36

Зочин [202.179.31.77] 2019-04-12 05:04:10

Хөх ордон гэж хуучны ази стильтэй абйшингийн зураг со нар харуулаад байдаг.

Зочин [202.126.89.37] 2019-04-12 04:52:38

Mongol yalnaa. Daraa n amerikiog ezleh heregtei. Muusain boolnuud

Зочин [202.126.89.37] 2019-04-12 04:53:55

Neg muson hoid solongostoi n ezelye

Mongol [2.247.246.118] 2019-04-12 04:43:09

Mongolchuud mun ch duraaraa uls shuu. Hed honog ch Visum huleej bolno shuu de. Ter ulsiin elchingiin dotood asuudal . Bid hii demii Tom Tom yum yariad yaaj ch chadahgui. Mongolchuud uursduu asuudalgui yavaad irdeg bol ingej chiregdel bolohgui l bh da.

монгол [202.9.43.181] 2019-04-12 04:39:17

энэ солонгосчууд үнэн даварч байна

Zochin [202.179.24.94] 2019-04-12 04:29:19

Пөөх, Солонгос визгүй болбол бүх хүн явах нь үнэн юм байна.

Зочин [202.9.42.241] 2019-04-12 04:35:10

Визгүй болно гэж хэзээ ч байхгүй

тогтох [202.21.100.210] 2019-04-12 04:22:20

Явхаа больчих л доо улсдаа ажил хий хүний нутагт очиж боолын хөдөлмөр хийгээд яах вэ улс орон хонгилоос гарч сайхан цаг ирнээ.

Зочин [66.181.187.221] 2019-04-12 04:12:34

явахаа больчих тэнд очиж боол болж яах нь вэ

Зочин [103.229.120.67] 2019-04-12 13:24:19

чи тэжээх юм уу.чиний толгой муу биз дээ.

Зочин [112.72.8.90] 2019-04-12 04:01:45

Бие биедээ бухимдаад яахав Кореа улс ч өөрсдөө дардан замаар энэ хөгжилд хүрээгүй. Бид ч хөгжөнэ. гагцхүү үргэлж авилга өгөх гэж өөрийн эрх ашгийн төлөө бусдыгаа үл хайхардагаасаа салчих хэрэгтэй юм. дээр нь энэ төр засгаа одоо л янзалж авах хэрэгтэй

Зочин [203.91.118.247] 2019-04-15 06:15:11

санал нэг байна.

ок [64.119.24.68] 2019-04-12 03:47:44

ерөөсөө наад визээ олгохоо болио, монголчууд ч гэсэн амар сэтгэл нь нэг тийшээ болно, уул нь бүхэл улсад хулгайч нар, хулхидагч нар байдаг, тэглээ гээд наана чинь зөндөө л хүмүүс эмнэлэг , сурах, үр хүүхэд, найз нөхөд дээрээ зочлох гэж байгаа хүмүүсийг бүгдийн ингэж 2сар хүлээлгэж болохгүй шдээ, амар зүгээр наад визээ гаргахаа боль зүгээр

зочин [202.21.127.166] 2019-04-12 03:43:53

МАЛ, ОРК МОНГОЛЫН ӨМНӨӨС ИЧИЖ ҮХМЭЭР Л ЮМ БАЙНА, ВИЗ ИНГЭЖ УДАЖ БАЙГАА НЬ ТА НАРЫН АМИА БОДСОН ОРКУУДААС БОЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.