Ё.Баатарбилэг: Багшийн хөгжлийг дэмжих журам батлагдлаа

П.Урнаа / Улстөр

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр /2019.04.12/ ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газар Багш нарын Их хурал болж байгаатай холбогдуулан зарим шийдвэр гаргасан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Засгийн газар ээлжит бус хуралдаанаар Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэгдэх холбогдох журам баталсан байна. Багшийн эрүүл мэнд, багшийн хөгжлийг дэмжсэн эл журам батлагдсанаар багш нарын урамшууллыг сэргээх, тогтмолжуулах боломж бүрдэж байгаа аж.

Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ хуралдаанаар Багшийн хөгжлийн дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол батлагдан гарлаа. Энэ тогтоолоор багш нарын их хурлыг таван жилд нэг удаа зохион байгуулдаг болохыг Засгийн газраас шийдвэрлэж байна.

Мөн багш нарын зүгээс хамгийн их ярьдаг багшийн хичээл практикийн үйл ажиллагаан зардлыг шийдвэрлэхээр болж байна. Хичээл практикийн үйл ажиллагааны зардал өмнө нь олгогдож байгаад хуулийн өөрчлөлтөөр олгогдохоо болиод байсан юм.

Үйл ажиллагааны зардлаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг ердийн сургалттай сургуулийн нэмэгдэл урамшууллын асуудал байгаа. Улсын хэмжээнд нэлээд олон ердийн сургалттай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаа. Тэдгээр багш нарын урамшууллын асуудлыг шийдэхээр болсон.

Энэхүү шагнал урамшууллын асуудлыг 2019 оны есдүгээр сарын 1-нээс шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн.

Мөн багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үйлчилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэнд, БСШУС-ын сайд нарт үүрэг болгосон. Жилд нэг удаа багш нарыг эрүүл мэндийн багцын үйлчилгээнд хамруулах асуудал ийнх шийдэгдэж байна.

Дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх төвийг байгуулахаар болж байна. Дээд сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудал орхигдсон байсан. Ялангуяа багш бэлддэг сургуулийн багш нарыг мэргэжил дээшлүүлдэггүй. Тэгэхээр энэ асуудлыг энэ оны хоёрдугаар улиралд багтаан шийдвэрлэхээр болсон.

Түүнчлэн “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургуулийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг шийдвэрлэх чиглэл өгсөн. Эдгээр асуудлуудыг Засгийн газраас тогтоол гарган баталлаа” гэв.


Сэтгэгдэл

зочин [66.181.184.74] 2019-04-14 16:24:18

нөгөө багш, сурагчийн ачааллыг бууруулна гэсэн яав? түрүүчээсээ багшийн ачааллыг нэмээд эхэллээ. зүгээр байгаа их дээд сургууль, мэргэжлийн сургуулиудын багш нарыг оролдоод эхэллээ. тэд нар чинь цол зэргээ ахиулна, сургууль хамт олны үйл ажиллагаа, илтгэл тайлан энээ тэрээ гээд хангалттай их ачаалалтай байгаа шдээ. больчихвол яасан юм бэ?

Zochin [150.129.142.94] 2019-04-14 03:02:31

Багш нарын тэтгэвэрт гарах насыг наашлуулж 55, 50 болгох хэрэгтэй. Олон жил багшлаад хүүхдийн их шуугианд нээрэвтсээр байгаад сэтгэхгүй их хямарч амархан зөнж байна энэ бол их аюул шүү.Тэтгэвэрт гарч чадахгүй хорвоог орхиж байна.

Zochin [66.181.161.94] 2019-04-13 05:29:08

Bagshiin ajliin achaalliig zohiomloor nemegdvvldeg ajluudiin talaar yu hiih gej bn daa. Oron nutagt bagsh nar niitiin ih tsewerlegeend ailuudiig gargahaar ailiin haalga togshisoor l ywna. Ter bvv hel gudamjnii hog achih buulgah baihgvi ailuudiin hogiig tsewerleh ajlaa hiiseer l bj bn. Bagsh ch gesen ger orontoi uuriin ger orni oir orchmiig tsewerledeg.

zochin [66.181.187.197] 2019-04-13 00:03:26

хийгдэх ажил нь жаахан тодорхой бус юм. Мөн багш нарын дунд эрэгтэй багш нарын эзлэх хувийг нэмэх шаардлагатай бна. Яагаад гэвэл Монгол эрчүүдийн дунд зүй бус болоод зүрх судасны өвчлөл зэрэг гэнэтийн байдлаар амь насаа алдах байдал ихэссэн учраас хүүхдүүдтэйгээ бэлбэсэн үлдэж байгаа айл зөндөө бна. Тэгээд гэрт очихоор ээж, сургууль дээр ирэхээр багш эмэгтэй, гэтэл эрэгтэй хүүхдүүдийг эмэгтэй хүн шиг болж бна гээд ярьдаг. Эрэгтэй хүүхдүүд аавыгаа харж түүн шиг эр хүн болж хүмүүждэг нь бичигдээгүй хууль, гэтэл сургуулийн багш нарын 95аас дээш хувь нь эмэгтэй. Эцэг нь бурхан болсон эр хүүхэд хэнийг харж эр хүн болж өсөх вэ гэдэг асуулт гарч бна. Тэгээд ч эрэгтэй хүн ямар нэгэн ажил хийхдээ эмэгтэйчүүдээс илүү чамбай хийдэг, бас төвлөрч чаддаг, чадварлаг байдаг. тийм учраас эрэгтэй хүүхдүүдийг зөв хүмүүжүүлэхэд эрэгтэй багш нарын оролцоо чухал байгааг тооцож багш нарын дунд эрэгтэй багш нарын эзлэх хувийг 40өөс доошгүй гэж квот тогтоож үүнийгээ журамдаа оруулах хэрэгтэйг анхаарна уу..

Харамсалтай халаг халаг гэж [150.129.143.58] 2019-04-12 16:12:11

Аргацаасан хуурах талруугаа шийдвэрүүд болждээ. Маш харамсалтөй. Гал унтраах дүр зургийн иймэрхүү шийдвэр ажлууд ямар ч өарчлөлт үр дүнд хүрэхгүй нь тодорхой. Ардын нам ч бодовсролыг унагааж байна даа. Энэ сайдын үг яриа яг аймгийн засаг даргын үг яриа тушаал шиг хачин хачин байх юмаа. Боловсрол маш өргөн хүрээний олон оролцогч талуудтай eр нь боловсролын онол суурьтаа тулгуурлаж шийдвэр гаргаж явдаг салбар л даа. Дурын намын ажилтан намчин ирээд хийчихдэг ажил уг нь биш л дээ. Даанч энэ засгийн байгаа царай нэг ийм юм байх даа.

kkkkkkk [185.39.141.204] 2019-04-12 09:46:06

ene hvn gev genet bagshiin bolovsroliin mergejiltei bolchih gej ??????????.... yum yuman deer yaaaj hurbej chaddag jvjigleh avyastai boloh uu ???????? taminee


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.