Өнгөрсөн онд 1420 км авто замын барилгын ажил хийгджээ

П.Урнаа / Нийгэм

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Монголын Авто замчдын холбоотой хамтран энэ сарын 11-ний өдөр сургалт зохион байгуулжээ.

Авто замын салбарт 2018 онд Монгол Улсын төсөв, гадаадын гадаадын зээл тусламж, хөнгөлттэй зээл, орон нутгийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 1420.1 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, 15 гүүрийн барилга, их засварын ажил, 2 нүхэн гарцын барилгын ажлыг хийжээ. Мөн улсын чанартай 12.967 км авто замын засвар арчлалтын ажил зэрэг төсөл арга хэмжээнүүд хэрэгжсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас авто замын ажилд хийсэн хяналт шалгалтаар давхардсан тоогоор нийт 1662 зөрчил илрүүлэн 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Давхардсан тоогоор нийт 1662 зөрчил илрүүлэн 80 орчим хувийг нь газар дээр нь арилгуулжээ.

Сургалтаар ЗТХЯ-наас авто замын салбарыг хөгжүүлэх бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, МХЕГ, НМХГ-аас авто замын барилга, засварын ажилд гарч буй нийтлэг алдаа, дутагдал, анхаарах асуудал, МХЕГ-ын ХНХТХГ-аас эрсдэлийн менежмент авто замын салбарт үүсэх аюул ба аюулын шинжилгээ, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах арга зүй, нийгмийн хамгаалалд анхаарах асуудлаар мэдээлэл өгчээ.

Түүнчлэн эрсдэлд суурилсан дотоод хяналт шалгалт хийх арга зүй, “Авто замын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” ЗЗБНбД 15-002-2016-ийн талаар танилцуулав.

Энэхүү сургалтад 61 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, инженер, техникийн ажилтнууд хамрагдсан. Тус салбарт илэрч байгаа зөрчил дутагдлыг давтан гаргуулахгүй, урьдчилан сэргийлэх зорилгоор авто замын салбарын барилга угсралт, засвар шинэчлэлтийн ажил эхлэхээс өмнө сэрэмжлүүлэх, шаардлагатай мэдээллийг хангуулах, иргэдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахад чиглэсэн ажлыг аяны хүрээнд үргэлжлүүлэн хийх аж.


Сэтгэгдэл

Зочин [203.91.118.180] 2019-04-14 03:32:32

Битгий шаа л даа дандаа худлаа шааж байх юм. Зам засахаас гадна замын тэмдэг тэмдэглэгээ нь дээ анхаар л даа юу ч байхгүй

Зочин [66.181.161.62] 2019-04-13 01:42:42

Хаана хийсэн нь алга худал тоо байх аа аль эсвэл 1200 м юм болов уу

зочин [202.131.225.197] 2019-04-13 05:46:21

Яг үнэн хаана байна тэр 1420 км замууд шал худал тоо байна.

hahahaha [185.39.141.204] 2019-04-12 09:42:20

65 bandaash taviagvi L dee .................hytaduud zam taviad l bn ...... mongol chuud maani ajilgvi orloggvi guilagchilsaar ... mongol maani hytadad her ih urund unaj baigaa boldoo???????? ....3 sayuulaa hytadiin booliiin bool bosgoniih nii nvvrschid bolj yaarlaa shvv

Зочин [64.119.26.227] 2019-04-12 09:26:33

1400 км зам тавьсан гэж шаадаг юм даа фсдакууд тэндээс тэр хуртэл тэдэн км гээд задлаад бичээдэх дээ

Yostoi shaagaarai pizdakuudaa ! [117.111.2.45] 2019-04-12 09:07:00

Eoooooe yostoi shaagaarai puzdakuudaa . Ern ongorson ond 1400 km bitgii hel 140 km zam tavisanuu !? Haanaas haana hurtel ali aimgaas ali aimag hot hurtel tiim urt zam tavichihvaa omhii MAH-garuudaa ! Yostoi shaagaarai pizdakuud min . Baga davraarai ! Neeg ih shudraga yos yarisan pizdakuudl ulin hutsaldaad baisan , Odoo tegeed trolluudn 1000 .. 1000-aaraa niilj baigaad 1400 km zam tavisan gej 1000 dahin orilohodn Mongoliin mulguu ard irged itgejil taaraa gesen tootsoo hiisenuu te !?

Зочин [103.229.121.163] 2019-04-12 08:45:44

12 км замд засвар арчлалт хийсэн !


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.