Авлигын нөхцөл байдлын мэдээллийг УИХ-д хүргүүллээ

П.Урнаа / Улстөр

Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар Улсын Их Хурал авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаар Авлигатай тэмцэх газрын мэдээллийг жил бүр мэдээлдэг.

Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)”-ийн мэдээллийг Улсын Их Хуралд өнөөдөр хүргүүллээ.

2016 оны арваннэгдүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаас хойш өнөөг хүртэлх хугацаанд авлигын эсрэг хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд хийсэн үйл ажиллагааны танилцуулга, мэдээлэл болон авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх судалгаа, дүн шинжилгээг багтаажээ.

Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 11 зорилт тус бүрээр төрийн байгууллагууд болон зорилтот бүлгүүд хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан мэдээллийг нэгтгэжээ. “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдал-2018, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт (2016-2018)” мэдээллийг товхимол болгож, төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

0000 [103.10.23.116] 2019-04-13 14:40:17

Хамгийн том авилгач нарт авилгийн тухай мэдээ хүргүүлээд яаахч юм бэлээ хөөрхий 0000

hytad [150.129.141.194] 2019-04-12 10:09:52

hytad nohoi

pizfa [150.129.141.194] 2019-04-12 10:09:08

nogoon nud nohoi al


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.