ДАШТ-ий урьдчилсан шатны сугалаа энэ сарын 17-ны өдөр болно

М.Амаржаргал / Спорт

2022 онд Катар улсад зохион байгуулагдах Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох 32 багаас одоогоор зохион байгуулагч Катарын шигшээ баг шууд эрхээ аваад байгаа бол үлдсэн 31 эрхийн төлөө ОУХБХ-ны гишүүн 211 улсын шигшээ баг энэ оны 6-р сараас урьдчилсан шатанд хүч үзэх юм.

Азийн Хөлбөмбөгийн Холбооны 46 гишүүн улсаас чансаагаараа эхний 34 байранд бичигдсэн багууд 2-р шатанд шууд оролцох бол үлдсэн 12 орны баг сугалаагаар таарч эзэн зочин хоёр тоглолтыг хийнэ. Тус сугалаа 4-р сарын 17-ны өдөр Малайзын Куала Лумпурт байрлах Азийн Хөлбөмбөгийн Холбооны төв оффист явагдах бөгөөд Монголын шигшээ багийн тухайд Бангладеш, Гуам, Бруней, Зүүн Тимор, Пакистан, Шри-Ланк, Малайз, Макао, Камбоджи, Бутан, Лаосын шигшээ багуудтай энэ тоонд багтаж байна.

Хэрэв манай шигшээ эхний шатанд эдгээр багуудыг давж чадвал цааш хэсэгт хуваагдаж өөрийн болон эсрэг багийн талбайд 8 тоглолтыг хийх бөгөөд БНСУ, Австрали, Япон зэрэг тивдээ төдийгүй дэлхийн тавцанд өндөрөөр үнэлэгддэг багуудтай тоглох цаашлаад эдгээр багууд манай улсад зочлон тоглох боломж бүрдэнэ.


Сэтгэгдэл

Зочин [1.223.118.254] 2019-04-14 06:50:28

Ядаж ГАНЦ СТАНДАРТ ТАЛБАЙТАЙ Ч ЮМ ШИГ ЮҮХЭВ ДЭЭ!

Зочин [68.33.101.126] 2019-04-13 12:47:19

Manaih stadion bhgui hojood hereggui ym bn


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.