Хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ мэдүүлээгүй албан тушаалтныг ажлаас нь халжээ

У.Уранцэцэг / Хууль

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн гомдлын дагуу Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Солонгод холбогдох асуудлыг хянан шалгахад тэрээр мал эмнэлэг, малын эмийн худалдаа болон бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг 2016, 2017, 2018 оны ХАСХОМ-т мэдүүлээгүй байна.

Мэдүүлээгүй хоёр аж ахуйн нэгжтэй 2017, 2018 онд “Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үржлийн тасаг, мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн дарга нарын хооронд байгуулсан ажил үйлчилгээний гэрээ”-г байгуулж, үйл гүйцэтгүүлсэн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчсөн, уг гэрээг байгуулахдаа мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй зөрчил илэрлээ.

Түүнчлэн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэлмэн сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангаас мал эмнэлгийн үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий этгээдийн дансанд шилжүүлж авсан болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон юм.

Б.Солонгын гаргасан дээрх зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Завхан аймгийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн Б/16 захирамжаар үүрэгт ажлаас нь халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.


Сэтгэгдэл

Эмэгтэйчүүд дуугараач [202.126.89.104] 2019-04-15 02:51:33

Эмэгтэйчүүд шударга үнэнч л гээд байдаг бус уу томчуудаасаа авхуулаад ялгаагүй л байна даг. Тэгэхэд квот авч байгаад л зүтгээд байдаг 30хувь эрчүүд нь үндсэндээ хүйсээр ялгаварлагдаад үлдэж байдаг чинь шударга уу

иргэн [202.179.27.50] 2019-04-13 05:56:55

томчуудтай оролдооч

Huurhii [222.74.27.203] 2019-04-13 02:54:30

Huuli gej guuli yum daa. Ene hun aimaar bayjsan bol yah uu yag heveeree bgaa bol yah u iolgomjgui l daa. Heden maltay l hun bh daa huurhoo

Зочин [66.181.191.68] 2019-04-12 12:04:11

ББСБ-тай хүмүүсийг Монголбанканд яагаад ажиллуулаад байдаг юм. хөрөнгийг нь хураа. ашиг сонирхлын мш том зөрчил. юун наад ХОМ бэ

Зочин [66.181.180.193] 2019-04-12 13:40:57

Ийм аймшигтай байгаа бол юу болохыг хэлж мэдэхгүй. Арай хэтэрч байна.

irgen [59.153.114.89] 2019-04-12 11:44:56

iim asuudal sum buhend baigaa shuu dee, oron nutagtaa tsohitsood l ajlaa yavuuldag baih, Bulgan aimagt l gehed uuruu baitsaagch baij hubiin MEUN-ee uur hunii ner deer shiljuuleed uuduu ajilluuldag AAN-uud bgaa shuu

ОО [202.55.191.194] 2019-04-12 08:55:15

БУСДЫГ НЬ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЭНЭ ЯДАРСАН ОРКООР ОРОЛДОЖ БАЙХЧ ГЭЖ


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.