ТОЙМ: Капитал банкны дампуурлыг зарлаж, Хотын дарга С.Амарсайхан ахынхаа компанийн үйл ажиллагааг зогсоож “шоудав”

Т.Хулан / Улстөр

ОЛОН НИЙТ: КАПИТАЛ БАНКИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ДАМПУУРУУЛСАН УУ

Энэ долоо хоногт улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг эргэн сануулъя. 29 жилийн түүхтэй Монголын арилжааны 14 банкны нэг Капитал банкийг дампуурч буйг Монгол банкнаас албан ёсоор зарлаж эрх хүлээн авагч томилсон нь энэ долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байв.

Тус банкинд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байсан. Харин 20 саяас дээш хадгаламжтай 800 иргэний 42 тэрбум төгрөг байжээ. Нийтэд ил болсон тоо энэ болохоос тус банканд яг хэдэн төгрөг хадгалагдаж байсан нь одоо ч тодорхой бус байна. Энэ талаар харилцагчдийнхаа болон иргэдийн өмнө тайлбар, мэдээлэл өгөх ганц хүн болох УИХ-ын гишүүн Б.Ундармаа сэтгүүлчдээс бултаж “Би Капитал банканд ганц ч хувь эзэмшдэггүй. Үүнд улс төр орсон” гэхээс өөр үг амнаасаа унагаагүй. Уг нь тэрбээр тус банкны 90 гаруй хувийг дангаараа эзэмшдэг нь өөрийнх нь ХОМ-ээр ил болсон мэдээлэл.

Харин Монгол банкнаас тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн 80 хувьтай тэнцэж байгаа. Мөн Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс бий бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан гэж мэдэгдсэн юм.

Энэ 99.5 хувь эрсдэлгүй гэж Монгол банкнаас мэдэгдэж буй.

Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө ХААН банкин дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ. Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн ХААН банкинд шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх юм байна.

Засгийн газрын зүгээс Капитал банкны эрх хүлээн авагчаас мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгөө нэхэмжилж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Ямартай ч МОНГОЛ БАНКНААС хадгаламж эзэмшигчид болон харилцагчдийн мөнгийг хуваарийн дагуу эргэн төлнө гэж өчигдөр мэдэгдлээ.

КАПИТАЛ БАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА 2015 ОНООС ДОГОЛДОЖ ЭХЭЛЖЭЭ

Капитал банк нь цагаан сарын өмнөөс тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгө өгөх үйл ажиллагаагаа Улаанбаатар банк, Төрийн банк руу шилжүүлсэн байдаг. Мөн зарим салбаруудаа татан буулгасан юм.

Үүнтэй холбогдуулан манай сайтаас тус банкнаас “Танай салбарт эрсдэл учирсан юм уу. Салбаруудаа татан буулгасан шалтгаан нь юу вэ” гэж асуухад “Манай банкны үйл ажиллагаа хэвийн. Халамж болон тэтгэврийн мөнгө олгохоо больсон. Дөрвөн салбараа татан буулгасан. Энэ нь банкны дотоод зохион байгуулалттай холбоотой. Бид дахин салбар татан буулгахгүй. Жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Үйл ажиллагаа хэвийн байна” гэж мэдэгдсэн.

Мөн саяханы нэг өдөр тус банкны холбогдох мэргэжилтнээс “Капитал банкийг Төрийн банктай нэгтгэх үү “ гэж асуухад “Манай үйл ажиллагаа хэвийн байгаа.Капитал банк дампуурахгүй “ гэж мэдэгдсэн. Харилцагчдадаа ч мөн энэ хариуг хэлсээр нэлээн олон сарыг өнгөөрсөн гэдэг. Тиймээс харилцагчид нь тус банканд итгэн тайвширч мөнгөө татаж аваагүй. Худал хэлж нөхцөл байдлыг хүндрүүлсэнд гомдолтой байгаа талаар тус банкны зарим харилцагчид өнөөдөр ярьж байна.

Капитал банкны дампуурлын цаана бидний мэдэхгүй маш олон ноцтой асуудал байж мэдэх хардлага олон нийтийн дунд бий.

Kапитал банкны үйл ажиллагаа 2015 он буюу дөрвөн жилийн өмнөөс доголдож эхэлсэн гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын яриа баталсан. Мөн Олон улсын валютын сангаас Капитал банкийг дампуурах эрсдэлтэй гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл энэ хугацаанд Монгол банк болон Сангийн яамнаас урьдчилж арга хэмжээ аваагүй нь анхаарал татна. Үүнтэй холбоотойгоор банкийг зориуд унагасан уу гэх хардлага ч олон нийтийн дунд өндрөө авч эхэллээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар "Капитал" банкнаас бусдын зээлээд эргүүлэн төлөөгүй 400 орчим тэрбумыг эмиссээр нөхөөд мартагнуулах санхүүгийн гаршсан луйварыг ашиглаж байж магадгүй гэнэ.

Tодруулбал, 400 орчим тэрбум төгрөгийг зээлээд бултсан хүмүүсийг гэмгүй үлдээх аргыг Mонгол банк, улс төрчидтэй хамтран хийж байж мэдэх аж.

ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ АХЫН КОМПАНИ ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДАЖ БАЙГАЛЬ ОРЧИНД 9.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ

Олон нийтийн анхаарлыг татсан хоёр дэх асуудал бол Хотын дарга С.Амарсайхан өөрийн хамаарал бүхий “Зүүн баян рэфайнери” компанийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцалсан гэж “шоудсан” үйл явдал байв. “Зүүн баян рэфайнери” ХХК нь Хотын дарга С.Амарсайханы ах С.Уламбаярын компани болох нь Улсын бүртгэлээс тодорхой болсон. Тус компани нь Монгол улсын холбогдох хэд, хэдэн хуулийг зөрчиж Туул голын тусгай хамгаалалттай 5.6 га газрын бургасыг хядан байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан байдаг. Тус компанийн улсад учруулсан хохирол 9.2 тэрбум төгрөг гэж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдэгдсэн. Тус компани нь бургас хядсан газартаа нэг нь 3 тэрбумын үнэтэй “Их тэнгэр велла” 50 айлын орон сууцны хороолол барьж байна.

Барилгын ажлын 70 хувь нь хийгдсэн бөгөөд удахгүй ашиглалтад орж мэдэхээр байгаа юм. Өнөөдрийг хүртэл тус компани бургас хядсан үйлдэлдээ зургаан сая төгрөгийн мөнгөн торгууль л төлсөн байгаа юм. 2017 оны зургадугаар сард Богд хан уулын дархан цаазат газраас гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчны яамнаас зөвшөөрлийг нь цуцалсан ч тус компаний өдийг хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм.

Хотын даргын ахын компани хотдоо ээлгүй үйлдэл хийж хууль зөрчин Туул голыг эрэгт байшин барьж байна. Гэтэл Хотын дарга С.Амарсайхан “Надад хамааралгүй компани” гэж хэсэг гүрийлээ. Эцэстээ олон нийтийн шүүмжлэлтэй нүүр тулж үйл ажиллагааг нь зогсоож буйгаа мэдэгдсэн. Гэхдээ үйл ажиллагаа нь яг зогсох уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Угтаа бол улс төрчийн ёс суртахуун өндөр төлөвшсөн оронд Хотын дарга С.Амарсайхан шиг үйлдэл хийсэн бол аль хэдийн нийслэлчүүдээс уучлалт гуйгаад ажлаа өгөх байв. Гэтэл С.Амарсайхан хамааралгүй асуудлыг надад наах гэж оролдож байна гэх шалтгаанаар бараг уурлав.

Хотын дарга хотдоо хорлосон энэхүү үйл ажиллагааны талаар “Зүүнбаян рэфайнери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр мөн “Энэ газрын бүх зүйл зориулалтын дагуу явж байгаа. Шүүхэд хандсан. Шүүхийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” гэсэн юм.

Ямартай ч тус компани шүүхдэх нь. Тус компанид шүүхэд ялалт байгуулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж мэднэ. Хотын дарга болоод түүний ах цаашдын зургаа зурчихаад компанийн үйл ажиллагааг зогсоосон нь мэдээж биз гэх хардлага олон нийтийн дунд байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.161.14] 2019-04-16 15:56:46

hotiihon gants tuul golool baraaddag bizdee getel ene teruugeer baahan solongos yanz buriin restaurant ene ahiih ni kompani geed bgaa bol mash tom gazriig tumruur hashaad yum barij bgaa urd ni tend salhildag bsan humuus tuul goliin oiroltsoo buh yumnuudig nuraah heregtei bugdiih ni erhiig tsutsalj hariutslaga toots tedend yuch bitgii ug turin zugees tuul goloo dagaj humuusin ochdog tav tuhtai gazar bolgoo baishin barilga hereggui

Зочин [66.181.191.37] 2019-04-14 19:44:06

400 тэрбумыг зээлсэн хүн чинь эрдэнэтийн 49% худалдаж авсан гэх нөхөд байх нь.

eh hun [66.181.178.127] 2019-04-14 18:58:44

uuh usgui boloh vii dee. yustoi heleh muu ug ch oldohgui yum.

Зочин [202.9.45.188] 2019-04-14 18:09:14

Зогсоох яахав. Тэр их бургасыг тэгээд яах болж байна? Зөвшөөрөл өгсөн хүмүүсийг бас яах ч үгүй юу?

Зочин [64.119.24.103] 2019-04-14 13:19:17

Амарсайран яах гэж Засаг дарга болох гэж цлайраад байсны учиг тайлагдав. Одоо цагт хүн чанар гэдэг нүүрэн дээр ил байдаг болсон цаг Амарсайхан шиг хүйтэн царайт хотыг удирдах болсон нь эмэгнэлтэй

Зочин [103.229.121.248] 2019-04-14 12:19:33

Burgas ogtolj baigal suitgej bhdaa setgel ni uvdduggui l yum bhdaa. Hun uuruu baigali ehiin buteel tiimees etseg ekh shigee hairlaach. Zuv yum hiisen ayatai shuuh ene ter gej yarihaa bolij setgel zurhtei amidraach.

Иргэн [64.119.19.166] 2019-04-14 11:27:14

"ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ЯВАГДАЖ БАЙНА." гэнээ. ТЭГЭХЭЭР НЭГ КОМПАНИЙН ЗАХИРАЛ ШҮҮХИЙГ УДИРДАЖ, ХЯНАЖ БАС ТӨЛӨӨЛЖ ЯРЬДАГ БОЛОО ЮУ НЯМКААГИЙН ХЭЛДЭГЭЭР ТОМ БАЙНА АА. ТОМ БАЙНА. ????????

Зочин [66.181.182.69] 2019-04-14 10:59:35

Налайхын хүнд гар Уламбаярынхан дүү нарн сайд,хотын дарга хийгээд Зайсангийн амыг сайхан хөгжүүлж байна.Үүнийг зөвөөр ойлгож дэмжиж байна.Харин Туул голын бургас огтолдог явдал буруу үйлдэл болжээ.Толгойгоо ажлуулаад бургас хооронд багана босгоод барилгаа газарт биш агаарт барих боломж байсныг харалгүй алдаа гаргажээ??? Шуналын сэтгэлээ нарийн ухаантай хослуулах хэрэгтэй байна???

Зочин [43.242.243.133] 2019-04-14 00:15:39

Nm

Галаа. [66.181.178.44] 2019-04-13 20:20:04

Хэцүү хүнд Хотоо даатгасан шүү. Хүрэлсүх гуай мэдсээр байж баталсан шүү дээ.Ашиг сонирхол нэгтэй биз.Отгонбаярынхан ч даварч өгөх юм даа.

Zochin [203.91.115.38] 2019-04-13 19:56:51

ХXБ наас хадгаламж эзэмшигчид нь монгоо татаж байна гэнэ шvv!!!!!!!

Зочин [59.153.115.21] 2019-04-14 18:41:22

Bitgii hudlaa tsuuraad bai

Зочин [59.153.112.101] 2019-04-13 18:54:55

Amarsaihaniig ogtsruulah hergtei ah ni tuul gol der baishin barij bna teheer amarsaihan ashig sonirhliin zorchiltei gesen ug bizdee

Иргэн [203.91.115.48] 2019-04-13 17:23:17

ҮХЭН ХАТАН ЗАСАГ ДАРГА БОЛОХ ГЭЭД БАЙСЫН ИЙМ УЧИРТАЙ БАЙЖ

зочин [202.9.45.226] 2019-04-13 16:56:18

Нойтон мод огтолсон хүмүүс өөдөлдөггүй байгаль хариугаа авдаг гэдэг дээ Ерөнхийлөгчийн, бас хотын даргын хамаатанууд харин яадаг юм бол

Зочин [84.0.27.248] 2019-04-13 16:16:03

Өө хөөрхий орон сууц барьж байсан юмуу. Ядахдаа нэг ээлжиндээ үeрт автах газар сонгож байдаг

Зочин [73.66.247.142] 2019-04-13 14:55:07

Амарсайхны ах ерөнхийтэй худ ураг тул одоо гартаа хийж томилсон шүүх ямар шийд гаргахыг харцгаая, уг нь бол олон юм хуцалгүй огцрох ёстой юмаа

Зочин [103.212.117.40] 2019-04-13 14:14:15

Энэ хотыг чинь ингээд хөдөөнийхөн ээлжлээд удирдаад байх юм уу

Зочин [203.217.138.1] 2019-04-13 14:50:17

тэгээд хотын унаган хужаа нараар удирдуулах гээд бгамуу. Хотын унаган монгол л гэж лав байхгүй Нэг бол аав нь эс бөгөөс өвөө нь хотод нүүж ирсэн нүүдэлчид ш дээ ЯАХЫН ТЭГЭЭД

иргэн [202.21.113.82] 2019-04-13 13:58:54

наадуул чинь бас нэг манан ш дээ. Шүүхээр ороод ялчихна гэж найдаж байна. Амарсайхантай бүгдийг огцруулж шоронд хийх хэрэгтэй. Ичдэггүй бөөснүүд вэ

temuujin [202.9.45.43] 2019-04-13 13:42:28

Зогсоочихоор зогсоолоо гэнэ, зогсоохгүй болохоор зогсоосонгүй гэнэ. Яг яалгах гээд байгаа пизда вэ?

Зочин [66.181.183.21] 2019-04-14 08:29:56

Zogsooh bishe pzd min amid baigalia suitgej barisan shavra nuraaj buulgad zailul ged bna.

Зочин [202.126.88.36] 2019-04-13 13:00:42

Запитал банкны дампууралд Эрдэнэ тэргүүтэй луйварчид холбоотой.

Зочин [202.126.89.127] 2019-04-24 14:39:43


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.