ФОТО: Сансрын зочид буудал “Аврора станц” 2022 оноос анхны үйлчлүүлэгчдээ авч эхэлнэ

Админ / Гадаад мэдээ

“Аврора станц” төсөл нь Англи улсад төвтэй “Orion Span” компани задгай сансарт дээд зэрэглэлийн тансаг зочид буудал байгуулахаар ажиллаж байгаа. Гэхдээ олон хүмүүсийн дунд “Бид дэлхийн тойрог замд амрах боломжтой уу” гэж асуудаг. Харин “Аврора станц” төслийнхөн “Сансарын аялал жуулчлалын их зардлаас зугтах боломжгүй. Бид үзүүлж буй үйлчилгээндээ тохирсон зардалтай байх болно” гэжээ.

СNN агентлагийн мэдээлснээр төслийг хэрэгжүүлэгч старт-ап “Orion Span” компаниийн 12 өдрийн сансарын аялал 9.5 сая ам.долларын өртөгтэй. Аялагчид энэ хугацаанд дэлхийг 90 минут тутамд НЭГ бүтэн тойрч хоногт 16 удаа нар жаргах, мандахыг харна гэдгийг төслийн багийнхан мэдэгдэж буй юм. “Аврора станц” дотор талыг яг л “Стартрек” кинон дээр гардаг шиг станцын амралтын өрөөнд байх үеэрээ цэцэрлэгжүүлэх ажилд гар бие оролцох боломжтой аж.

Харин “Orion Span” компаниийн тансаг зэрэглэлийн сансарын аялалыг шүүмжлэгчид “Пуужин болон сансарын хөлгөө бүтээж, газрын гадарга дээрээс хөөргөх хүртэл асар их саад бэрхшээлийг туулах болно. Яг одоогийн нөхцөл байдалд сансарын жуулчлал нь бодит байдлаас ялгаж үзэхэд хэцүү, хуурмаг болон уран зөгнөл холилдсон мэт. Сансарын аялал жуулчлалыг арилжааны зориулалтаар санал болгож буй аль ч компаниудад үхлийн аюултай. Задгай сансарт НАСА шиг зорчигдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг тасралтгүй хангаж байх ёстой. Хамгийн чухал анхаарах зүйл бол хөлгийн техникийн аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд анхаарах ёстой” гэдгийг сануулжээ.


Сэтгэгдэл

НМ [94.197.120.13] 2019-04-14 17:58:59

Хог, новш болсон орчуулга. Нил утгын алдаа. Фак гэж.

Zochin [77.119.130.113] 2019-04-15 02:02:48

Harin thh. Yu ch oisongui! Eswel minii uhaan hurehgui bh shig bn. Hahahaha

Зочин [66.181.183.21] 2019-04-14 08:36:04

Za Mongolin blod delhin bayachud hezech eh delhide ireh bolomjguiger sansrin hog hayagdal boloh n de. Tuhain stantsad notstoi gemtel garhad l ted duusna.

Зочин [66.181.161.7] 2019-04-13 18:59:16

Ёооо сансарт ийм буудал нээгдсэн юм болов уу гэж бодлоо ш д


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.