Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

Т.Хулан / Нийгэм
  • 2019-04-13 07:01:09
  • 2019-04-13 07:01:09

    Богд хан ууланд гарсан түймрийг бүрэн унтраалаа

    photo photo

    Дархан цаазат Богдхан ууланд түймэр гарсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт 11:17 цагт ирсэн бөгөөд Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан талаар бид мэдээлсэн.

    Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.

    Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд бүрэн унтраасан гэж холбогдох албанаас мэдэгдлээ.

    Богд Уулын Соёмботой ууланд гарсан түймрийг бүрэн утнраалаа

  • 2019-04-13 05:59:43
  • 2019-04-13 05:59:43

    Богд ууланд гарсан түймрийг цурманд оруулжээ

    photo

    Өнөөдөр 11:00 цагийн орчимд Богд уулын Соёмбот ууланд гал гарав. Гал газар авч уулын мод руу орох үед нь онцгой байдлын аврагчид унтрааж цурманд нь орууллаа. Галын унтраахаар аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

    image

Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.