Маргаашнаас эхэлж Налайхын замыг хаана

Т.Хулан / Нийгэм

Маргааш буюу энэ сарын 15-наас Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хааж, замыг шинэчлэн засахаар болсон билээ.

Үүнтэй холбогдуулан тухайн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг дараах байдлаар зохицуулахаар боллоо. Зүүн болон өмнөд бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд, нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүсээс

Улаанбаатар чиглэлд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны машин, 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг “Налайх, Чойрын уулзвар-4 дүгээр зөрлөг-Төв аймгийн Зуунмод-Улаанбаатар”, “Улаанбаатар-Зуунмод-4 дүгээр зөрлөг-Налайх, Чойрын уулзвар” гэсэн чиглэлээр зохион байгуулна.Бүх жин нь 3,5 тн-оос дээш ачааны автомашин болон 8-аас дээш хүний суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүд Гачууртын уулзвараас-Налайх, Чойрын уулзвар хүртэлх чиглэлд гаргасан түр замаар зорчино.


Тээврийн цагдаагийн албанаас автозамын барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбогдуулан дээрх чиглэлүүдийн автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд иргэдийг мэдээлэх самбар, тэмдэг, тэмдэглэлийн дагуу хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

1 [66.181.170.229] 2019-04-15 03:36:25

УГ НЬ АЙЛ ОРШИН СУУГЧ ИХТЭЙ ГАЗРУУДААРАА ХЭСЭГЧИЛЧИЛЖ ХААГААД ЗАМАА БАРИВАЛ ЯДАРСАН АРД ТҮМЭНДЭЭ ТӨВӨГ ЧИРЭГДЭЛ БАГА Л УЧИРНА ДА, ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД АНХНААСАА ШАЛГУУРТАА ОРУУЛЖ, САЙТАР ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАН, ЗАМ БАРИХ КОМПАНИУДДАА ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ БАЙМААР БАЙНАА. БУСАД УЛС ОРНУУД АРД ИРГЭДДЭЭ АЛЬ БОЛОХ ЧИРЭГДЭЛ ҮҮСГЭХГҮЙГЭЭР ХЭСЭГ, ХЭСГЭЭР НЬ БОГИНО ХУГАЦААНД ЗАМАА БАРИАД БОЛООД Л БАЙХЫН МАНАЙД ЯАГААД БОЛДОГГҮЙ ЖИЛ САРААР НЬ БҮРЭН ХААЖ ЗАМ БАРИХ ЁСТОЙ БОЛДОГ ЮМ БЭ? БҮХ ЮМАНД Л ГАНЦХАН СЭТГЭЛ ДУТААД БАЙНА.

Зочин [202.126.89.151] 2019-04-15 01:43:53

sa balainuda gutzalgvi dugai ter toiruu zamaraa salgalaad yawatzga uur yaah um haa ter zamiig

Зочин [202.55.188.38] 2019-04-14 15:12:02

Уг нь энэ замын трасыг Богд уулын араар явуулчихсан бол хамаагүй ашигтай байхгүй юу. Хуучин замаа тээврээр ашиглаад шинэ замаараа жижиг тэрэгнүүд зорчиж болно.

Зочин [202.126.89.40] 2019-04-14 05:21:29

Гуцаа чи барьж байгаа нь их юм. Зам хааж барихгүй өөр яаж барих гэсэн юм. Мулгуу сдаа чадваргүй хоолны өмхий сав.

Зочин [202.55.191.130] 2019-04-14 07:13:46

irguu sdaaa chini ter nuhuriin door ni bicheech. Zam haagaad irgeded l chiregdel, zardal ni ochno, arai ooroor shiidej bas bolno za yu. olon huvilbar baigaa oligguig ni songoson baina.

монгол [202.21.108.114] 2019-04-14 03:58:46

Ганц жижигхээн зам барих гэж сүртэй юм болхын онигоотой хүмүүс шүү


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.