Гал түймрийн осол гамшгаас урьдчилан сэргийлэх УРИАЛГА

Т.Хулан / Нийгэм

Хаврын хуурайшилтын улирал эхлэж, байгаль орчин, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулахуйц гал түймрийн осол гамшгийн дуудлагын тоо, давтамж нэмэгдэж, гал гарах явдал ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлчүүддээ хандан уриалах нь:

  • - Хуурайшлын улирал дуустал аялал зугаалгаар ой хээр, уулын бүсэд явахгүй байх, зайлшгүй явсан тохиолдолд ил гал гаргахгүй байх
  • - Ойн бүс бүхий орчинд тамхи татахгүй байх
  • - Гал гарах нөхцлийг үүсгэж болзошгүй үнс нурам, хог хаягдлыг бүрэн унтраалгүй хогийн цэгт хаяхгүй байх
  • - Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • - Цахилгаан хэрэгсэл ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • - Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь орхихгүй байх зэргээр хүний хүчин зүйлээс хамааралтай галын аюул гамшгаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, гал түймрийн осол гамшгаас сэрэмжлэхийг нийт иргэддээ УРИАЛЖ байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл

Өах [203.91.115.40] 2019-04-14 16:24:31

ХОТЫН ДАРГАА НААД ОНЦГОЙ БАЙДЛАА АЖИЛЛУУЛААЧ ОН ГАРСААР 3 ХАН САРЫН ДОТОР 20 ГАРУЙ ХҮН ГАЛД АМЬ НАСАА АЛДЛАА. ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ. МЭРГЭЖИЛИЙН ХҮНИЙГ НЬ АЖИЛЛУУЛААЧ . ИРГЭДЭД ХАНДСАН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЯМАР Ч АЖИЛ АЛГА БНА ШҮҮ ДЭЭ. ХУДЛАА ГАЛ ГАРЛАА ХҮН ҮХЛЭЭ ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГ ШОУДАГ ӨӨР АЖИЛ АЛГА ХАТУУ ЧАНГА БАЙГААЧ

Зочин [150.129.140.165] 2019-04-15 01:22:51

Ajlaa hiihgui bgaag ni chi yaaj medsen yum be. Hog-n bertegchin mini chi gal usn- ayuul gej yu bdag-g medeh uu.

Иргэн [182.160.39.100] 2019-04-14 14:45:22

Уриалга, анхааруулгыг хүн бүр ягштал биелүүлж чадах юм бол гал усны гашуун зовлонд өртөхгүй байж чадах тул бүх нийтээрээ хичээцгээе.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.