ХЭРЭГЛЭХГҮЙ эд зүйлсээ заруулдаг дэлгүүр МОНГОЛД нээгджээ

М.Амаржаргал / Нийслэл

ХОЁР САР БАРАА НЬ ЗАРАГДААГҮЙ ТОХИОЛДОЛД ДЭЛГҮҮРТ БАЙРШУУЛСНЫ ШИМТГЭЛ ГЭЖ АВАХГҮЙ ЭЗЭНД НЬ БУЦААН ӨГНӨ

Айл бүрт хог дээр гаргаад хаях гэхээр хайран санагдаад, гэртээ байлгая гэхээр зай талбай эзлээд ашиглахаа байсан цахилгаан бараа, тавилга гээд янз бүрийн л эд зүйлс байдаг. Фэйсбүүкээр зарна гэхээр зургийг нь дарж зарын группүүдэд байрлуулна, хүмүүсийн асуусан асуултад хариулт бичнэ, утсаар мэдээлэл өгөхөөс авахуулаад маш их цаг зав зарцуулж байж хэрэглэхгүй эд зүйлсээ хэдэн төгрөг болгодог. Мөн бүсгүйчүүд бидэнд сэтгэлийн хөөрлөөр худалдаад авчихсан, дараа нь таалагдаггүй эсвэл бэлгэнд ирсэн ч таалагдаагүй хувцас, гутлаа хаа нэгтээ уутанд хийгээд мөнхөртөл нь хадгалах нь элбэг. Яг л ийм хүмүүст зориулсан дэлгүүр МОНГОЛД анх удаагаа нээгдэх гэж байна.

"Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь Монгол бөхийн өргөөний зүүн хойд зүгт, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн баруун талд байрладаг хоёр давхар шар тоосгон обьект бий. Бид тус дэлгүүрт өдрийн 15:30 минутын үед очиход нэлээн олон хүн өмсдөггүй шинэ хувцас, хайрцагтай хүүхдийн тоглоом, цахилгаан бараа, сувенир зэргийг торонд хийгээд барьчихсан багахан хэмжээний дараалал үүсгэсэн байв.

Ийм дэлгүүр нээгдэж буйг сонсоод хэрэглэхгүй эд зүйлсээ чирээд ирлээ гэсэн бүсгүй олон байв. Тэдний заримынх нь сэтгэгдлийг сонсоход "Гадаад аялал, ажлаар явж байхад ийм дэлгүүр маш олон харагддаг. Тэр тусмаа Солонгос улсад их байдаг. Хүн өөрт хэрэггүй, ахуй амьдралдаа хэрэглэдэггүй зүйлсээ хэрэгтэй нэгэнд нь боломжийн үнээр зарахад буруу нь юу байхав. Нэг ёсны буян юм уу даа. Шинэ хувцас, цахилгаан бараа, тавилга гэх мэт зүйлсээ хэн нэгэнд шууд "Май" гээд өгдөг хүн ховор шүү дээ. Аль болох зарж борлуулаад хэдэн хүүхдэдээ эсвэл гэртээ хэрэгтэй юмаа авахыг боддог. Эднийх хүүхдийн тоглоом, хувцас зэргийг хаяг шошготой, хайрцаг савтайг нь хүлээн авч байгаа нь таалагдлаа. Хүмүүс хуучин хувцасны дэлгүүр гэж ойлгоод байгаа бололтой. Ийм дэлгүүр нь тусдаа нээгдэх юм байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Харин тус дэлгүүрийг сонирхон ирж буй залуучууд "Оффис ширээ сандал байна уу, Үйлдвэрийн тоног төхөөрөмж зардаг, саяхан гэрийнхээ тавилгыг сольсон танайд яаж хүргэж ирэх вэ. Унадаг дугуй байгаа юу" гэх мэтээр асуух аж.

-ХЭРЭГЛЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ ЗАРУУЛАХ ДЭЛГҮҮРТ ЗАРАГДАЖ БУЙ ХУВЦАС БҮГД ШИНЭ-

Ингээд бид "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нээх санааг анх гаргасан Г.Бат-Учралаас мэдээлэл авлаа.

Тэрбээр ярихдаа "Манайх дэлгүүрийнхээ мэдээллийг фэйсбүүкээр тарааж байгаа. Хүмүүс тэндээс мэдээлэл аваад манай дэлгүүрийг их зорьж ирж байна. "Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь хүмүүсийн илүүдэл шинэ, хуучин цахилгаан бараа, тавилга, гэр ахуйн бараа, эд хогшил, электрон бараа, тоног төхөөрөмж, болон бусад төрөл бүрийн барааг зарж өгдөг цэг болох зорилготой. Анх танилцуулга хийхдээ шинэ, хуучин хувцас заруулж болно гэсэн байсан. Гэтэл хүмүүст заруулахыг хүссэн маш их хуучин хувцас байдаг юм байна. Тиймээс хуучин хувцас зардаг "Монгол комисс" барааны дэлгүүр тусдаа өөр газар нээгдэхээр болсон. Яагаад ийм дэлгүүр тусд нь нээхээр болсон бэ гэхээр хуучин хувцсаа заруулах гэсэн хүмүүс маш их, бүр их байсан. Бид гол бараануудаа авах цаг гаргаж чадахааргүй нөхцөл байдал үүссэн. Энэ дэлгүүрт тансаг, чанартай хирнээ хямд, ховор нандин хирнээ хямд, үнэтэй брендүүд хирнээ бас л хямд шинэ хувцасыг зарах юм.

Өөрөөр хэлбэл Бөхийн өргөөний энэ салбар дээр хуучин хувцас хүмүүсээс авахгүй, зарахгүй гэсэн үг. Хүмүүс ямар хувцас заруулж болох вэ гэвэл аваад өмсөөгүй шинэ, эсвэл бэлгэнд авч байсан шошготой хувцаснуудыг авсан үнээсээ хямд заруулж болно, Мөн шошгогүй шинэ хувцсаа заруулж болно. Харин цахилгаан бараа, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тавилга, ном гэх мэт зүйлсийг өмнө нь хэрэглэсэн байж болно гэдгийг дахин хэлье. Манай дэлгүүрт байршуулж борлуулагдсан эд зүйлсээс шимтгэл болгон 15 хувийг авах болно. Мэдээж бид эд зүйлээ өгч буй хүмүүстэй тохиролцохдоо доод үнийг тогтоно. Тогтсон үнийн дүнгээс бага дүнгээр өөр газар шинэ бүтээгдэхүүн нь зарагдаж байгаа тохиолдолд бид бүтээгдэхүүнийг 50 хувь хямдруулж өгнө гэдгийг сануулах болно. Ерөнхийдөө энэ зарчим нь хэт худал үнийн дүнгийн хөөргөдөл үүсэх магадлалыг бууруулж, хамгийн хямд гэдэг утгаа барьж байгаа" гэж байв.

image

"Хэрэглэхгүй зүйлээ заруулах" дэлгүүр нь бараагаа хүлээн авч хоёр сарын хугацаанд дэлгүүртээ байршуулан борлуулах ба эд зүйл зарагдсанаас гурав хоногийн дараа мөнгийг эзэмшигчид шилжүүлэх аж. Эхний сар дууссаны дараа бид эд зүйлийн эзнээс "Бараагаа хямдруулах уу" хэмээн асууж тохиролцож чадвал дахин нэг сар дэлгүүртээ байршуулах юм байна. Зарж чадаагүй тохиолдол дэлгүүртээ байршуулсны хөлс гэж нэг ч төгрөг авахгүй гэдгийг хэлж байв. Тус дэлгүүр зарагдаж буй барааны үнийг сонирхуулахад

-8 кг-ийн даацтай бүрэн автомат угаалгын машин 100.000 төгрөг

-Хүүхдийн түрдэг тэрэг 50.000-60.000 төгрөг

-Хүүхдийн машины суудал /шинэ/ зах зээлийн үнэ 25000 төгрөг ч хамгийн хямдаар 12500 төгрөг

-Тоос сорогч 50.000-60.000 төгрөг гэх мэт ханштай байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.155] 2019-04-19 06:18:27

Зөв ажил бна.дэмжиж бна бидэнд тэр болгон хэрэглэдгүй юмс байдаг ш дээ хэн нэгэнд хэрэг болог

Зочин [202.179.31.95] 2019-04-18 01:52:04

Хүмүүс гол нь хуучин хувцсаа үнийг нь навс буулгах хэрэгтэй. Миний хувьд өөр улсад байхдаа интернет ийм дэлгүүрээс өөрт зөвхөн тодорхой үед л хэрэг болох байнга өмсөхгүй хувцаснууд авч үзэж байсан. Дэлгүүрт шинээрээ байгаа үнэтэй барааны яг ижил хуучныг л хэдхэн мөнгөөр авч байсан. Шууд шуудангаар ирдэг нээгээд үзэхэд зурган дээрхээсээ цэвэрхэн гоё бас чанар сайтай байсан.

Ganzo [202.131.226.206] 2019-04-17 12:11:06

humuus biznesee xiiged amidral n deeshilj l baival bolloo shde...oorsdoo xiixgui baij orkuud n duugai l baigaach de

Tungaa [49.0.213.194] 2019-04-17 01:40:11

ene haana baidag yum bol hayag utas ni bn uu ?humuusee helj ugch tus bolooch. nadad hereggui busdad heregtei ih yum nadad bnaa

Зочин [122.201.24.200] 2019-04-17 23:50:09

Sda zugeer hariult ch ugchij boldogguu shas

Зочин [66.181.188.147] 2019-04-17 12:06:14

Мэдээгээ сайн унш хаяг нь байна.Байшин дээр утасны дугаар нь байна .

Хаян [150.129.142.161] 2019-04-17 00:18:59

Ер нь бол барууны орнуудад мөн Америкийн зарим хотуудад амралтын өдрүүдээр нэг гудамж талбайг авто машины хөдөлгөөнийг нь хаагаад хүмүүс хуучин эд зүйлсээ зардаг түр зах болгодог. Flea market гээд энд тэнд гардаг захууд байдаг. Ажлын өдрөөр гардаггүй. 90-ээд оны дундуур Германд сурч байхдаа амьдрахын эрхэнд зарын дагуу айлуудаар явж хуучин эд зүйлсээс нь сонгож үнэ тохирч аваад амралтын өдөр Flohmarkt дээр аваачиж хэдэн марк нэмж зарж бор ходоодоо баярлуулж л явлаа.

Хаян [150.129.142.161] 2019-04-16 15:59:52

За гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэлүүдээ бүгдийг нь аваачаад тавьчихдаг юм билүү. Тэгээд хэдэн төгрөг нэмээд байр авнаа

zochin [66.181.161.14] 2019-04-16 14:39:05

zuv sanaa bn amerikt lav iim delguur olon bdag gol ni huuchin huvtsas ntriig sain himid uguud ungu uzemjtei bolgood zaraarai

Зочин [112.72.11.102] 2019-04-16 12:35:46

Зөв санаа байна одоо өөрийн гэсэн цахим хуудастай болоорой. Бас хаягаа өргөн хэрэглэгддэг хэл дээр болгоорой тэгүүл манай улсад амьдарж байгаа орон орны хүмүүс ихээр үйлчлүүлэх байхаа амжил та бүхэнд шантрахгүй өргөжүүлээд яваарай

Зочин [77.73.70.161] 2019-04-16 12:30:39

Найс

Зочин [202.9.43.73] 2019-04-16 12:27:02

би бол шууд гаргаал хаячдаг амар яршиг төвөг удахгүй хувцас гутал тавилга хөргөгч тоос сорогч плитка гээл , тэр нь өөрт биед амар хэн нэгнийг гуйж юмаа өгөх гэж зовохгүй харин ийм дэлгүүр нээгдсэнд баяртай байна цаашид амжилт

Зочин [202.179.31.95] 2019-04-18 01:36:35

Хүмүүс хэрэглэчихээр юмыг бол зар тавихад л олон хүн асуудаг.

Зочин [94.177.254.199] 2019-04-16 12:23:34

Зөв

Зочин [103.9.90.130] 2019-04-16 10:51:08

ЦАГАА ОЛСОН АЖИЛ БАЙНА, АМЖИЛТ, МОНГОЛЧУУДАА ЭНЭ ЗАЛУУЧУУДЫГ ДЭМЖЖД ӨГӨӨРЭЙ, АМЖИЛТ

Зочин [202.9.44.40] 2019-04-16 08:05:00

Сайхан мэдээ байна.

Зочин [66.181.161.114] 2019-04-19 18:12:50

Saihan medee bna ochij vznee ugaasaa enechn hvnii amidralshde shine ym awj chadahgvi hvn zondool bnashde bi l gehed gertei awy gsn ym awj chadahgvi tsalingaas tsalingiin orond zeelnees zeel geed l amidral ugaasaa iim l bna

Зочин [64.119.18.204] 2019-04-16 06:59:11

Ёстой зөв санаа бна. Бараа бараагаар нь төрөлжүүлчихвэл амар бх.Сологост ийм төрлийн дэлгүүрүүд их бдаг. Гадааадын түр оршин суугчид.нүүдлийн.явуулын хүмүүст их хэрэгтэй юм бналээ. Хаягаа бас Англи.хэл болон бусад өргөн хэрэглэгддэг орны хэлээр хадчихвал гадаад хүмүүс хүртэл үйлчлүүлэх бх.

зочин [124.44.20.30] 2019-04-15 23:25:17

Ёстой зөв санаа, зөв дэлгүүр байна. Социалист нийгмийн үед комиссын барааны дэлгүүр гэж нэртэй ийм дэлгүүр Монголд байсан. Одоо цагт улс орнуудад хуучин барааны дэлгүүр зөндөө байдаг юм билээ, хүмүүс нь ч юмаа тавьдаг, бусад нь худалдан авдаг юм билээ, Сониноос хүүхдийн гутал хувцас ба дотуур хувцас хүртэл хуучин барааны дэлгүүрт зардаг юм билээ. Нэг талаас энэ нь хэмнэлт, нөгөө талаас байгаль орчинд халгүй юм даа.

Зочин [66.181.161.14] 2019-04-15 22:42:17

zuv zvitei canaa baina demjij baina snvvmjegcnid fuck you

Мэдээ.мн-н уншигч [202.126.89.147] 2019-04-15 20:11:52

Ёстой хэрэгтэй дэлгүүр байна даа.яваандаа нэр төрөлөөр ангилаад өгвөл бүр сайн.өөрийн цахим хуудастай болоорой .удахгүй өргөжиж том дэлгүүртэй болох нь тодорхой.Амжилт хүсье.

зочин [66.181.187.148] 2019-04-15 17:03:00

сайхан санаа байна шүү .зарим хүнд таалагдахгүй бараа байдаг өмсөөгүй тэгээд хадаглаад л байдаг шүү дээ хаяг аа тодорхой бичээд өгөөч хэд гурван юм байгаа юмсан

зочин [66.181.177.135] 2019-04-15 15:02:41

Дэмжиж байна.

Зочин [66.181.182.169] 2019-04-15 12:30:14

Saihan sanagdlaa tegehleer shoshgotoi huwtsasaa yaj une tohirch niilehuu ochij uulzahuu

Зочин [202.9.42.215] 2019-04-15 12:39:43

тэгнэ шүү дээ очоод үнэ тохиролцоод зарагдсан бараанаас 15%-г авна гэж байна ш дээ

jdabe [103.111.68.3] 2019-04-15 12:08:15

Facebook eer shiidvel iluu amar, zardal baga, um bish uu? Toroljuuleed, deed dood une... mashin zardag shig.... tegeed mashin zarj baigaa app iig ashiglaad shiidej bolmoor sanagdlaa Zardal ikh garaad, zam tugjreed

Зочин [202.179.31.77] 2019-04-15 14:11:40

Facebook-ээр юм зарах хамгийн муу арга. Хичнээн олон хүн харах дагагчтай байсан ч гол хүн болох худалдан авагч чинь худалдаанд зориулагдаагүй хуудас эргүүлээд суухаас залхана. Нэг эргүүлэхэд дөнгөж нэг л бараа харагдана. Энэ байна, худалдан авагчийн хамгийн дургүй зүйл. Дэлгэцэн дээр олон бараа зэрэгцээд төрөлжүүлээд хайж болдгоор тусгай хуудас апптай хийх хамгийн чухал. Интэрнэт дэлгүүрийн бараа 30-100 ширхэгээр нэг дор харагдаж болдог. Энэ нь худалдан авагчид үнэхээр амар байдаг .Цаг үрэхгүй. хэрэггүй юм харахгүй.

Зочин [202.131.229.2] 2019-04-15 13:03:48

tegeed uuruu hiigeech neg l ih mundag hun.. hudlaa shaahaas uur zuil bhgu

Зочин [202.9.42.120] 2019-04-15 12:06:17

dajgui shuu

zochin [64.119.21.152] 2019-04-15 11:26:20

Zarim humuus shuumjleh dontoi baihaa...Oorsdoo yuch hiihgui bas chadahgui baij hudlaa COM-iin araas bultreed suuhiimaa...

Ju [66.181.185.41] 2019-04-15 11:12:27

Iim delguur ih heregtei bsan yumaa.Omsoogui shine huvtsas aild ba8j l baidag.zov delguur neegdesen bn..

АХ БӨӨ [103.240.241.110] 2019-04-15 10:10:53

ийм жаахан граш шиг саванд юу багтддаг юм мангауудаа одоохон наадах чинь дүүрээд дампуурна. ЯГ ХИЙНЭ ГЭВЭЛ ТОМ ЗАДГАЙ ТАЛБАЙТАЙ ГАЗАР ХИЙ

Зочин [66.181.188.113] 2019-04-15 20:57:17

Хийж байгаад нь бүү атаарх

Зочин [112.96.135.25] 2019-04-15 12:00:17

Hehe chi terend bitgii tolgoi shanalga, chl shig amitnaar zaalgahgyi

Зочин [202.179.31.77] 2019-04-15 09:31:06

Энэ дэлгүүр цахим хуудас хийх хэрэгтэй юм байна.

Зочин [202.179.25.170] 2019-04-16 08:48:33

baigaa geed baihad daa

зочин [103.212.116.161] 2019-04-15 09:05:43

зах дээр эрдэнэсийн арал гээд байгаа ш д тэрэнтэй адилхан юм уу

оюунгэрэл [103.212.118.98] 2019-04-15 08:55:08

хэмнэлт гэхээсээ илүү байгал дэлхийгээ хайрлаж байгаа явдал юм

Зочин [64.119.20.217] 2019-04-15 11:50:15

Tiim snvv


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.