Рашаантын ТАЦ-ийн дээврийг мөргөсөн жолооч төлбөрийг барагдуулна гэв

М.Амаржаргал / Нийгэм

Товчооны замд "North benz" маркийн автомашин нь зам тээвэр хөгжлийн төвийн харьяа “Рашаант”-ын төлбөр авах цэгийн /ТАЦ/ дээврийг мөргөсөн осол энэ сарын 14-ны өдөр гарсан юм. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, жолооч нь эрүүл байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Одоогийн байдлаар хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хараахан ослын үнэлгээ нь гараагүй байна. Ослын үнэлгээ гарсны дараа төлбөрийг жолооч төлж барагдуулах аж. Дээрх ТАЦ нь дээрээ өндрийн заалттай ч “North benz” маркийн автомашины жолооч тэрхүү заалтыг хараагүй бололтой.

Эргэн сануулахад, 2018 оны дөрөвдүгээр сард мөн дээрх ТАЦ-ийн дээврийн өндрийн хязгаарлалтыг хүнд даацын ачааны машин мөргөсөн хэрэг гарч байсан юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.181.178] 2019-04-15 10:58:43

taazaa undur bolgo joloochiin buruu baihgui

temuujin [202.9.44.243] 2019-04-15 10:07:06

Машин энэ доогуур нь багтаад гарахаар юм төлөвлөх ёстой биз дээ. Эсвэл Монгол улсад ийм өндөртэй машин явуулахгүй гээд тэрнээс нь давсан машиныг импортоор оруулж ирэхийг хорих юм уу?

Зочин [66.181.187.221] 2019-04-15 08:48:34

Зам дээр осол үүсгэх хаалга босго, хаалт энэ тэр барьж хэрэггүй идэгчид ээ. Дараа нь ард бид нар хохирол амсч байна.

Зочин [59.153.87.38] 2019-04-15 05:45:15

албан журмын даатгалаар даатгагч компани хохирлыг барагдуулах ёстой

Зочин [202.9.42.231] 2019-04-15 05:16:03

Өмнө талд нь өндөрт тохирсон урьдчилсан хаалган хаалт хийгээгүй албан тушаалтнууд төлбөрийг хуваалцах хэрэгтэй.

Зочин [202.179.26.17] 2019-04-15 05:13:52

tiim barimjaagui t1 joloochiin buruu shdee,tuluuleh heregtei

Зочин [202.9.43.45] 2019-04-15 04:37:33

jolooch kompaniin mashin unaj uurgee guitsetgej yabsan bna.Er ni ene neg nuser deeber barij yadag bna zadgai l baih heregtei


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.