АН-ЫН ЗӨВЛӨЛ: Эрх баригчид Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдагаа зогсоо

Т.Хулан / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Зөвлөлөөс гарсан шийдвэрийг тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан АН-аас уг асуудалд анхаарал хандуулахаар боллоо. Мөн С.Зориг агсны хэргийг шалгах түр хороонд санал, дүгнэлт хүргүүлэхээр болсон. Цаашид цаг, үеийн асуудлаар яаж ажиллах ёстой, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар байр, суурь баримтлах ёстой талаараа ярилцлаа. 2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтээр Ерөнхий дүгнэлтийг гаргасан" гэв.

image

136 АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 32.3 ХАН ХУВЬТАЙ БАЙНА

-2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ерөнхий дүгнэлтээ хийлээ. Нийт 136 арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3-хан хувьтай байна. Эрх баригч намын бүрэн эрхийн хугацаа дуусахад үндсэндээ жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 32.3-хан хувь гэдэг нь дэндүү хангалтгүй гэж үзэж байна. ялангуяа эдийн засгийн чиглэлийн асуудлуудад биелэлт маш хангалтгүй байна. Өнөгрсөн хугацаанд эрх баригч намын хийсэн гол ажил нь хоорондоо эрх мэдэл, сандал суудлын төлөө тэмцэлдлээ.Үүний цаана иргэдийн амьдрал, эдийн засгийн хөгжлийн асуудал зогсонги байдалд орж хохирсон нь үнэн. Эдийн засгийн өсөлт байгаа инфляцийн түвшин буурахгүй 10 хувь руу өсч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн. Эдийн засгийн дарамт иргэдэд хүнд тусч байна. Хаврын чуулганаар эдийн засгийн нөхцөл байдлыг голчлон ярих ёстой. Тиймээс эрх баригчдыг дуулиан, шуугиантай хэргүүдээ нэг тийш нь болгохыг шаардаж байна. Төрийн мөнгийг дээрэмдэж, банк дампууруулдаг, улсын үйлдвэрүүдээс завшдаг энэ үйлдлээ зогсоохыг эрх баригчдаас шаардаж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ЖДҮ эрхлэгчид, жижиг бизнесүүдийн авч болох зээлээс эрх баригчид зохион байгуулалттай авсан хэрэг нь өнөөдрийг хүртэл шийдэгдсэнгүй. Манай намын анхаарлын сэдэвт энэ асуудал зайлшгүй байна. Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбарууд зогсонги байдалд орсон байна. Уул уурхайн чиглэлийн том, том төслүүд бүгд зогссон. 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73 дугаар тогтоол гэж гарсан. Тавантолгойн нүүрсний ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх энэ тогтоолын хэрэгжилт, явцыг 2018 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр заасан ч хэрэгжсэнгүй. IPO хийгдээгүй, хувьцаа хаана ч зарагдаагүй.. Мөн өнөөдөр төмөр замын асуудал нь шийдэгдээгүй. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замаа эхлээд барь гэж тогтоолд тусгасан, дарааллын хувьд. Өнөөдөр нүүрсний үнэ өндөр байгаа тулдаа л экспортын орлогын өсөлтөөр Монгол Улс амьдарч байна. Энэ мэтчилэн тулгамдсан зүйлээс том бүтээн байгуулалтын ажил зогссон байна.

С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ: ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ ДУУЛИАНЫ АРД ХЭРГИЙГ ЗАМХРУУЛАХЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

С.Зориг агсны хэрэг дээр УИХ-аас түр хороо байгуулахыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ санаа зовоож буй нэг асуудал бий. Эрүүдэн шүүсэн гэх дуулианы ард С.Зориг агсны хэргийг замхруулах, будилуулах, завхруулах асуудлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ хэргийн захиалагчийг бид зайлшгүй олох шаардлагатай. Эрүүдэн шүүсэн гэдгээр бүх хэргийг замхруулах гэж байгаа бол АН-ын зөвлөл хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас санал дүгнэлт гаргаж, ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж асуудлыг тавих болно. МАН-ын уламжлал болж ирсэн нэг тактик нь Эрдэнэтийг тойрсон, С.Зориг агсны хэргийг тойрсон асуудлаар дуулиан шуугиан үүсгэчхээд ардуур нь хулгайлдаг хэвшил нь уламжлал болж байна. Хуучин энэ дүр зураглал нь одоо ч гэсэн давтагдаж байна. С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла гэж бид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос шаардсан.

СӨРӨГ ХҮЧИНГҮЙ ЭРХ БАРИГЧ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙН ТӨЛӨӨ ЯВБАЛ БИД ЭСРЭГ БАЙР, СУУРЬТАЙ БАЙНА

Дараагийн асуудал Үндсэн хууль тойрсон асуудал өнөөдөр маш эрчимтэй яригдаж байна. Өнөөдөр ганц эрх баригчтай, бүлэгтэй, сөрөг хүчингүй болсон. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамжаа алдсан. Үндсэн хуулийн өөрчлөхөд нэг л шаардлага бий. Энэ нь УИХ-д суудалтай болон суудалгүй улс төрийн бүх хүчин нэгдмэл саналтай, дээр нь Ерөнхийлөгчийн саналыг тусгаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой гэдгийг эрх баригчдад сануулж байна. Сөрөг хүчингүй эрх баригч Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө явбал бид эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [70.29.38.16] 2019-04-15 19:07:39

Та нар 13 банк дампууруулсан бишүү, одоо түүндээ хахаж цацаад ард түмнийг хүртэл худалдаж авахад хүрсэн,,,, за бүгд ариун ёстой юм бол шалгуулаад, дараа нь хуц!!!

зочин [107.167.104.59] 2019-04-15 14:38:48

д эрдэнэбатаа зоригиин хэргиин захиалагчииг ан өөрсдөөсөө хай

Багануур [103.229.121.204] 2019-04-15 11:58:14

Хол очиж хуц! Дээрэмчдийн нам АНус-ын бөлдөг толгойт луйварчин.

Зочин [150.129.142.68] 2019-04-15 11:27:40

хол очиж солиороо. ан- -луйварчид аа. эрдэнээ батүүл гарамгай хулгайч сбалаг гээд та нарын дээрэм тонуулыг шалгах цаг болсон.

Зочин [64.119.27.117] 2019-04-15 10:59:48

ЗАЙЛУУЛ ЭНЭ МУУ ДҮЛЗЭНГИЙН МЭДРЭЛ МУУДАЖЭЭ, ЦАГААНДАА ГАРНА ГЭДЭГ БОЛЖ БАЙНА. МУУ МАНАН-ГИЙН ХУЛГАЙЧ ТА НАР ОЧИХ ГАЗРАА ОЧНОО УДАХГҮЙ....

зочин [66.181.161.16] 2019-04-15 10:48:45

ман буюу ардын нам гуай танай ж мөнхбат чинь сонгогчидтой хийх уулзалтан дээр цалин тэтгэврийн доод хэмжээг мянган доллар болгоно гэсэн ш дээ амлалт хэзээ биелэх вээ одоо хүртэл таг байна шүү

иргэн [202.9.42.158] 2019-04-15 09:44:12

Элбэгдорж Ми.Энхболд та нар л монголыг цѳлмѳж байхаар болдог юм уу.Яг үнэндээ Ми.Энхболд С.Эрдэнэ та нарын хийсэн хулгай луйврыг зогсоохгүй бол та нар банкаар дамжуулж мѳнгѳ идээд болохоо байсан биздээ.Эрдэнийн 49-хулгайч тут.

Зочин [59.153.85.133] 2019-04-15 08:38:22

Ичих булчирхайг нь мэс засал хийгээд авчихсан юм бол уу

Зочин [202.21.108.149] 2019-04-15 07:13:20

Хахахахаха


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.