Шадивланд зургаан байшин шатжээ

П.Урнаа / Нийслэл
  • 2019-04-15 16:24:25
  • 2019-04-15 16:24:25

    Шадивланд гарсан галын тархалтыг зогсоолоо

    photo

    Өчигдөр Гоодойн аманд түймэр гарч, 16 айлын байшин, гурван гэр шатсан билээ.

    Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан. Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна.

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

    Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • 2019-04-15 14:51:41
  • 2019-04-15 14:51:41

    Шадивланд зургаан байшин шатжээ

    photo

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ.

    Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

зочин [103.212.117.33] 2019-04-15 18:25:13

Манайхан муу юмыг санаж сэдэж хийхэдээ гарамгай хүмүүс шүү дээ.хэний ч санаанд оромгүй хэн ч бодож олохооргүй муу залитай арга олсон байж магад.энэ башингаа шатааж бгаа этгээдүүдийг маш сайн шалгах хэрэгтэй.

Зургийг хараад МУУ ЮМ бодогдоод явчихлаа. [202.131.228.118] 2019-04-15 17:40:35

Шатсан байшинг харвал нэг МУУ ЮМ бодогдоод явчихлаа. Эсхүл жижиг байшингаа эзэд нь нэг сүрхий даатгуулж шатаачихаад одоо даатгалаа хөөцөлдөж их мөнгө авах. Эсхүл "бизнесүүд" нь жижиг байшингуудыг шатааж газрыг нь сулааж аваад, эздээс нь хямд үнээр худалдан авч том зуслангийн байшин барьж борлуулах хүсэлтэйгээр хийж байгаа зүйл байж магадгүй. Зах зээлийн орнуудад ийм асуудал их гардаг юм. Монголд ч гэсэн энэ нь орж ирж байгаа байлгүй.

ЖИРИЙН ИРГЭН [64.119.20.171] 2019-04-15 15:11:44

ХҮМҮҮСЭЭ ШАР ӨВСӨӨ БИТГИЙ ШАТААГААРАЙ ГЭЭД ОБЕГ АНХААРУУЛААД БАЙГАА ШҮҮДЭЭ. АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНАА, ХУУРАЙШИЛТ МАШ ИХ БАЙГААГ АНХААРАЛДАА...


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.