МАН-ЫН БҮЛЭГ: М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг УЕП-ын орлогчид дэмжсэн

П.Урнаа / Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Бүлгийн асуудлаар гурван асуудал хэлэлцжээ. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр хүргүүлсэн прокурорын орлогчид нэр дэвшигчдийг МАН-ын бүлэг 80 гаруй хувийн саналтайгаар дэмжсэн байна. Гэхдээ үдээс хойш Т.Аюурсайхан нарын гишүүд нэр дэвшигчидтэй холбогдуулж нийтийн сонсгол хэлэлцүүлэг хийх аж.

Мөн ямар асуудал хэлэлцсэн тухай мэдээлэл өгөхдөө “Засгийн газраас өргөн барьсан Нөхөн төлбөрийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ шийдсэн. Энэ хуулийн концевцийг ажлын хэсэг өөрчилсөн. Тиймээс энэ долоо хоногийн чуулган дээр хэлэлцээд явахаар шийдсэн. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Ажлын хэсэг саналаа бэлтгэсэн. Дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг манай бүлэг зарчмын хувьд дэмжсэн” гэлээ.

Түүнчлэн, “Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах төслийн ажлын хэсгийн мэдээллийг сонссон. Энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдье гэж ярьж байгаа. Нэг нам парламентад 57 суудалтай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж болно. Гэхдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг МАН-ын бүлэг шийдэхгүй. Ард түмнээс асууна.

Оюутолгойн гэрээний асуудлаар ажлын хэсэг шалгалт хийгээд дуусах шатандаа орж байгаа. УИХ-д одоогоор өргөн бариагүй” хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.