19 настай этгээд бусдын хоолойг тэлээгээр боож амь насыг нь хохироожээ

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрөгч амралтын өдөр Дорнод аймагт 41 настай эмэгтэй бусдын амиа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн есдүгээр сумын Хэрлэн багийн Найрамдал паркийн соёмботой хөшөөний баруун талд нас барсан эмэгтэй хүн байна гэх дуудлагыг нутгийн иргэд цагдаагийн байгууллагад дуулгажээ.

Уг хэргийн тухай дуудлага мэдээллийг дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12:50 цагт ирүүлсэн байна. Шалгалтаар тус сумын дөрөвдүгээр багт оршин суух 41 настай эмэгтэй О цээж нүцгэн, хүзүүндээ хүрэн өнгийн тэлээгээр боолгуулсан байдалтай, гадны нөлөөтэй нас барсан байжээ. Эх сурвалжийн мэдээллээр, талийгаачтай хамтран архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 19 настай Е нь маргалдаж улмаар өөрийн тэлээгээр боож амь насыг нь хохироосон байж болзошгүй байгаа гэсэн мэдээллийг өгөв. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.75] 2019-04-18 13:58:26

дорнод аймагт едүгээр сум гэж хаана байдгийн

зочин [124.44.20.30] 2019-04-17 22:56:16

Яах гэж ямар учраас, юунд чиглүүлж өдөр бүр хүн үхсэн, үрэгдсэн, нас барсан, алагдсан, амиа хорлосон, өндрөөс унасан, гэмт хэрэг гэх мэт мэдээг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтууд маш тодорхой, яаруу сандруу уралдан бичдэг вэ? Үүний цаана ямар зорилго, ямар учир байна вэ?

Зочин [202.131.227.178] 2019-04-17 16:27:11

мэдээгээ олж бичиж чадахгүй хөлсний алуурчин шиг сэтгүүлчид их байхад яаж олигтой мэдээ тархах бэ дээ. нэг хөгшинийг мэдээ цуглуулаад ир гэвэл хэд хоноход л чанартай мэдээ гараг болно

Зочин [202.21.118.90] 2019-04-16 08:23:46

Porno, arhi iim auyaltai. 19 tei zaluu-n buruu. Gehdee ene porno-g net-d horigloh, mon arhinii hudaldaag horih heregtei. Ter arhi zarsan delguur-g haah heregtei. 21 nas hureegui hund arhi zarmaargui bn.

Зочин [202.126.89.172] 2019-04-16 07:24:25

МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ЁС СУРТАХУУН ХҮМҮҮЖИЛ ГЭЖ АЛГА ТААРСАН БОЛГОНТОЙГОО УУЖ УНТАЖ ХЭВТЭЖ ЯВДАГ ЮМНУУД.ИХ БОЛЖЭЭ

Батдудам [66.181.161.10] 2019-04-15 23:28:11

Энэ сэтгүүлч нэртэй авгай ...41настай эмэгтэй бусдын амиа алдсан хэрэг гарсан байна... гэсэн өгүүлбэр бичжээ юу гэж ойлгох вэ.Танай сайт энэ Уранцэцэг гэдэг сэтгүүлч нэртэй бичиг үсгийн ямарч чадваргүй хүнээ солж 8, 9 дүгээр анги төгссөн хүүхэд аваач.

Зочин [64.119.17.89] 2019-04-15 17:28:46

эртний мэдээ байна

Зочин [64.119.16.5] 2019-04-15 17:20:35

Zorigiin killer 16tai bsan gej vnen bh

Зочин [182.160.38.101] 2019-04-15 17:04:20

тарвагажсан ардчилал шүү дээ. нөгөө яасан гэдэг билээ ?

Зочин [64.119.25.216] 2019-04-16 12:30:21

Жэнко тарвага уу тиймээ. Жэнкогийн 2 хvvхэд хар тамхи хэрэглээд гэрийнхээ цонхоор жvжигчний хvvг унагааж алаад ял аваагvй, Жэнко эцэг нь хэргийг нь хаалгасан гээд хэвлэлээр гарсан!

Зочин [103.26.194.199] 2019-04-15 16:54:56

ихэвчлэн сэтгэцийн өвчтэй хүн л санаатайгаар онц хэрцгий хэрэг хийдэг юм ш дээ. ядуурлаас үүдээд цаашдаа өөр олон муухай хэрэг гарч мэднэ. тэр болгоныг танай сайт түүж бичиж, олны анхаарлыг татна гэж бодох хэрэггүй. хүмүүсийг татахын тулд дандаа хар муухай юм бичиж байх юмаа!!!!!

жалга [202.179.26.73] 2019-04-15 16:09:18

ер нь ийм түвшин доогуур мэдээг бүү олон нийтэд түгээ.гэмт хэрэгтэнг тэр жалга хавиараа чимээгүйхэн шийтгэ бай л даа.

Зочин [77.111.247.185] 2019-04-15 15:07:00

Яасан ч хэцүүмбэдээ. Өдөр болгон л онц хэрцгий аллага нэмэгдээд байх ???


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.