Шадивланд гарсан галын тархалтыг зогсоолоо

П.Урнаа / Нийгэм
  • 2019-04-15 08:24:25
  • 2019-04-15 08:24:25

    Шадивланд гарсан галын тархалтыг зогсоолоо

    photo

    Өчигдөр Гоодойн аманд түймэр гарч, 16 айлын байшин, гурван гэр шатсан билээ.

    Тэгвэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан. Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, галын тархалтыг зогсоосон байна.

    Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.

    Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

    Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

  • 2019-04-15 06:51:41
  • 2019-04-15 06:51:41

    Шадивланд зургаан байшин шатжээ

    photo

    Чингэлтэй дүүргийн 19-р хороо Шадивлан зусланд шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:00 цагт иржээ.

    Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 74, 34, 10, 63 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 57 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

    Түймрийн улмаас 6 айлын зуслангийн байшин шатаж байсан бөгөөд галын тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Irgen [64.119.22.4] 2019-04-16 09:56:50

Sanaatai gal taviad bgaa um bish uu

Сонирхолтой зүйл харагдаад байгаа юм. [202.131.228.118] 2019-04-16 03:45:34

Шатсан байшингуудыг хардаа. Жижигхэн, шатаахад харамсахгүй, харин шатаж дуусахлээр ихээхэн хэмжээний газар сулрахаар байгаа биз. Яахлээрээ чухамхүү ийм жижигхэн байшинтэй хашааны өвсийг "шатаасан" байна. Энэ л их сонин. Ганц ч том байшин харагдахгүй, зөвхөн жижиг байшингууд л гэнэт шатчихсан байгаа юм.

Sss [202.179.27.109] 2019-04-15 22:36:38

Борог ч юу вэ. Жалга довондоо ярь. Хотын хүн болох санаатай бол шар өвс шүү.

Зочин [70.29.38.16] 2019-04-15 18:51:03

Санаатай шатаасан байж магадгүй шдээ!!! Шалга, тэдний үгнэд бүү итгэ!!!

Зочин [103.229.121.204] 2019-04-15 11:17:50

Шар өвс байхдаа ч яахав дээ. Ёстой инээдмийн юмаа. Ядаж борог гээч даа.

zochin [59.153.115.29] 2019-04-15 08:46:21

unen t1 humuus shuu.seremjluulseer baital

Зочин [66.181.187.221] 2019-04-15 08:43:44

гарсан зардлыг 3 нугалж төлүүл.төлөхгүй бол шоронд хийж бай


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.