Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдаалж эхэлжээ

М.Амаржаргал / Нийгэм

Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ ажлын хүрээнд өнөөдрөөс /2019.04.15/ бэлтгэсэн махны худалдаа эхэлжээ.

Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр Нийслэлийн зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн байна. Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөх аж.

Махны борлуулах үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна. Тухайлбал, үхрийн ястай махыг 2,442 төгрөгөөр, хонины ястай махыг 2,734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр тус тус доогуур үнээр борлуулж байна.image


Сэтгэгдэл

Иргэн [139.5.216.128] 2019-04-16 10:33:42

Өнөөдөр өглөөний байдлаар Хүчит шонхор зах дээр хонины шинэ мах бүтнээр кг нь 7500,кг-аар 8500 төг,үхрийн мах цул нь 11-12000,ястай нь 10500,ямааны шинэ ястай мах кг нь 7500төг байна лээ.

Зочин [114.253.98.95] 2019-04-16 02:49:59

Hyatad ruu mah gargahiig zogsooe huuliaraa. 1. Mahnii une tengert 2. Hedhen jiliin daraa malgui bolgono Hil hel mal guravtaigaa baival hen bayan MONGOL Bayan geh davhar gun utgatai surgaaliig bainga sanaj yavah estoi

Зочин [122.201.21.231] 2019-04-16 02:04:08

ЯГ ЯМАР ДЭЛГҮҮРЭЭР

Зочин [59.153.113.208] 2019-04-16 01:23:32

НУУЦААР ЗАРААД БАЙГАА ЮИ УУ? МАНАЙ 13-Т Л ЛАВ ЗАРЖ БАЙГАА ГАЗАР АЛГА. ЗАРЖ БАЙГАА ДЭЛГҮҮРҮҮЛЭЭ ЗАРЛААЧЭЭ.

1111 [202.131.233.154] 2019-04-15 09:24:07

Юун овиргон юм бичдын хархорин дээр Хоньны мах 7500 шинэ байсан да


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.