Баримт бичиг хуурамчаар үйлдэж их хэмжээний зээл авсан хэрэгт хамжигчаар банкны ажилчид оролцжээ

У.Уранцэцэг / Хууль

-БНХАУ-Д ЗАХИАЛГААР ХИЙЛГЭСЭН ХУУРАМЧ ТАМГА ТЭМДЭГ, НОТАРИАТЫН ДАРДАС ЗЭРГИЙГ НОТЛОХ БАРИМТ БОЛГОН ХУРААН АВЧЭЭ-

Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хуурамч тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан бүлэг этгээдүүдийг иргэнээс илрүүлсэн мэдээллийн дагуу саатуулсан байна. Тодруулбал, уг хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Б.Намуун, Т.Соронзонболд, Б.Энхсаруул, Б.Оюунжаргал, нарыг дайчлан баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллагын алба хаагчид Б.Намууны гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж БНХАУ-д захиалгаар хийлгэсэн хуурамч тамга тэмдэг, нотариатын дардас, хуурамч гэрээ хэлцэл зэрэг зээл авахдаа хэрэглэж байсан бүхий л техник хэрэгслийг хураан авсан аж.

Уг этгээдүүд нь ихэвчлэн арилжааны банк болон төрийн бус байгууллагын нэрээр мөнгө угаах, залилан мэхлэх зэрэг олон удаагийн гэмт хэрэг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тэд арилжааны банкнуудын тамга тэмдэг, нотариатын тамга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины лавлагаа, хорооны лавлагааг хуурамчаар үйлдсэн нь илрээд байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй бүлэг этгээдүүд залилан мэхлэх үйлдлээ банканд ажилладаг 2-3 ажилтантай хамтран гүйцэтгэж зээл авдаг байжээ.

Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг байсан гурван этгээдийг баривчлан шалгаж байгаа билээ. Тэд мөн адил 2016-2017 оны хооронд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууцны лавлагаа, тодорхойлолт, иргэдэд үйлчлэх ТҮЦ машины лавлагаа зэрэг бичиг баримтыг хуурамчаар үйлддэг байж. Тэднийг шалгаж явцад банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд аж ахуй нэгжээс 44 удаагийн үйлдлээр 2,5 тэрбум төгрөг мөнгө угаах аргаар залилан мэхэлсэн нь тогтоогджээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд болон аж ахуй нэгж байгууллагууд ямарваа нэгэн зээлийн гэрээ хэлцэл хийхдээ тухайн материалуудыг үнэн худал болохыг нягтлан шалгах, их хэмжээний зээл авах тохиолдолд биечлэн очиж лавлагаа гаргахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн зээл түргэн шуурхай, богино хугацаанд гаргаж өгнө гэх зард хууртан мэхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл

irgen [103.57.94.15] 2019-04-17 14:01:33

Цагдаа нар юу ч хийдэггүй өөгшүүлдэг болохоор бүр давраад залилан үйлдээд байдаг Саран Уранцэцэг гээд 2 хүн 2005 оноос одоог хүртэл олон зуун хүнийг залилаад яваад байхад одоог хүртэл ял шийтгэл байхгүй гадуур хүмүүсийг залилаад яваад байгаа шүү хүмүүсээ болгоомжлоорой

Зочин [103.229.121.204] 2019-04-16 19:52:16

ЖДҮчин гээд байгаа чинь буцааж төлөх хүүтэй зээл. Одоо бүгд төлсөн гэсэн. Энэ тэр 2-ыг харьцуулшгүй л эд л дээ. Яахав гутаах гэсэн зорилгоор зүйрлүүлж байгаа байх л даа.

irgen [202.131.243.190] 2019-04-16 18:40:48

TAILAND-ad hurtel mongol gesen neree gargaj bgaa ulsuud Odoo Amerik Oros Japan-iig onilno doo udahgui Yanaa

зочин [66.181.183.45] 2019-04-16 17:05:04

53 жидүүчин хулгайч нар идээд уучихаж байхад энэ бол юу ч биш

Зочин [182.160.35.33] 2019-04-16 12:46:12

Хулгайч, луйварчдаар дүүрсэн муу ёрын орон. Жигшмээр байна.

zochin [64.119.25.19] 2019-04-16 12:39:15

zov gej bodoj baina

Зочин [119.40.103.6] 2019-04-16 11:38:56

Энэ хэргийг илрүүлсэн цагдаагийн байгууллагад талархаж байна, амжилт хүсье. Энэ хулгайч нараас болж мөрөөрөө Солонгос явж ажил эрхлэх олон хүн явж чадсангүй, Солонгосын Элчин сайдын яамны ажлыг хүртэл их хүндрүүллээ. Томчууд нь эх орныхоо баялгыг гадныхантай хуваана, улайн цайм дээрэмдэнэ, тэр бүх хохирол татавар төлөгчдийн нуруун дээр ачаа болж байна. Монголчууд хэндээ итгэж амьдрах болж байна даа.

Зочин [202.179.25.170] 2019-04-16 11:48:16

harin So-d bool bolj zovohoos chine avarsan yum bish uu

Гэнэн хонгоруудад сургамж бологээ. [202.131.228.118] 2019-04-16 11:01:44

Монгол Улс хөгжинө гэж боддог хүмүүс ямар ч гэнэн юм бэ дэ? Томчуул "хувьчлал", "эдийн засгийн өсөлт","Эрдэнэт","гаалийн бус","гадаад хөрөнгө оруулалт","Оюу Толгой" гээд л чихэнд цэцэг ургуулсан нэр томъёогоор иргэдээ сонин, телевиз, радиогоор бөмбөгдөчихдөг. Тэгээд л гэнэн хонгорууд түүнд итгэчихээд л, чихээ унжуулчихаад явж байдаг. Энэ фонон дээр улс төрчдөөс гадна бусад луйварчид гарч ирж мань мэтийг хуурамч баримт бичиг, тамга мэмдэг, нотариатаар хуурч гүйцэт мангартуулдаг. Хэцүү л юм, цаашид яаж амьдрандаа?

Dash [212.112.126.223] 2019-04-16 10:56:28

Sain baina Aldart Luivarchin Tsol olgoe oo

зочин [66.181.160.51] 2019-04-16 10:46:23

Энэ улсад үнэн юм гэж байна уу? Хаан нь ч харцуул нь ч, мулгуу түшмэдүүд нь ч БҮГД ХУЛГАЙ ХИЙХ ДОНТОЙ... ИЧМЭЭР!!!

Зочин [202.21.102.226] 2019-04-16 13:08:57

Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэж ардын зүйр цэцэг үг байдаг даа

Зочин [43.242.242.128] 2019-04-16 10:45:30

Hunii bairyg hurtel zaraad mongiig ni avya gehed mongiig chen udsen gesen hun asar ih horongotei baisan todiigui, tsagdaad bicheed ogson chen hedhen honogiin daraa tsus harvaad , tahir datuu bolood nas barsan shuu tiimees hunii saihan setgel ruu us hiivel shiitgel tand deer baigalyn jamaar irdeg um

ЗОЧИН [49.0.135.63] 2019-04-16 10:31:11

ТӨРИЙН ДЭЭР СУУСАН ХУЛГАЙЧ НАР АРД ТҮМЭНДЭЭ ХУЛГАЙ ХИЙХИЙГ САЙН ЗААЖЭЭ.

ХӨӨЕ ТОМЧУУЛАА ЯАХ ВЭ [66.181.176.103] 2019-04-16 10:19:04

ХӨӨЁ ЭРДЭНЭТ 49, 51% БОЛОН ХӨГЖЛИЙН БАНК ТӨМӨР ЗАМ ЖДҮ НӨХДҮҮДИЙГ ХЭЗЭЭ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖ ХЭРЭГ ҮҮСГЭХ ВЭ?

иргэн [192.82.66.196] 2019-04-16 10:06:54

олон тэрбумийн хэрэгтэй албан тушаалтангуудыг хэзээ хэзээ баривчилж зохих шийтгэл оногдуулах вэ.

Зочин [77.111.247.90] 2019-04-16 09:57:12

Mongol hun gej neere

Hohirogch [213.61.242.164] 2019-04-16 09:51:51

Osgondorj ovogtoi Enkhjargal gedeg zalitai shulamnaas bolgoomjlooroi.

Zochin [198.16.78.44] 2019-04-16 09:43:50

ХУУРАН МЭХЛЭХ ,ЗАЛИЛАХ ЗАМААР ХУРДАН БАЯЖАХ ГЭСЭН ИЙМ НӨХДҮҮД ОЛОН ХҮНИЙ ОРОН БАЙР АМЬДРАЛААР ТОГЛОСОН ГАРШСАН ГЭМТ ХЭРЭГТЭНҮҮД ТЭД ХЭН НЭГНИЙ ХӨЛС ХҮЧ ХӨДӨЛМӨРИЙГ ЮМАН ЧИНЭЭ САНДАГГҮЙ ХҮЙТЭН НОВШНУУД БАЙНА ОЛОН ТҮМЭНД ХУУРАН МЭХЛЭГЧИДИЙН НҮҮР ЦАРАЙГ ХАРУУЛЖ СЭРЭМЖЛҮҮЛ ИЙМ НӨХДҮҮД БАС НЭГ ӨДӨР ДАВТАН ХИЙДЭГ ЮМ

зочин [202.9.42.229] 2019-04-16 09:35:30

Сурч боловсорсрн ажилтануудаар дүүрэн банкыг тэнэгдүүлсэн байна гээд бод доо

зочин [202.9.42.229] 2019-04-16 09:33:08

Монголчуудын арга заль аугаа юмаа одоо жаахан боловсрол олгоод хүлээхэд Фридландыг нүцгэлэх байхаа баярлалаа

зочин [103.212.117.33] 2019-04-16 09:27:47

Монголд жинхэнэ бодит зүйл гэж байна уу.монголыг нөмөрсөн хулгай луйварын бүлэглэл төрд бгаа цагт бүх зүйл хуурамч,хулгайч залилаж мэхэлж сурсан новш хог шаарууд хөдөө,орон нутаг хотод олширсон ажил хийх сонирхолгүй хулгай, луйвар залилан мэхэлж хялбар мөнгө олж амидрах санаатай этгээдүүд төрд ч бна,жирийн иргэдын дунд ч бна.Ийм цаг үед улс хөгжинө гэдэг худал зүйл болж хувирчээ


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.