2-12 насны хүүхдийн шүдийг эмчлэх ЭМНЭЛГҮҮДИЙН багаж хэрэгсэл ариун байж чадах уу

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлэхээр болсон. Таван жилийн хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ онд 4.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд нэг хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар 60 мянган төгрөг зарцуулахаар тооцсон.

Амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлд 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд 87-96 хувь, 12 насанд 65,3 хувь, 18 насанд 67,5 хувь байжээ. Үүнээс хойш үндэсний хэмжээнд дахин судалгаа хийгдээгүй эмч мэргэжилтнүүд дээрх тоо баримт өссөн гэж тайлбарладаг. Шүдний эмч нарын хэлж байгаагаар үйлчлүүлэхээр орж ирдэг 18 нас хүртлэх хүүхдийн 6-8 шүд ямар нэгэн асуудалтай байдаг гэж хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөх үеэр "халаглан" ярьдаг.

Гэтэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд 60 мянган төгрөг ноогдож буй нь бодит амьдрал дээр гүн цооролтой ганц шүдийг ч эмчилж хүрэхгүй мөнгө юм. Бүр цаашлаад 2-12 насны хүүхдүүдийг эмчлэх шүдний эмнэлгийн багаж хэрэгслүүд ямар нэгэн халдварт өвчин тараах вий гэдэгт маш олон эцэг, эхчүүд санаа зовж байгаа.

image

-ХҮҮХДИЙН ШҮДИЙГ НЭГ УДААГИЙН БАГАЖААР ЭМЧИЛДЭГ, ҮҮНД ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ-

Олон улсад шүдний эмнэлгүүдийн стандартыг тогтоодог хороо гэж бий. Тус хороо нь шүдний эмнэлгийн “ISO/ TC106” гэсэн 156 стандартыг 2007 онд боловсруулжээ. Шүдний ISO/TC106 хороонд 46 улс гишүүнээр элссэн бөгөөд 25 нь идэвхитэй оролцож, 21 нь ажиглагчийн байр суурьтай байдаг аж. Уг стандартад шүдний бүтээгдэхүүн, амны хөндийн ариун цэвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм эмчилгээний бүтээгдэхүүн, эмчилгээ, орчин, үйлчилгээ гээд бүх зүйлд хяналт тавина. Түүнчлэн олон улсын шүдний бүтээгдэхүүний худалдаа, үнэ зэрэгт хяналт тавьж, стандарт тогтоодог аж.

Бид уг хөтөлбөрт хамрагдаж буй ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ бүхий шүдний эмнэлэгүүдтэй холбогдож багж хэрэгслээ хэрхэн ариутгадаг талаар асуухад "Шүдний эмнэлгүүдэд багаж хэрэгслээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын төв лаборатори болон хувийн байгууллагад 3-4 шат дамжлагатайгаар ариутгадаг. Шүдний эмнэлгүүдээс аливаа халдварт өвчин болон элэгний В, С вирус тархах ямар ч боломжгүй болсон өнөө үед. Бид маш өндөр хяналт дор багаж хэрэгслээ ариутгаж хүмүүст үйлчилдэг болсон. Хэдэн жилийн өмнө шүлс сордог, хий гаргадаг хошууг бүтэн өдрийн турш хэрэглэдэг байсан. Харин өнөөдөр ийм хошууг үйлчлүүлэгч тус бүрт нэгийг л ашигладаг болсон. Мөн дээрээс нь нэг удаа ашиглаад хаядаг ариун багжаар хүүхдүүдэд үйлчилдэг. Үүнд эцэг, эх болон асран хамгаалагч нар хяналт тавих үүрэгтэй байдаг. Үйлчлүүлэгч хэрэв хүсвэл нэг удаагийн багаж ашигладаг.

Өнөөдөр аливаа нэгэн хүн халдварт өвчин авахад ХӨСҮТ-ээс "Та хамгийн сүүлд хэзээ шүдний эмнэлэг орсон бэ. Үр хөндөлт хийлгүүлсэн үү" гэж асуудаг. Гэтэл өнөөдөр хүмүүс толгой дараалан маникюрт орохоос гадна гоо сайхны үйлчилгээ авч байна. Жишээлбэл, хумсны илүүдэл мах авахад цус гардаг. Энэ багжаа цэнхэр спирттэй хөвөнгөөр арчаад дараа дараагийнхаа үйлчлүүлэгчийг нартаа хэрэглэдэг нь маш их эрсдэлтэй. Нэг үеэ бодвол хүмүүс шүдний эмнэлэгт орж ирээд нэг удаагийн эсвэл, ариутгасан багжийг нүдэн дээр нь задлахыг шаарддаг болсон. Гагцхүү одоо гоо сайхан болон, маникюрт орохдоо ариун багж хэрэглэж шаардлага тавьж сурмаар байна. Эмнэлгийн ариун цэврийн байдлыг тогтмол анхаарч их цэвэрлэгээ болон өдөр тутмын цэвэрлэгээг 170 градус бүхий даралтат уурыг ашиглан явуулдаг" гэж байв.

image

Ямартай ч шүдний эмнэлгүүд дуу нэгтэйгээр бохир багаж хэрэглэдэг байсан үед ард хоцрогдсон, одоо маш өндөр хяналтын дор багажаа ариутгадаг гэж ярьж буй боловч элэгний В вирусын халдвар авсан шалтгааныг 2017 онд судлахад

  • 25,3 хувь шүдний эмнэлэг,
  • 13,3 хувь эмнэлэг
  • 10,8 хувь мэс засал
  • 9,6 хувь дусал тариа
  • 8,4 хувь шивээс
  • 2,4 хувь үр хөндөлт
  • 7,2 хувь гоо сайхан
  • 8,4 хувь гэмтэл шарх
  • 8,4 хувь гэр бүл
  • 4,8 хувь цус, цусан бүтээгдэхүүн гэсэн судалгааны тоо баримтыг харахад яах аргагүй шүдний эмнэлгүүдээс иргэд халдвар авсан нь харагдаж байна. Тиймээс шүдний эмнэлгүүд багаж, хэрэгслээр дамжуулан иргэдэд элэгний В, С вирус тараахгүй байхад мэргэжлийн байгууллагаас анхаарч ажиллах шаардлага байгаа юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image


Сэтгэгдэл

иргэн [202.21.108.70] 2019-04-19 02:35:27

Сарангэрэл сайдаа аймаг орон нутагт таныг очихоор далдганадаг, хүнийг нас хүйс үзэл бодлоор нь ялгаварлан намын өнцгөөр харж гадуурхаж боймлодог дарга нартаа анхаараа. та сэтгүүлчийн нүдээр харахад долдгонуур хүн яаж харагдах юм. хүн ардыг хуурагсад танай намын архаг жижиг сэтэртэнгүүд долдгднуурууд шүү, та ч автандан ороод бна уу аль эсвэл та суудлаа манаад бна уу. хууль шүүхээр далайлган сүрдүүлж бна шүү

Зочин [202.179.26.254] 2019-04-17 10:02:23

Айдсаар айлгахгүй шүү.Үнэхээр шүдний эмнэлэг вирус дамжуулдаг юм бол шууд хаагаач.60000 бага мөнгө ч гэсэн оргүйд орвол мөнгө биздээ.

Зочин [103.229.123.77] 2019-04-16 21:51:58

bohir shuudee

Zochin [150.129.143.80] 2019-04-16 20:43:05

Bi jisheen Arono embelegeer anh uussen tsagaas n ehelj uilchluulseer irsen.Bi uuruu Han Uulin irgen.Getel Arono emnelegt manaihuuhduud hamragdahguu bolchihloo.Irgen hun uuruu emnelegee songodog bmaar bn.Bi uur emnelegt hezee ch itgej uilchluulehguu.

Зочин [112.72.11.101] 2019-04-16 18:53:34

Asuumjiin argaar avsan mash buruu sudalgaag undeslej shudnii emnelguud ruu dairahaa zogsoovol taarna

Zochin [139.5.216.128] 2019-04-16 17:48:52

Сургууль,цэцэрлэгийн хүүхдүүдийг эцэг эхийнх нь байхгүй үед элдэв вакцин эм тариа,эмчилгээнд хамруулахыг болих хэрэгтэй.

ZOCHIN [103.14.38.136] 2019-04-16 17:06:21

URANLOMBO EMNELEG TAARUU YUM SHIG SANAGDSAN HIISEN LOMBO NI HED HONOOD UNASAN TEGEED DAHIAD UNAVAL VNETEI YANZLANA SHV GEJ BSAN

Их эрсдэлтэй [64.119.16.29] 2019-04-16 16:01:22

ДОХ хүртэл халдаах боломжтой их осолтой юм бишүү

Ухаангүй ноёнд урагшгүй албат [64.119.16.29] 2019-04-16 15:57:29

Сарангэрэл гуай эмнэлгүүдээс ямар лобби мөнгө энэ тэр авсан юм болдоо л гэмээр хачин ажил хийх юм. Олон хүүхдүүд элэгний вирус болон бусад ямар хөлдвар авахыг таашгүй . Шүдний эмнэлгүүдийн ариутгал гэж юу байх билээ. Том эмнэлгүүд л нэгдсэн сайн ариутгалтай байдаггэсэн дээ.

иргэн [192.82.65.141] 2019-04-16 14:56:42

Хүүхэд 60 мянгаар эрүүлжүүлнэ гэдэг буруу ажил. Яам нь яахаараа ийм эрсдэлтэй үр дүнгүй юм хийж буйг ойлгохгүй байна. 1 удаагийн багаж хэрэглэвэл бүүрч үнэтэй болно. эцэг эхчүүд багажийн үнийг төлөхгүй. Хүүхдүүдийг бөөн өвчинд нэрвэгдүүлж мэднэ шүү. Эргэж харж өөрчлөх байлгүйдээ.

зочин [66.181.188.219] 2019-04-16 14:55:44

жинхэнэ В С вирус халдварладаг газар ш дээ маш аюултай ажил эхэллээ дээ таминээ баталгаагүй чанаргүй мөнгөний төлөө бохир олон эмнэлэг энэ сайн ажил бишээ эцэг эхчүүдээ анхаар ????????????l

Зочин [133.28.207.228] 2019-04-16 14:38:22

Халдвартай овчтоний ба эруул вирусгуй хуухдуудэд уйлчлэх гэж 2 хувааж ялгах хэрэгтэй . Багажуудийг холиод хэрэглээд бгааг анхаарах.

Зочин [66.181.177.200] 2019-04-16 13:51:34

Маш зев асуудал дэвшуулсэн нийтлэл бн. Монголын шудний эмнэлгээс вирус дамжина.

Зочин [103.10.21.77] 2019-04-16 12:11:20

ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮД ЗОВНОО ХЭЛ АМ САЛАХГҮЙ

Зочин [192.82.65.141] 2019-04-16 15:15:25

БӨӨН ДАРАМТ БОЛНО БАЙХ

Зочин [66.181.161.74] 2019-04-16 10:44:06

Нэг удаагийн хэрэгсэлээс гадна, тэр еремддег машины солигддоггуй хэсгууд гэж бна, тэрэнд нь усэрч наалдсан цуснаас халдвар бас авдаг гэсэн шдэ. Тэгж л их эмнэлэгээр халдвар тараадгуй юм бол яагаад В вирустай хумуусийн 1/4 нь шудний эмнэлэгээс халдвар аваад бгаам бэээээ

Зочин [112.72.11.101] 2019-04-16 18:52:23

Chamd aldaatai sudalgaa baij magasgui gej bodogdohgui bnu?

Зочин [66.181.177.200] 2019-04-16 13:53:00

Тийшд. Ирээдуйд баахан вирустай, хавдартай иргэд бэлдэх гэж бн, бодлоготойгоор

Зочин [66.181.186.159] 2019-04-16 10:40:38

Энэ бол цэвэр Сарангэрэл авгайн сонгуулийн емне менге босгоход зориулсан хетелбер. Хvvхдийг vнэхээр эрvvл болгое гэсэн бол ийм тэнэг юм хийхгvй лдэ. Тэгээд хамгийн тэнэг нь унаад егдег сvvн шvдтэй 2-6 насны хvvхдийг нэн тvрvvнд эмчлэнэ л гээд бгаа нь бас нарийн учиртай. Дараа нь шvдээ эмчлvvлсэн эсэхийг шалгья гэвэл эмчлvvлсэн шvд нь унасан байна гээл худлаа хэлэх гэж байгаам.

иргэн [192.82.66.196] 2019-04-16 10:39:23

бодлого яг зөв явуулж байна уу.

зочин [192.82.65.141] 2019-04-23 16:11:45

буруу

Зочин [192.82.65.141] 2019-04-16 14:58:17

буруу


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.