Бидний мэдэхгүй СОЁЛТОЙ ГЭР ХОРООЛОЛ буюу ЗАЙСАНГ хөрсний бохирдол заналхийлж байна

П.Урнаа / Байгаль орчин

Нийслэлчүүд хөрсний бохирдол яриад багагүй жил өнгөрч байна. Нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой стандарт хэмжээ нь MNS: 5850. Хөрсний механик элементүүд дундаа хөрснөөс хар тугалга ихээр илэрч байгаа гэдэг. Хөрс, ус салшгүй холбоотой. Тэгэхээр энэ нь удахгүй аюулын харанга дэгдээнэ. Энэ бол хамгийн сүүлийн үеийн судалгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт хөрсний бохирдлын судалгааг мэргэжилтнүүд харьцангуй сайн хийсэн гэж ярьцгаадаг. Тэрхүү судалгаануудаас харахад нийслэлд гурван төрлийн бохирдол байгаа юм. Хүнд металь, нян, хог гэсэн гурван хүчин зүйлсээс үүдэн хөрсний бохирдол үүсдэг байна.

image

Хүнд металийн бохирдол нь томоохон хогийн цэгийг дагаж бий болж байна. Ялангуяа Хан Уул дүүргийн арьс, шир боловсруулах үйлдвэрийн дагуу хөрсний бохирдол ихтэй. Мөн Сонгинохайрхан дүүргийн Морингийн даваа, Налайх дүүргийн цэргийн далангийн хогийн цэгт нянгийн бохирдол санаа зовоохуйц хэмжээнд хүртлээ ихэссэн. Томоохон захуудыг дагасан нянгийн бохирдол ч дээд хэмжээнд хүрсэн. Түүнчлэн хоёр дахь том шалтгаан нь гэр хорооллын нойлоос үүдэлтэй нянгийн бохирдол юм.

Уг нь Монгол Улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдээд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байна. Агаарын бохирдол шиг нүдэнд ил харагдаад байдаггүй болохоор хүмүүс төдийлөн санаа зовоод байдаггүй. Гэхдээ энэ нь нийслэлд аюулын ХАРАНГА дэлдээд эхэлчихсэн асуудал яах аргагүй мөн. Хөрсний бохирдол утаанаас ч аюултай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Улаанбаатар хотын хамгийн бага агаарын бохирдолтой Зайсан хэсгийн хөрсний бохирдол ч мөн сүүлийн үед асуудал дагуулж эхлээд байгаа юм. Тодруулбал, Зайсангийнханд ундны ус ны хамгийн том асуудал тулгамддаг. Уг нь дархан цаазтай газрын дансанд байдаг ч жилээс жилд нэмэгдэх хотын утаанаас зугтсан хөрөнгөтэй, бас ч үгүй бийлэгжүү амьдралтай хүмүүс бүгд тийшээ зүглэхийн хэрээр төвийн цэвэр усны шугамын багтаамжгүй болж, тусдаа усан сангаас ундалдаг ч хаяа дэрлэсэн өтгөн шингэний сан байгааг тоолгүй ирсэн. Энэ бол тэр хавийн ундны ус бохирдож байгаагийн хамгийн том шалтгаан.

image

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8000 орчим гүний худаг бий. Эдгээр гүний худгийн 1125 нь зөвхөн Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй байдаг аж.

Зайсан толгой орчмын төвлөрсөн бус усны эх үүсвэртэй хотхонуудын оршин суугчид өдөр тутамдаа баталгаагүй, хатуулаг ихтэй ундны ус хэрэглэдэг болохыг мэргэжилтнүүд сануулдаг. Иймд төвлөрсөн усан хангамжийг бодвол тогтворшилтой, цэвэрлэгээ, ариутгал ихээр шаарддаг юм. Оршин суугчдын зарим нь ундны усаа захиалж, хэрэглэдэг. Крантнаас гарч байгаа усандаа цэвэршүүлэгч шүүлтүүр хэрэглэхгүй л бол болдоггүй талаар ч учирладаг юм. Гүний худгаас авч буй ус нь мөн ялгаагүй.

Тулгамдаж байгаа энэ асуудлаа шийдэж чадахгүй өдий хүрч байна. Учир нь, Зайсангийн байруудыг цэвэр усны болон бохирын шугаманд холбоход хүндрэлтэй байдаг аж. Бохирын нэгдсэн шугаманд холбогдоогүйгээс СӨХ нь бохироо зөөдөг талаар ч зарим иргэд шүүмжилдэг. Товчхондоо бол хаяа хаяагаа дэрлэн жорлон хатгаж хашаа хашаандаа худаг Гандангаас ямар ч ялгаа алга.

Нөгөө талаар Зайсангийн аманд Халдвартын эмнэлэг, Хүүхдийн хорих, Сүрьеэгийн эмнэлэг байрлаж байсан нь хөрсний бохирдол, түүгээр дамжин ундны ус бохирдсонтой шууд холбоотой. Үүний үндэс улбаа өнөөдрийн зайсанчуудын ундны усанд заналхийлсээр байна. Хамгийн цэмцгэр гэгдэх зайсангийн дүр төрх ийм байхад нийслэлийн бусад хэсгийн хөрсний бохирдолд толгой сэгсрэх ч багадхаар гашуун дүр зурагтай.

Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар Дэнжийн мянгын гүний худгаас зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 20 дахин их нитрат илэрсэн байдаг.

image

Гэр хорооллын хөрсөнд хар тугалга ихээр агуулагддаг болсон байна. Энэ нь хүүхдийн мэдрэлийн үйл ажиллагаанд асар их хор хөнөөлийг үзүүлдэг аж. Цаашлаад цусан суулга, халдварт саа, вирусийн халдвар, боом өвчин, шар өвчин гэдэсний халдварт өвчлөлийг үүсгэж байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэх аюултай аж.

Энэ бол өнөөдрийн бодит мэдээлэл, бодит эмгэнэл.

Иймд хөрсний асуудалд анхаарах цаг хэдийнэ болсон. Хүн амын хоол тэжээлийн 95 хувь нь хөрстэй холбоотой гэж үздэг. Бид хөрсөөр дамжин ургасан хүнсний ногоог хоолондоо хэрэглэж байна. Үүнээс шалтгаалаад бид эрүүл хүнс идэж байна уу, үгүй юу гэдэг асуултад хариулт өгөх цаг болжээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БАЗАРРАГЧАА

image

image

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.204] 2019-04-16 19:46:14

За хө, энэ сурвалжлагч П.Урнаа гэгчтэй нийлж Зайсангийнхныг гутааж жаал кайф авлаа. Сайхан гэдэг нь. Энэ П.Урнаа гэгч сурвалжлагч бид 2 яг ижил зан ааш, авир аягтай юмаа. Монголууд байхаа. Энэ бид 2-ын дотор онгойгоод сайхан гэдэг нь. Би өөрөөсөө илүү сурлагатай, ажилсаг хөдөлмөрч зүтгэлтэй, амьдралаа сайн аваад яваа хүмүүст энэ П.Урнаагийн ижил их дургүй, үзэж чаддаггүй юм. Гутаавал жаал дотор онгойдог юм даа. Урнаа дахиад олон ийм юм бичээрэй гэж ерөөе.

Зочин [103.229.121.204] 2019-04-16 19:15:24

Зайсанд амьдраагүй

Зочин [112.72.12.7] 2019-04-16 18:08:41

Энэ Өгөөмөр захын эргэн тойрон агаар хөрс аймшигтай бохирдож бна засвар хийж бгаа хэдэн зуун машин хаягдал хар тос масло хорт шингэнээ шууд гудманд хаа дуртай газараа асгаж бна хууль дүрэм гэж энэ хотод бна уу хүмүүс хордож үхлээ ш дэ

Зочин [103.26.195.188] 2019-04-16 17:54:13

Энэ арьс ширний үйлдвэрүүдээ техникийн захаасаа өмнө хотоос гаргаач ээ!!!!!!!! Арьс ширийг хороор л боловсруулдаг шүү дээ. Голын ай савын олон модон 00 тойрог айлууд , мөн барьсан барилгууд, сууцууд, арьс ширний үйлдвэрүүдээрээ цэвэр усны нөөцөө бохирдуулчихаар яаж эрүүл байх билээ дээ. Дээрээс нь утаа, Хятадын хортой хүнс гээд шид нь бүрдэж байна даа.

зочин [66.181.183.45] 2019-04-16 16:49:24

ашгүү ашгүү ман ын дарга нар баячууд хурдан үхвэл сайн

Зочин [103.229.121.204] 2019-04-16 16:46:12

Энэ зургууд нь Зайсан биш Тарвагадоржийн мөнгө цохьсон АСЕМ л байна. Монголын тамын тогооны үлгэрээ гэж. Нэгнээ гайгүй шиг явахаар өмдөндөө шээсээ савируулдаг нь монгол л зан юм байх даа, зайлуул. Гутаах гээд ядчихаж дээ, энэ нэг хөлсний бичээч.

zochin [202.179.26.218] 2019-04-16 12:15:29

tuul goloos urashaa baigaa ailuud durdee itegsen hoshin shogiinhon. baychuudiig balag toirohgui.

Зочин [43.242.242.128] 2019-04-16 11:25:50

Sha

Зочин [202.179.27.150] 2019-04-16 11:22:48

Одоо зайсангийн гэр хороололд гэрэлт гудамжаа байгуулаад залхаан цээрлуулье

Irgen [202.126.88.58] 2019-04-16 11:22:42

Zaisan ch geltgui er ni HanUul duuregiin undni us mash ih hatuulagtai shuultuurgui bol hool undand hereglej bolohgui.

Зочин [103.229.121.204] 2019-04-16 11:03:27

Зайсан төвлөрсөн бохир ус зайлуулах хотын системд холбогдсон учир бохирын цооног юу гэж хийхэв дээ. Харин цэвэр ус нь хатуулагтай байж болох юм. Гэхдээ Бүгд шинжилгээгээр ундны усанд тохирох сайн ус гэсэн учраас ашиглаж байгаа. Дээр нь бүгд ус цэвэршүүлэгчтэй. Гэхдээ тэнд амьдрагчдын төлөө санаа нь зовж байгаа нь юу нь буруу байхав. Зайсангийнхныг гутаах гэсэндээ, амьтан хүнд муухай харагдуулах гэсэндээ, гутааж кайф авах гэсэндээ бичээгүй байх гэж найдъя.

Зочин [66.181.187.193] 2019-04-16 10:40:23

Наад судалгаагаа зөв хийсэн юм уу? Зайсанд Төвийн бохирын шугамтай холбогдоод олон жил болж байна. Харин ус бол хатуулаг ихтэй. Энэ нь байгалийн тогтоц, чулуулгийн бүтэцтэй хамаатай юм. Сүръеэгийн больниц байсан нь энд ямар ч хамаагүй. Хамаатай бол Дамбадаржаагийн хийд бас л сүръеэгийн больниц байсан. Бүр тойроод хэдэн км газар баригдсан японуудыг үхсэн шарилыг булаад хаясан байдаг. Бас 13-р хороололд Халдвартын том эмнэлэг Бат Гүн гээд шорон байсан эдгээр нь тэгээд зүгээр үү. Хамгийн их бохирдлыг гэр хороолол, нүхэн жорлон үүсгэж байгаа. Зайсангийн суурьшлын бүсийн хөрс УБ-т хамгийн цэврээрээ гэж баталгаатай хэлнэ. Тэгээд ч наад зурган дээрээ АСЕМ-ийн хальсан бохирыг тавьчихаж. Түмнийг бүү төөрөлдүүл СЭТГҮҮЛЧ гуай

Зочин [202.179.24.135] 2019-04-16 10:00:19

Зайсан удахгүй хүн амьдрах боломжгүй газар болно. Хуучин цагийн Халдварт, сүрхьеэгийн эмнэлэгийн бохирдол, одоо бүх барилга нь зөөврийн бохирын худагтай. Ундааны ус, бохирын худаг хоёр нь зэрэгцсэн байдаг.

Зочин [66.181.189.120] 2019-04-16 09:50:27

Баячууд байгал нуурын усыг уралдаж ууж байгаа гэсэн биздээ.

zochin [103.80.210.64] 2019-04-16 09:41:15

MONGOLCHUUD BSAN GAZAR BALAGTAI BAASTAI HULGAITAI UM UZEEGUI BALIAR SHUNALTAI ULSIIN MONGO HULGAI HIINE TER MONGOOR HUUHDUUDN GADAADAD SURNA HAR TAMHI TATNA BIEY UNELNE ZAVAAN

Баянхошуу [103.229.121.204] 2019-04-16 19:14:58

За хө, Зайсанд амьдраагүй юм чинь энэ сурвалжлагч гэгчтэй нийлж Зайсангийнхныг жаал гутааж кайф авлаа. Энэ сурвалжлагч бид 2-ын зан ааш авир яг ижил юм. Монголчууд байхаа.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.