АНУ-ын ЭСЯ-наас зөвлөмж гаргалаа

М.Амаржаргал / Нийгэм

Сунгалттай паспортаар орж ирсэн монгол иргэнийг АНУ-ын хил дээр түр саатуулсан тохиолдол гарсан тул АНУ-ыг зорин ирэх хамаатан садан, төрөл төрөгсөддөө сунгалтгүй паспортоор эсхүл шинээр гадаад паспорт авч, АНУ-ын визэнд орохыг зөвлөнө үү.

2018 оны нэгдүгээр сараас эхлэн Засгийн газрын тогтоолын дагуу гадаад паспортын хугацааг сунгахгүй байгаа бөгөөд шинэ гадаад паспортыг 10 жилийн хугацаатай олгож байна. Иймд Та бүхэнд сунгалттай гадаад паспортаа солиулж, шинээр гадаад паспорт авч хилийн чанадад зорчихыг зөвлөж байна.

Гадаад паспортын хүчин төгөлдөр хугацаа доод тал нь зургаан сар байх ёстой бөгөөд энэ шаардлагыг хангаагүй бол аливаа авиа компани онгоцонд суухыг зөвшөөрдөггүйг мөн анхаарна уу. Иргэн Та гадаад паспортынхаа хүчин төгөлдөр хугацааг байнга шалгаж байхыг хүсье.

МОНГОЛ УЛСААС АНУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Сэтгэгдэл

Зочин [166.216.158.124] 2019-04-16 17:18:48

Гарчигаа зөв өгч сурмаар юм. МУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөмж гаргалаа.

Зочин [203.217.138.1] 2019-04-16 07:15:02

Америкийн элчин сайдын яамны зөвлөмж биш бншүүдээ маанагаа

Зочин [202.179.26.199] 2019-04-16 06:25:07

Сэтгүүлч гэж ийм боловсрол муутай байдаг юм уу эсвэл чадвар муутай юм уу, хүн гүтгэх, худал сенсаци хийхээс өөр чадах зүйлгүй


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.