СУРВАЛЖИЛГА: Өргөн хэрэглээний нийлэг уут "ЗҮСЭЭ" хувиргаж дахин хэрэглээнд нэвтэрчээ

М.Амаржаргал / Нийгэм

-НИЙЛЭГ УУТЫГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭР "ОБ ПЛАСТИК" ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ БАЙНА УУ-

2019 оны гуравдугаар сарын 01-нээс өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Тодруулбал, 0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг дээрх өдрөөс хойш хилээр оруулж ирэхгүй, дэлгүүр, үйлчилгээний газрууд түүгээр үйлчлэхгүй байх шийдвэр гарсан.

Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн Ерөнхий Газар, МХЕГ болон бусад холбогдох байгууллагууд хяналт тавьж ажиллаж байна. Шийдвэр хэрэгжиж эхэлсэн эхний өдрүүдэд хүнсний дэлгүүр, супермаркетууд гялгар уутаар үйлчлэхгүй, иргэд ч даавуун тор идэвхтэй худалдан авч байсан. Гэвч Монголын хууль гурав хоног гэдэг шиг өнөөдөр томоохон худалдааны төвүүд болон зах, супермаркет, хүнсний дэлгүүрүүд "ОБ Пластик" ХХК-д үйлдвэрлэсэн "ЗҮСЭЭ" хувиргаж зузаан болсон гялгар торыг өдөр тутамдаа хэрэглэж буй дүр зураг "Бөмбөгөр" худалдааны төвөөр сурвалжилга бэлтгэхээр явж байхад ажиглагдаж байв.

image

image

Бид тус худалдааны төвийн худалдагч нараас Засгийн газрын шийдвэрийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа талаар асуухад "Би махны худалдаачин өглөө эрт "Хүчит шонхор" захаас мах худалдаж авахад гялгар торонд савлаж өгдөг. Би энэ уутнуудыг 200 төгрөгөөр худалдаж авахаас өөр арга алга. Энд ирээд угааж цэвэрлээд мах худалдаж авсан хүмүүстээ зүгээр өгч байна. Хамгийн гол нь гялгар уутыг хэрэглээнээс хасахад иргэдийн оролцоо маш чухал байна. Хүмүүс мах худалдаж авахаар ирэхдээ торгүй ирдэг. Тэгээд албатай юм шиг "Тор өг" гэж уурладаг. Ийм хүмүүст тор өгдөг. Шүүсийг нь гоожуулаад алган дээр нь тавьж болохгүй биз дээ.

Одоо бидний хэрэглэж буй уут өмнө нь 100 төгрөгөөр зарагддаг байсан уутнаас үл ялиг зузаан болоод үнэ нь нэг дахин нэмэгдсэн. Махны наймаачид бид Засгийн газраас гаргасан шийдвэрийг ердөө ч ойлгохгүй байна. Нимгэн уутыг хэрэглээнээс хассан мөртлөө зузаан уутыг нь яагаад хасахгүй байгаа юм бэ. Бүгдийг нь хориглох хэрэгтэй биз дээ. Өмнө бид 100 ширхэг уутыг 6500 төгрөгөөр авдаг байсан. Харин одоо 50 ширхэг зузаан уутыг 6500 төгрөгөөр худалдаж авдаг. Өнгө хэмжээ нь өмнөхтэйгөө ижилхэн боловч зузаан болоод 50 ширхэг уут нь хасагдсан. Энэ уутыг 200 төгрөгөөр мах худалдан авч буй хүмүүст зарах гэхээр авдаггүй. Махныхаа үнэд шингээх гэхээр мах зарагдахгүй. Наймаачид өөрөөсөө мөнгө гаргаад эдийн засгийн хувьд хохирч байна. Бидний хэрэглэж буй бүх уутнуудыг "ОБ ПЛАСТИК" ХХК зузаан болгоод үйлдвэрлэж, өндөр үнээр зарж борлуулж эхэлсэн" гэв.

image

Цагаан идээний худалдагч: "Засгийн газраас гаргасан шийдвэр өнөөдөр хэрэгжихгүй байгаа. Өмнө нь хэрэглэж байсан бүх нийлэг уутнуудыг "ОБ ПЛАСТИК" ХХК өнгийг нь өөрчлөн зузаан болгон үйлдвэрлэж нэг дахин өндөр үнээр худалдаалж байгаа. Иргэд ч гэсэн гялгар уутнаас татгалзаж чадахгүй. Худалдан авалт хийхдээ байнга гялгар уут нэхэж уурлана. Урдаас нь 100 төгрөгийн уут 200 төгрөг болсон гэхээр мөнгөө шидэж өгдөг. Хэрэв гялгар тор худалдаж авахад хүндрэлтэй хэцүү байгаа бол 2500 төгрөгөөр даавуун тор худалдаж авах хэрэгтэй биз дээ. Гялгар торыг зузаан, нимгэн гэж ангилан хориглож байхаар бүгдийг нь хориглох хэрэгтэй" гэж байв.

Нийлэг уутнаас татгалзаж чадахгүй, нимгэн уутыг зузаан болгон үйлдвэрлэж дахин хэрэглээнд нэвтрүүлсэн нь харамсалтай. Тиймээс улс орнууд гялгар уутнаас яагаад татгалзах болсон бэ гэдэгт эхлээд хариулт эрье. Хар тугалга хайлуулж, химийн бодисоор хийдэг, гялгар уутанд хүнсний бүтээгдэхүүн хийхэд урвалд орж, бензол, формальдегид, тлоул зэрэг органик уусгагч бодис ялгаруулдаг нь чимээгүй аюул тээдэг. Цаашлаад гэдэсний савханцар, хорт хавдартай болох эрсдэлтэй гэдгийг эмч нар анхааруулдаг. Хамгийн нимгэн гэж хэлж болох 0,025 мм зузаантай гялгар уут л гэхэд газрын хөрсөнд 100-500 жилийн дараа уусч алга болдог нь хөрс, ус, агаарыг бохирдуулж, байгаль дэлхийг чимээгүй хордуулдаг.

Манай улс 2009 онд “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль боловсруулж, хэсэг хугацаанд иргэд гялгар уутнаас татгалзан, дэлгүүрүүд хүртэл цаасан болон даавуун тор худалдаалж байсан үе бий. 10 орчим жилийн өмнө батлагдсан энэ хууль харин өнөөдөр ор тас мартагдаж, цаасан дээр бичигдсэнээс өөр бодит үр дүн харагдахгүй болжээ. Иргэд, олон нийт ч эрүүл мэнд, байгаль дэлхийд халтайг мэдсээр байж гялгар уутыг хэрэглэсээр байгаа нь харамсалтай. Тоог мэдээллийг харахад манай улсад жилд 2.3 сая тонн хог хаягдал гардагийн 100 гаруй мянган тонныг нь нийлэг уут, хуванцар сав, эдлэл эзэлдэг гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газраас мэдэгдсэн байдаг. Өмнө нь хэрэглэж байсан уутаа зузаан болгон дахин хэрэглэх биш бүр мөсөн татгалзах цаг болсон. Үүнд МХЕГ, БОАЖЯ болон бусад холбогдох албаны хүмүүс хатуу хяналт тавих цаг болжээ.

image

Дэлхий дахинд:

  • АНУ-д 2014 оноос гялгар уутыг томоохон супермаркетуудад эхэлж хорьж, хоёр жилийн дараа гэхэд эмийн сан, жижиг дэлгүүрүүд ч цаасан уутыг хэрэглээнд нэвтрүүлж хэвшсэн байна.
  • Ирланд улс 2002 оноос эхлэн гялгар уут болгонд 15 центийн торгууль бодож худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хуулийн хариуцлага тооцож эхэлсэн бөгөөд хоёр жилийн өмнөөс 22 цент болгож нэмэгдүүлжээ. Ингэснээр олон зуун сая еврог улсынхаа эдийн засагт төвлөрүүлж, энэ үзүүлэлтээрээ европын улсуудыг манлайлжээ. Тус улсын энэ жишгийг өнгөрөгч оноос Бельги, Швейцарь, Герман улсууд хуулбарлан хэрэгжүүлэх болжээ
  • Мавритан, Мозамбик зэрэг өмнөд африкийн орнууд нийлэг гялгар уутыг тэр чигээр нь хэрэглээнээс хасах шийдвэрийг саяхан гаргажээ
  • АНУ-д жилд 100 тэрбумыг хол давсан гялгар уут хэрэглэдгээс 12 сая тонныг нь дотооддоо үйлдвэрлэж, мөн үүний таван сая орчим тонныг нь огт хэрэглэхгүйгээр байгаль дээр хаядаг гэнэ
  • Дундаж амьдралтай америк гэр бүл жилд 1500 удаа дэлгүүрээс гэртээ гялгар уут авчирдаг бөгөөд нэг авчрахдаа гураваас доошгүйг авчирдаг аж
  • Хүн төрөлхтөний далайд хаяж буй нийт хог хаягдлын 80 хувийг хуванцар материалаар хийгдсэн сав, нийлэг уут эзэлдэг. Үүний дотор 267 өөр төрлийн гялгар уут багтдаг байна
  • Жилд 100 мянган далайн амьтан гялгар уут, хуванцар хог хаягдлаас болж амиа алддаг болохыг америк эрдэмтэд судалж тогтоожээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.29] 2019-04-17 23:52:11

delguur yabahdaa olon karmatai hubtsas umsuurei humuusee mah abahdaa hiih hubantsar sab abahaa martab teneguudin oron boljee mongol turuuus gargasan shiidberuud n baigaa onoogui teged bas gadaaadad iim geed l hutsna erunhiiilugch n zuuunbaynruu tumur zam tabij orosruu nuursee gargana gej zahin huuhdees asuuubal Xytadruu tumur zam tabiad l nuuurse gargabal ashigtai geed heleed ugnu dee kkkkkkkkkkkkkkk

Ээ [84.2.107.133] 2019-04-17 17:57:41

Болилдоо. Дэлхий даяараа гялгар уут, пластик хэрэглээнээс татгалзаж байхад. Байгалийг яаж сүйтгэж байгааг нь өдөр болгон л харж байна. Үөвхөн өнөө маргаашаа битгий бод л доо. Өндөр хөгжилтэй орнуудын элит ухамсартай хэсэг нь бол кофeгоо ч нэг удаагийн аяганд уухгүй өөрсдийн аягаа авч явдаг болоод байхад

Зочин [172.58.21.31] 2019-04-17 22:00:43

Америкын том том дэлгүүрүүд гялгар уут хэрэглэж байгаа битгийй нугалаа гаргаач.

Зочин [64.119.19.82] 2019-04-17 14:21:32

Уул нь цаасан уут , даавуун тор овоо хэрэглээд эхэлсэн чинь ОБ пластикийн зөвшөөрөгдсөн гялгар уут гараад будаа . Монголын хууль 3 хоног гэж яг үнэн шүү . Анх байгал орчин, хүний эрүүл мэндэд маш их хортой гэж л хориод байсан биз дээ

And [202.126.89.44] 2019-04-17 13:19:52

Hog bolovsruulahbuildveree barihbheregtei

үхэр [203.91.115.45] 2019-04-17 12:36:57

Монгол хүний тархи дотор нь өөрчлөлт ороогүй л бол ямар ч том тогтоол хууль гараад хэрэгжинэ гэж бүү горьд. хуулиа хэрэгжүүлдэг ч улс шиг дэмийрхээ больвол дээр дээ.Монголчуудын тархи дотор гялгар уут чихвэл ойлгож магадгүй

Зочин [139.5.219.227] 2019-04-17 12:19:45

ОБ капиталын эзний хүү найз охиноо 13 давхараас шидэж алж болж байгаа юм чинь, наад гялгар уутыг нь бүр хэрэглээнээс хасч болношт

Зочин [103.57.94.152] 2019-04-17 12:02:07

gylgar uut l bol bugdiig hori

Зочин [43.242.243.120] 2019-04-17 11:19:38

хогоо задгай асгах уу? эсвэл мөнгөөр хогний гялгар уутаа авах уу. хогны гялгар уут худалдаж аваад даавуун торон дотроо хийгээд ирэхнээ. уг нь авсан юмаа хийж ирсэн уутандаа хогоо хийгээд хаях нь зөв юм шиг санагдах юм. гялгар уутыг хорихын тулд цаасан уут.. гм орлуулах саваа бэлдүүлж байж аажмаар шилжүүлээд дараа нь хориход болно. гэхдээ мах няцардаг жимс гурил.. гм зайлшгүй уут хэрэгтэй бараа олон. эрүүл ахуй халдвар талаа бодсон ч одоохондоо гялгар уутыг хална гэдэг зөв шийдэл мөнүү? орчин үед ажлаа тараад дэлгүүр орохын тулд ажилруугаа бетон шилэн сав,ногооны сагс чирээд явахуу.авсан бараагаа кармандаа чихэхэд хүргэж байна гэдэг зохицуулалт хийх чадваргүй бүдүүлэг тэнэг хүмүүс шийдвэр гаргад суугаад бнуу гэж бодоход хүргэж бна. тэгээд ч хог боловсруулах үйлдвэрээс ашиг хараад булаацалдаад байлгүй хамгийн эрүүл зөв шинэ технологийн дагуу чанартай боловсруулалт хийдэг үйлдвэртэй болчихвол байгаль орчин бохирдохгүй. иргэдийг хогоо зөв ялгаж хаях соёлд сургахад л болоод явчина.

Зочин [43.242.243.120] 2019-04-17 15:58:46

хогыг худалдаж авдаг болоход л хог үзэгдэхээ байдгыг мэдэх юм бна. байгалиа хайрлаж л бга бол боловсруулах үйлдвэрээ барь. наадах чинь жинхэнэ шийдэл нь биш. орчин бохирдсоор л байна.

Зочин [203.91.115.45] 2019-04-17 12:33:00

ууттай ч байсан хогынхон ураад таслаад тараагаад л хаяна ш дээ хог дээр байдаг хогнууд , наадах чинь шалтаг биш бүх уутыг хорьвол хорь

Зочин [43.242.243.120] 2019-04-17 11:48:58

автус унаагаар дүүрэн махны шүүс гоожуулаад манай нийтийн унаа халуунд өмхийрөөд явж байг. бас байгальд амархан задардаг шавар вааранд сүүгээ хийгээд толгой дээрээ тавиад яв. нурууний суулт өгвөл эмнэлэгт очер нэмээд ажил хийхгүй хэд хоног сайхан амраад авна биз.

Зочин [43.242.243.120] 2019-04-17 11:32:15

дахин боловсруулалт хийж эргэн ашигладаг болгохын оронд өнгөрсөн зуунруугаа зүтгээд бгаа нь хайшаа ч юм. өнөөгийн цаг алт болсон үед хүмүүсийн амьдралыг хүндрүүлэх талын юм бодож олохдоо гарамгай байгаа нь сонин. уг нь хөнгөвчилж илүү сайжруулах ёстой баймаар. байгаль орчноо хамгаалах арга хэмжээ нь хог хаягдалаа дахин ашиглаж байгаль орчноо цэвэр байлгах гм. гэтэл хогны талаар ямар ч дэвшилтэт арга хэмжээ авахгүй байж даавуун уут аваад хажуугаар нь хогны гялгар уут авах хэрэгтэй болгож байгаа нь хүмүүсийг элэглэж бгаа мэт хайшаа ч шийдвэр юмбэ дэ

Зочин [50.24.94.62] 2019-04-17 10:56:07

Би АНУд амьдардаг. Бүх дэлгүүрүүддээ гялгар уутаар үйлчилдэг. Нимгэн юм л байдаг ш дээ. Манайх байгаль орчноо хамгаалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ л гадаадад гэж харьцуулж байгаад л эх орноо муулах муухай л даа. Энд ирээд нүдээрээ харсан юм шиг худлаа бичих юм.

Зочин [73.95.135.121] 2019-04-17 23:37:19

Амьдран байгаа байгаль орчин, өөрсдийн тань эрүүл мэндийн төлөө авч байгаа арга хэмжээ учираас дагаж мөрдүүлэх хэрэгтэй. .АНУ ,Канадад гялгар уут хэрэглэж байгаа нь үнэн.Гэхдээ тэд тэр гялгар уутаа манайхан шиг энд тэнд хаячихдаггүй ,Recycling буюу дахин боловсруулах хаягдал ангилалаар тусгайлан бүрэн цуглуулж авдаг болохоор орчиныг бохирдуулна гэх юмгүй байдаг .Өөрөө үүнийг мэддэг баймаар юм.

Зочин [84.2.107.133] 2019-04-17 18:01:17

Танай АНУ-г мэдэхгүй юм. Eвроп болон Англид иргэд нь ухамсраараа хэрэглэхээс эрс татгалзаж байгаа. Солонгос бол бүр хориглосон

zochin [124.158.125.10] 2019-04-17 10:25:48

Хүнсний уут даавуун байна гээд иргэд яг биелүүлж байтал хаанаас гарсан хэний бизнесс юм хэрэглэгчдээс харин ч гялгар уутны мөнгө авч зүсээ хувиргаад, улам байгальд шингэхгүй аргзгар хатуу болоод ирэх юм л даа. Даавуун торийг дэлгүүр худалдахыг ч хүсэхгүй байна.

хх [202.55.191.194] 2019-04-17 08:02:37

баян нэрнээс цаашгүй бөөн хар өрийн туламнууд дээр нь луйварчин сэтгэхүйтэй

Зочин [66.181.161.41] 2019-04-17 05:51:09

Манай улс халдварт шар, сүрьеэ, гэдэсний халдвараар өндөр тархалт өвчлөлтэй орон. Зузаан стандарт хангасан гялгар уут хэрэглэхээр юу нь болохгүй байнаа? Авсан хүнсээ угаагаагүй даавуун торонд хийгээд явах уу, гараараа базаад явах уу? тэнэглэлээ болиочээ. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал тавьж чадахгүй байж далайн амьтадад санаа зовсон хүмүүс. Монгол далайн орон уу?

Зочин [84.2.107.133] 2019-04-17 17:59:56

Ганцхан далай биш хөрсөнд ч шингэхгүй хог болж байгаа. Жоохон юм үзэж унш л даа

zahural [37.47.238.55] 2019-04-17 05:25:01

ЭНЭ ТОР УЙЛДВЭРЛЭДЭГ КОМПАНЫ ЗАХИРАЛЫН ХУУ БОРГИЛ 22той ОХИНЫГ ЦОНХООР ТУЛХЭЖ АЛСАН НОВШ ШУУ

Гялгар уут [203.217.139.228] 2019-04-17 04:54:25

Шүүс нь гоожсон махыг даавуун уутанд хийгээд, машиндаа тавиад яваад үз. Дараа нь тороо угаана, машинаа бас угаана. Тор, машин угаахад угаалгын нунтаг ашиглана. 10-300 литр ус, 2-3 цаг зарцуулна. Аль нь эдийн засаг болоод экологид их хохиролтой байгааг балчир хүүхэд ч хэлээд өгнө. Эсвэл мах зарахыг бас хоригло.

Зочин [73.95.135.121] 2019-04-17 23:46:19

Шингэнийг нэвтрүүлдэггүй доторлогоотой цаасан уут зөндөө байдаг биздээ. !!! Засаг төрийн бодлогыг мушгин гуйвуулж биш харин түүнд захирагдаж иргэний үүргээ биелүүлж амьдрах ёстоы шүү эрхэмээ.

Хулан [103.10.21.28] 2019-04-17 09:14:15

Мах авахаараа автуусаар яваачээ тэнэгээ.

Зочин [66.181.161.41] 2019-04-17 05:51:43

яг үнэн

Зочин [58.140.202.122] 2019-04-17 03:17:13

УУТГҮЙ ХҮНД ХОГНЫ УУТАНД ХИЙЖ ӨГЧ БАЙВАЛ ЯАСИЙН ХОГ ХАЯГДЛЫН УУТ ГЭЭД БИЧИГТЭЙ СОЛОНГОСТ ТЭГДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ

Зочин [122.201.21.4] 2019-04-17 02:49:13

Гялгар уут уг нь хэрэгтэй байгааг хүмүүс мэдэж мэдэрч л байгаа бас л нөгөө хогийн аргаар үнэ өсгөж ашиг хийсэн ажил болж байна хууль гаргасан хүмүүсийг уут савгүй дэлгүүрээс өөрт хэрэгтэй шингэн граммын ширхгийн гээд зүйлээ аваа гэж хэлбэл гол нь хаягдал болсны дараах байдал дээр л ажил санаагаа тавих байсан юм

Зочин [103.229.123.78] 2019-04-17 02:41:02

ӨӨРСДӨӨ УУТАА АВЧИРХАД ЯАДАГ БАЙНАА.ЧАДВАР МУУТАЙ ЗАЛХУУ ҮХЭРҮҮД ДЭЭ.ГЭРТЭЭ ХИЙСЭН Ч БОЛНО Ш ДЭЭ.БАС МУУГАА МЭДЭХГҮЙ НЭРЛЭХХҮҮ ЭЭ ..ХИЙ Л ШУНАЛТААД БАЙХААС УР ЧАДВАР МУУТАЙ Л ДАА.

Зочин [202.9.42.241] 2019-04-17 02:34:44

Зөвхөн хогны уут байхад болно. Бусад уутыг хориглох нь зөв.

zochin [202.131.233.251] 2019-04-17 03:45:46

yag unen

Зочин [202.126.89.241] 2019-04-17 02:23:46

Gyalgar uutnii suljeeniihen l iim yavuulaga hiij bna. OB ene ter bol tsaashaa sh dee, ene company bhgui bol uls suireh uu, bailaa geed hogjih uu. Utaa zuzaan bolgood mah avahaar irehdee uut savtaigaa irne uu geed, zahuud zarla l daa, zohion baiguul l daa. Dandaa huvia hicheesen durak yum yarij uhralt hiij baih yum. Yerdoo hijig zarchim hariutslagaa l uhamsarlah sh dee. Uhna tsarailj baigaad suireh yum uu.

Зочин [103.57.94.16] 2019-04-17 01:21:09

Их гайгүй хүмүүс амьдардаг хотхоны 8 нэрийн дэлгүүрийн худалдагч баячууд үнэгүй гялгар уут өг 200аар гялгар уут авахгүй гээд загнаж загнаж карма, хувцсандаа чихээд багтаагаад явчихдаг болсон гэсэн. Архи, огурцы зэрэг урт бараагаа ханцуйруугаа, төмс ногоогоо дотно гадна кармандаа, оо сойзыг оймсондоо багтааж байна гэсэн шүү. Хүүхнүүд нь үнэтэй брэнд цүнхэндээ асгуулаад авч байна гэсэн, баяжих тусам мөнгөний үнэ цэнийг мэдэрдэг байхдаа. Сонсоод элэг хөших юм байна лээ, хошин шогийнхон угаасаа шинэ тоглолт гаргахаар болж байгаа байх.

Зочин [103.229.123.78] 2019-04-17 02:35:42

УДАМЫН ҮНЭН БАЯН ХҮН МОНГОЛД БАЙХГҮЙ Ш ДЭЭ.ҮЁ ДАМЖСАН АЛТАН УРАГЫН БАЯЧУУДАА 20-40 ОНЫ ҮЁҮҮДЭД ХЯДСАН БАЙХ ШҮҮ.ОДООНЫ МАНАЙ БАЯЧУУД ЧИНЬ ЯДУУ ГУЙЛАГЧИН УДАМТАЙ ЗАВСАРЫН ҮЁД ТҮР ЗУУР МӨНГӨТЭЙ БОЛСОН ТАРХИ ТОЛГОЙД ГУЙЛАГЧИН СЭТГЭХҮЙ НЬ АРИЛААГҮЙ ГАРУУД БАЙГАА Ш ДЭЭ. (ГАЙГҮЙ УЛСУУД НЬ ХОВОР)

Зочин [103.57.94.16] 2019-04-17 01:48:24

200ийн тор нь нийт 5,6 л зарагдсан гэсэн. Нэг эмээ 2500р тор оёж тавиулсан даавуун торноос 1 ш ч зарагдаагүй гэнэлээ. Одоо болтол торгүй орж ирчээд загнаж загнаж биендээ ороогоод гардаг гэсэн. Ай хөөрхий манай баячуудын лайфаа гэж. Сонсоод инээсээр байтал нулимс гарсандаа

Agi [66.181.161.97] 2019-04-17 01:38:31

Үнэн баяжихаараа бүр нэг өлөн болоод байдаг юм шигээ


35 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.