Ж.Батбаясгалан: Найман хүн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийлгэж байгаа

М.Амаржаргал / Нийгэм

-ТҮҮХИЙ ЛАГ ХҮЛЭЭН АВДАГ НАСОСНЫ СТАНЦЫГ 48 ЦАГИЙН ДОТОР ХЭВИЙН ГОРИМД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийлээ. Өчигдөр буюу 2019.04.16-ны өдрийн 16:00 цагийн орчимд албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордож дөрвөн хүн амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулагдсан ба ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан: “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжид өчигдөр болсон нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг албан ёсны мэдээллийг хүргэж байна. НЗД-ын Захирамжаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдлаа. Тус ажлын хэсэг нь өчигдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь нас эрсэдсэн тул үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБЯ, МХЕГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба гэх мэт мэргэжлийн бүх байгууллагуудыг оролцуулаад байна. Ажлын хэсэг юун түрүүнд үйлдвэрт гарсан ослын шалтгааныг тогтоох, амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.

Төв цэвэрлэх байгууламжийн түүхий лаг хүлээж авдаг насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд оруулан ажиллах тал дээр дэд ажлын хэсэг байгуулагдаж шуурхай ажиллаж байна. Өчигдөр гарсан ослоос үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан гүйцэтгэж байна. Түүнчлэн хэрэг гарсан насосны станцыг юуны түрүүнд цэвэрлэж, зайчлах хэрэгтэй байна. Ингэснээр бусад холбогдох байгууллагууд ажлаа хийж, хэргийн мөрдлөгийг үргэлжлүүлэх боломжтой болно.

image

Холбогдох байгууллагын удирдлага, албан хаагч нар амь үрэгдсэн ажилчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, туслалцаа үзүүлж байгаа. Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайхан нар эмгэнэл илэрхийлж, мэдээлэл хийсэн. Үүгээр дамжуулж мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны өмнөөс ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж байна. Мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаа болон Прокурорын газраас өгсөн чиглэлийн дагуу хуульд заасан хэмжээний хүрээнд мэдээллийг өгч байгааг онцлох хэрэгтэй. Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна тус төвийн ДӨРВӨН ажилтан, гэрээгээр ажиллаж байсан хувийн компанийн нэг ажилтан тухайн үед хурц хордлогод орж эмнэлэгт хүргэгдсэн. Өнөөдөр өглөөний байдлаар нийт найман хүн эмнэлэгт хордлого тайлах болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, тэдний биеийн байдал тогтвортой байгаа ч үе шаттайгаар шаардлагатай шинжилгээнүүдийг авна” гэв.


Сэтгэгдэл

зочин [43.228.131.45] 2019-04-22 07:04:15

хариуцлагаа хүлээх л хэрэгтэй ш дээ.

zochin [43.228.131.45] 2019-04-22 07:03:39

Мэргэжлийн бус хүн удирдаж байгаагаас л ийм ноцтой асуудал гарлаа шүү дээ, Энэ төр засаг томилгоо хийхдээ мэргэжлийн хүмүүсийг нь тавих хэрэгтэй, Ажилд шинээр хүн авна дан танил талаараа мэргэжлийн бус хүмүүс ажилд орно.

Bag [160.13.93.1] 2019-04-17 11:38:46

Hort hiin baga zuusen bol amid baisan. Tiim baga baidaggui yumuu?

Зочин [103.11.193.170] 2019-04-17 07:49:30

Хэн нэгэн огцорсоноор энэ асуудал шийдэгдэхгүй. Хөдөлмөр хамгаалалаа сайн болгох хангалт сайн хийх хэрэгтэй шүү дээ Хөдөлмөр хамгааллын инженер гэдэг хүн хариуцлага хүлээх ёстой шүү дээ

Зочин [202.9.43.121] 2019-04-17 11:22:11

АА ТЭГЭЭД ЯАХНАВ , ХЭН Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ ЗҮГЭЭР Л БАЙЖ БАЙХ УУ ТЭЭ, ЧИНИЙ ТААЛЛААР , БҮХ УДИРДЛАГЫ НЬ СОЛЬ ДАРГА НЬ ТӨРХҮҮ ГЭЖ ЛАЛАРЫН АРХИЧИН АВЛИГАЧ БАЙДАГ ГЭЖИЙНЭ

Зочин [202.126.89.35] 2019-04-17 06:38:23

MANduulaad ogch b a doo! MANgaruud!

Огцор [180.149.96.90] 2019-04-17 05:43:39

Өөрөө цэргийн дүрэмт хувцас хийгээд өмсчихсөн. Огцор

svns. [202.9.42.163] 2019-04-17 05:32:08

Ene zasagt burhan taalamjgvi bna.daa.erunhiilugch huuli sanaachlaad burhaniig zublumjuur ogtsruuldag bolchihoj. Bolohgvi yu.

Зочин [59.153.87.44] 2019-04-17 05:05:09

энэ ажилд сансарын нисгэгчийн хувцас шиг л маш найдвартай хамгаалалтын хувцасаар хангах ёстой

Зочин [202.126.89.241] 2019-04-17 04:34:23

Төрхүү лаларийг зайлуул өөрөө хэзээч зайлахгүй тийм совесть байхгүй лалар байгаа юм

Зочин [202.9.43.121] 2019-04-17 11:20:05

ХЭНЭЭР НЬ ЯАХ ГЭЭВ ТӨРХҮҮ ЛАЛАРАА ЗАЙЛААРАЙ

Зочин [66.181.161.62] 2019-04-17 04:45:04

Та өөрөө хэн бэ?

зочин [192.82.65.200] 2019-04-17 04:24:56

урд өгсөн мэдээллээ дахиж давтахгүй байхыг хүсье усуг-н дарга Төрхүү, усуг-н боловсон хүчний дарга Мөнхцэцэг нар огцорч хурдан халагддах хэрэгтэй . ХАБЭА -н инженер нь юу хийж олон хүний амиар тоглоод хараад зогсож байсан юм бэ?

Иргэн [203.91.119.94] 2019-04-17 04:24:40

Энэ төрийн нүүрэн дээр мөнч олон хүн хорвоогоос хальж байнадаа?! Нэг л биш байнадаа?!

Зочин [202.126.89.115] 2019-04-17 04:21:43

Ажлаа хийж чадахгүй бол огцордог иргэний зоригтой бай....огцор Батбаясгалан

Зочин [103.26.195.245] 2019-04-17 04:15:00

Хар энергитэй хүн Шадар сайдаар ажиллах болсон цагаас эхлэн Очирваань хайрханд авирсан уулчдаас эхлээд хүмүүс бөөн бөөнөөрөө үхэх болсон. Ум ма ни мад ми хум.

Зочин [103.229.123.78] 2019-04-17 05:04:28

сүлд үү

Зочин [192.82.65.160] 2019-04-17 04:13:37

Энэ талын мэдээлэл иргэд авсан. Өөр мэдээлэл хүлээж байна.Хотын дарга үтэр түргэн огцрох ёстой шүү дээ.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.