Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслийг эсэргүүцэв

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан 2023

УИХ-ын нэгдсэн чуулганы маргаашийн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд өнөөдөр мэдээлэл хийлээ. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг 2012 онд баталсан ч долоон жил хэрэгжээгүй. Одоо хэлэлцэж буй нэмэлт өөрчлөлтөөр ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь болгож бууруулахаар тусгаад байгаа аж. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар жилд есөн тэрбум төгрөгийг ус бохирдуулсны төлбөрөөс хуримтлуулах ёстой. Гэтэл одоогийн шинэ хуулиар 50-60 хувь бууруулснаар жилд дөрөв орчим тэрбум төгрөгийг л төвлөрүүлэх юм байна.

Жилийн өмнө байгаль орчны төрийн бус байгууллагууд хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж, хэрэгжүүлэх аргачлалаа боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагыг хүргүүлж байсан. Гэсэн ч тодорхой ахиц гараагүй учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Засгийн газар, БОАЖЯ-ыг өгсөн байна. Шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газар хуулиа хэрэгжүүлэх ёстой гэх шийдвэрийг гаргажээ. Засгийн газар дээрх шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах, шатны шүүхэд гомдол гаргажээ. Шүүх хурал маргааш болох бөгөөд шүүхийн маргаантай байхад УИХ хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгааг ТББ-ууд эсэргүүцлээ.

“Олон улсын жишгээс харахад ус бохирдуулсны төлбөрийг өндөр тавьдаг. Ингэснээр аж ахуйн нэгжүүд бохирдол бага гаргах сонирхолтой, бохирдуулсан усаа дахин ашиглах технологийг нэвтрүүлэх зэрэг дэвшилттэй болдог ажээ. “Баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй хэдэн жил хав дарчихаад дахиад төлбөрийг бууруулж батлах гэж байгаагийн цаана нь асар том ашиг сонирхол байна. УИХ дахь томчууд бохирдуулсан усныхаа төлбөрийг төлөх сонирхолгүй байж малчид, тариаланчдаар төлүүлэх гэж байсан шүү дээ” гэж “Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа хэлэв.

Тиймээс байгаль орчны төлөөх ТББ-ууд дараах шаардлагыг УИХ-д тавьж байна

  • Ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулахаар УИХ яаравчлан зүтгэж байгааг эсэргүүцэх
  • Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоо дахь жилдээ хэрэгжүүлээгүй Засгийн газар, БОАЖЯ-ны хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байгаа тухай
  • Уг хэрэг, маргаан шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэх хүртэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэлэлцэхгүй байхыг шаардаж буй тухай
  • УИХ-ын гишүүд ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулж байгаа хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардах


Сэтгэгдэл

Зочин [119.40.103.3] 2019-04-18 04:20:41

hen gedeg hun yamar zaalt oruulj irj bgaag todorhoi heleech unen hudal ni medegdehgui shaah yum

irgen [66.181.181.28] 2019-04-18 01:26:05

Hen maanag ni iim huuli oruulj baina arai ch dee

Зочин [64.119.20.123] 2019-04-17 14:41:14

Гадаадын компанийн гар хөл болсон гэдэг нь улам тодорхой болжээ. Тэгээд байранд суудаг монгол иргэнийхээ усны үнийг нэмнэ гээд байгаа. Монгол хүнээ мөнгө олох хэрэгсэл, гадаадын компанийг хахуул авах хэрэгсэл гэж үзэж байгаа хэрэг биш үү...

Зочин [64.119.19.82] 2019-04-17 14:34:52

Удахгүй хэдхэн жилийн дараа алтны төлөө биш усны төлөөх дайн эхэлнэ гээд байдаг . Манай 76 маанагийг яая даа байз

Зочин [182.160.32.189] 2019-04-17 08:59:25

Энэ их хурлын гишүүд хүнээ байжээ. Алт гэхээр арзайтал инээгээд ус гэхээр урвайгаад нэг ёозгүй шүү.

Зочин [202.131.227.178] 2019-04-17 08:24:22

ИХ-с далдархаасаа өмнө өөрсдөдөө хэрэгтэй хууль гаргаж аваад далд орох гэж тэр шүү дээ. буу ны гол төмрөөс тугалга илгээж бас болно шүү.

zochin [202.126.88.36] 2019-04-17 07:34:42

наад ИХ чинь тэгвэл огцормоор юм даа удахгүй усч үгүй, өвс ч үгүй ухсан нүхэнд үлдээх юм бишүү

Зочин [103.26.195.237] 2019-04-17 07:28:28

Хэдэн грамм алт гаргаж авахын тулд хэдэн зуун тонн ундныхаа усыг хэрэглэж бохирдуулдаг улс манайхаас өөр байгаа болов уу тэгээд үнэгүй хэрэглэдэг гэтэл орон сууцны ганц хүн маш өндөр төлбөр төлдөг бас их хэрэглэдэг гэж ад үзнэ тэгсэн мөртөө орон сууцжуулж утаанаас сална гээд байдаг эрүүл тогтолцоо мөн үү


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.