Мод хэлбэржүүлэн тайрахдаа нэг наст найлзуур нахиа гарах нөхцөлгүйгээр тайрч байна гэв

М.Амаржаргал / Нийгэм

-МОДНЫ МӨЧИР, САЛААГ ТАЙРСНЫХАА ДАРАА УУРШИЛТААС ХАМГААЛАХ АЖЛЫГ ХИЙХГҮЙ БАЙНА-

Энэ хавар хуурайшилт ихтэй ч аль хэдийнэ байгаль, дэлхий өнгөө засч нялх ногоо соёолж эхэлжээ. Урин цагтай уралдан нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил эд ундарч байна. Үүний хажуугаар “шар, ногоон хантаазтан”-гууд нийслэлийн нийтийн эзэмшлийн талбайд ургасан улиас моддыг хэлбэржүүлэх нэрээр мөчир салаа бүрийг нь цахилгаан хөрөө тачигнуулан хайр гамгүй тайрч буй дүр зураг үзэгдэх боллоо. Үнэн чанартаа тэд хотын ногоон байгууламжийг арчилж, өнгийг нь засахаар ажиллаж буй нь тэр. Нийслэлийн гудамжаар явж үзлээ. Тайрсан мод олон байна. Ажиглаад харвал ихэнхийг нь угт нь хүртэл юу ч үгүй хашааны шон шиг тайрчихаж. Үүнийг хараад "Ахиад ургах болов уу" гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Зарим нь тайрсан биш хугалсан аятай ёзоор үлдээсэн харагдав. МУИС-ийн хоёрдугаар байрны гаднах моддыг засч янзлаж буй хоёр ажилтан бүдүүн мөчрийг нь хөрөөдөж, нарийн хэсгийг нь тас няс хийтэл хугалж доош шиднэ. Хэдхэн минутын дотор модод морины уяаны шонгийн мод шиг нүцгэрч үлдэнэ.

image

Бидний төдийлөн ач холбогдол өгдөггүй нийслэлийн ногоон байгууламж утаа, униар, шороо тоосыг багасгахад хамгийн чухал үүрэгтэй. Гэтэл сүүлийн 3-5 жилийн хугацаанд ногоон байгууламжийг арчилж байна гээд хайр гамгүй тайрдаг болов. Хамгийн гол нь энэ ажлыг мэргэжлийн хүн зохих зааврын дагуу хийж байна уу гэдэг асуудал байгаа юм.

“Одоо моддын нахиалах цаг болчихоод байна. Энэ үед нь модыг тайрч, таслах ёсгүй. Түүнчлэн уг ажлыг мэргэжлийн бус хүмүүс гүйцэтгэж байгаа харагддаг. Буруу тайрах нь ургалтад сөргөөр нөлөөлөх магад­лалтай” гэж ойн мэргэжилтнүүд өөрсдийн үзэл бодлоо олон нийтийн сүлжээнд илэрхийлсээр буй.

Бид уг асуудлаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс тодруулахад "Улаанбаатар хотод 1,3 сая хүн амьдарч байна. Эдгээр хүмүүст амьсгалах агаар хэрэгтэй. Ерөнхий агаар мандалыг эс тооцвол нийслэл хотод амьсгалах хүчилтөрөгчийг бий болгож буй ганц зүйл бол гудамжаар ургаж байгаа хэдхэн улиас, бургас, хайлаас л байна. Навчит мод /улиас, хайлаас/ жил бүрийн намар навчаа гөвж хавар нь шинээр дахин цэцэглэдэг учраас шинээр ургаж буй навчны амьсгалах хурд мөнх ногоон нарс, гацууртай харьцуулахад илүү хурдан хүчилтөрөгч ялгаруулдаг. Улиас хэдийгээр цагаан хөвөн гаргадаг ч гэсэн Улаанбаатар хотод экологи, хүнд хэрэгтэй мод. Ер нь навчит моднуудыг хэлбэржүүлэн тайрах ёстой л доо. Тэр тусмаа улиас, бургас, хайлаасыг замбараагүй ургах нөхцлөөс нь урьдчилан сэргийлж тайрдаг. Гэтэл энэ жил улиас, бургас, хайлааснуудыг хэлбэржүүлэн тайрахдаа нэг наст найлзуур нахиа гарах нөхцөлгүйгээр мөчрийг нь тайрч байна.

Улиас түргэн ургалттай, өндөр ургадаг учраас байшингийн ойр бол цонх халхлаад гэрэл оруулахгүй байна гэх асуудлаар эсвэл хотын гудамжны дизайнд нийцүүлнэ ч гэх үү тайралт хэлбэржүүлэлт хийдэг. Энэ зөв. Гэхдээ манайхны хувьд тайралтыг мэргэжлийн бус, мэргэшээгүй хүмүүсээр хийлгээд байна. Уг нь тайрахаас өмнө ямар хэлбэртэй байх зургийг нь гаргаад тусгай кран аваачиж нарийн нямбай хийх учиртай.

Гэтэл манайд хайч, хөрөөтэй нөхөр гар хүрэх газраа бүгдийг нь хуу тайрчихаж байна. Тэр нь ямар ч хэлбэргүй, тэгээд ч модны биологийн онцлогт ч муу. Тайрсны дараа садовой мазь, эсвэл будаг түрхэж ууршилтаас нь хамгаалах ажлыг ч хийхгүй байна. Зүгээр л тайрах ёстой гээд ойлгочихсон. Мод үндсэн гол иш, титэмтэй байдаг. Тиймээс ишийг нь хоёр метр хэртэй гарч байхаар сайхан цэвэрлээд харин хажуугаар нь шар хуайс / жижиг хэмжээтэй бутлаг ургамал/ ч юм уу намхан бутлаг мод тарьж болдог" гэв

Мөн монголчууд модыг буруу арчилдаг гэдэг. Тухайлбал, өдрийн халуун нарнаар модоо усалдаг. Өдрийн наранд мод усалбал ус хөрсөнд шингэхгүй ууршдаг. Харин хятадууд орой нар жаргаж, сэрүү унасны дараа модоо усалдаг байна. Сэрүүнд усалбал ус хөрсөнд шингэж жинхэнэ утгаараа усалгаа болдог аж. Харин бид мэргэжлийн бусаар ажиллаж тарьсан хэдэн суулгацаа үхүүлж орхидог гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.


Сэтгэгдэл

Мэргэжилтэн [66.181.161.125] 2019-04-19 00:41:21

Яах ч үгүй ургана шүү дээ мэдэхгүй юмандаа хошуу бүү дүрцгээ

Зочин [73.221.181.240] 2019-04-18 22:22:45

Тэнэг оркуудын тэр мод тайрчихсаныг нь хараарай. Түлээний мод бэлдсэн юмуу

Ккк [202.126.89.1] 2019-04-18 16:17:30

ШУДААД ТАВЬСАН БАЙНА ЛЭЭ. БАГСАЙГААД УРГАХ Л БОЛТУГАЙ.

Иргэн [202.126.88.58] 2019-04-18 13:53:51

Мөнгө угаах арга маш өндөр үнээр мод хэлбэржүүлэх ажлыг хийж байгаа шалгах хэрэгтэй

зочин [43.228.129.151] 2019-04-18 09:16:52

Дарга болох гээд унасан нөхдүүд модоор шоудахаа болиочээ

Зочин [59.153.112.107] 2019-04-18 13:13:56

Хуц лалараа

ЗОЧИН [202.126.89.125] 2019-04-18 10:54:05

СУРГАЛТ ЯВУУЛААГҮЙ . МЭДЛЭГГҮЙ ХҮНЭЭР ТАЙРУУЛЖ СҮЙТГЭСЭН ДАРГАНЦАРЫГ НЬ ТОРГОЖ ТӨЛҮҮЛ!!!

zochi [43.228.129.151] 2019-04-18 09:09:53

Зарим дур зоргоороо цэцэрлэг, сургуулиуд ингэж дураараа тайрч байгаа юм билээ. Харин хот тохижилтын газрууд нь их аятайхан, буруу ургалттай, явган зам, үхжсэн гэх мэтээр гэх мэт зайлшгүй салаа мөчрийг нь тайрч байгаа харагдсаан

1234 [202.72.245.122] 2019-04-18 08:41:41

niisleliin dendorlogich gej modnii archilgaanii talaar taaruukhan medlegtei Sukhbat gej dovtor bii.Tuunii hiij bga ajil

тогтох [202.21.100.210] 2019-04-18 08:40:09

Модыг тайрч арчлах ёстойч дэндүү сэтгэлгүй хүн удирдан гүйцэтгэж байна. Тайрч засч буй хүнд мэргэжилийн зөвлөгөө өгөөд өөрсдөө хянж байх ёстой бусуу мод ургах гэж хэдэн жил болдог билээ өмнөх үе нь ургуулж тордсон мод зүлгийг даанч гамгүй сүйтгэж байнаа.

Руугаа [202.126.89.172] 2019-04-18 05:48:35

Ажилчидынхаа түлээний мод бэлтгэж байгаа юм аа ойроос амар байдаг юм байх энэнээс болж олон жил стресстэж байна олон хүмүүс ярьж байна арай дэндүү тайрах юмаа

Ksa [202.126.89.43] 2019-04-18 05:45:46

За ёстой бодож явдаг юмыг бичиж. Арай хэтэрхий буруу тайрч байна. Ёстой л монгол хүний ухамсрын хэмжээ, нурууныхаа өндөр 2-т тохируулж хядаж байна даа.

Зочин [122.201.22.71] 2019-04-18 05:23:07

Хот тохижуулахынхан өвгөнтийнхөөс хүн авчраад тайруулцийн биш үү!!!!

zochin [202.9.43.101] 2019-04-18 05:04:27

Ene arai dendej bna bidnii ueiinhnii tarij urguulsan modiig ingej suitgeh gej dee haramsaj bna .manai nuhtsuld gants zohitsoj urgadag ni ulias shuu dee.zasaj yanzlahdaa mergejliin humuuseer ni hiilgehgui hot tohijiltiinhon nertei heden nuhduud duraaraa huruudun suitgej bna yordoison shon boltol ni tairch baigaa ni nuden deer il baihad darga udirdlaga mergejiltnuud ni tag chig emgeneltei

Тэнэг баянголынхон [66.181.177.11] 2019-04-18 04:40:41

Тэнэг баянгол дүүргийнхэн ганц мод тарьж ургуулахгүй байж дээр үэд оросуудын тарьсан хэсэг хэсэг сайхан ургасан улиаснуудыг нүд хальтрам болгож хяргаж сүйтгэсэн байна лээ. Ёстой хэлэх ч үг алга малууд . Тэр соднууд үхнэ тэхээр нь эргээж төлүүлэх хэрэгтэй. Гудамжны мод ургамал яалт ч үгүй нийтийн өмч байдаг юм шүү. Нийтмйн өмчийг сүйтгүүлсэн засаг даргыг шүүхэд өгч төлбөрийг төлүүлсэн ч болно

Зочин [64.119.20.189] 2019-04-18 06:41:54

одонтуяагын хийж байгаа ажил байх

Зочин [103.9.90.130] 2019-04-18 04:16:29

aMARJARGALAA chi holoo ochij huts dotuur huvtsasaa oligtoihon unergui umchihuj chadahgui baij yum hiij bgaagaa dandaa goochilno sdaaa chin

Үнэртдэг [122.201.31.205] 2019-04-18 13:38:27

Дотоожыг нь үнэрлэсэн хүн бичиж бна шүү.

Зочин [202.126.89.172] 2019-04-18 05:52:27

Өөрөө хол очиж хуц юм ингэж хийдэггүй юм тэрний оронд хийгээгүй нь дээр

Зочин [66.181.161.16] 2019-04-18 04:33:10

Энэ яг нѳгѳѳ тайраад байгаа хүмүүсийн нэг нь байшдээ

Зочин [202.5.206.181] 2019-04-18 03:09:50

Тайрч ер нь яадаг юм, ургасан хэвээрээ байж л байг даа ургуулж чадахгүй байж тайраад байдаг. Тэр тайрсан модыг нь яг шонгийн мод... шонгийн мод ч тийм байхгүй... сэтгэл, зүтгэл дутсан, ажил хийх гэхлээр залхуу, заваан 2 нь хүрсэн хүмүүс... ахлаж хийлгэж байгаа хүмүүс нь бас адил бие аргацаалж цалин горьдсон хүмүүс..

иргэн [202.9.43.37] 2019-04-18 03:07:43

Мэрэгжилийн хүмүүс биш юм чинь мэдээж шүү дээ зайлуул!!!!!!!!!!!

Зочин [202.5.206.181] 2019-04-18 03:11:14

Мэдээж цаана нь мэргэжлийн хүмүүс л хийлгэж байгаа шүү дээ... дипломын голууд л байгаа шүү дээ

Зочин [43.228.129.131] 2019-04-18 02:44:33

Угаасаа ямар ч боловсрол мэдлэггүй хүмүүсээр мулзлуулдаг ш дээ, тайруулаад үхсэн мод хаа сайгүй олон байгаа шүү. Нийслэл хот тохижуулах ажил нэг иймэрхүү, мэдрэл муутай хүмүүс байдаг юм уу хаашаа юм.

зочин [66.181.178.14] 2019-04-18 02:19:58

өчнөөн олон жил зөв тайраад л ирсэнсэн. энэ жил хүмүүс галзуурчаа юу

Зочин [66.181.167.231] 2019-04-18 01:29:17

Монгол улсын, Улаанбаатар хотын нийгэмших үзэгдэлд гол нөлөө үзүүлдэг хүмүүс болох нийтийн тээврийнхэн, нийтийн үйлчилгээнийхэн зэрэг улсууд үнэхээр шаардлагад нийцэхгүй, үл бүтэх нөхөд байна аа. Эдгээр улсуудыг шахаад өгөөч

Зочин [202.9.44.173] 2019-04-18 01:28:38

Улиасыг тайрахдаа хөвөн гарахааргүй тайрах хэрэгтэй одоогоос хэдэн жилийн өмнө улиасыг хөвөн гарахааргүй тайрсан тэр жил хотод цагаан хөвөн гараагүй сайхан байсан

Dr/Nico [202.21.112.197] 2019-04-18 01:27:20

IIm mal uhernuud yagaad ene niigemd het ih bolchihvoo. Ug n onjood jaahan helberjuuleed bhad l bolhiim bgaa shd. yadaj naad utaa tos toosontsoriig chin tsevershuulne, suuder bii bolgoj chiigiig barina, chiigtei baina gdg chin naad zuleg nogoo chin saihan urgana, iim shongiin mod shig tairchihaar chin yer n . . . tsu tsu . ai uher mongolchuudaa gej

Зочин [64.119.20.189] 2019-04-18 01:19:34

манай энд бүүр угаар нь тайрсан байна.баянголын 14 хорооны хажууд..үхэр монголчууд минь ажил сурах яагаач үгүй байна даа.бүүр нэг хорлонтой шүү.

Зочин [202.179.24.247] 2019-04-18 13:12:26

Түлшний мод гаргаж авсан байхаа далимдуулаад

Уншигч [43.242.242.4] 2019-04-18 01:17:46

Улаанбаатар хотын ерөнхий дедрологич гээд хүн байдаг биз дээ. Энэ хүний л удирдаж хийх мэргэжлийнг ажил шүү дээ, хотын ногоон байгууламж! Ингэхэд хот тохижуулахад энэ ажлыг хариуцсан мэргэжлийн хүн байдаг юм болов уу?! Хэрвээ байхгүй хирнээ дур мэдэж сүйтгэсэн бол энэ газраар төлүүлэх ёстой доо.


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.