Х.Баделхан: Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хариуцлагын асуудал яригдана

Т.Хулан / Улстөр

ДҮҮРСЭН ЛАГИЙГ СОРУУЛСНЫ ДАРАА ДҮГНЭЛТИЙГ ГАРГАНА

Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан хийд хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар салбар хариуцсан сайд X.Баделханаас тодрууллаа.

-Ус сувгийн удирдах газраас аюулгүй ажиллагааг хангах зөвлөмжийг өдөр бүр Төв цэвэрлэх байгууламжид хүргүүлэх ёстой юу?

-Би мэдэхгүй.

-Хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ?

-Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авна.

-Осол гарсны дараа бус өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах дүгнэлтийг гаргаагүй байсан юм уу?

-Тухайн үед хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэх, газар дээр нь ямар алдаа гаргасан байна, юунаас болж осол гарсан бэ гэдэгт холбогдох мэргэжлийн байгууллагаас нь дүгнэлт гарна.

-Өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм алдагдсан эсэхэд та тайлбар өгөөч?

-Түүнийг би мэдэхгүй шүү дээ. Тэр хүмүүс нь нь дүгнэлтээ гаргана. Дүгнэлт гарсны дараа асуудал яригдана. Осол гарсны дараа газар дээр нь очсон, хүмүүстэй би уулзсан. Төв цэвэрлэх байгууламж Ус сувгийн Удирдах газрын харьяа газар шүү дээ. Хотын дарга газар дээр нь очиж ажлын хэсэг байгуулсан. Хоёр ч ажлын хэсэг одоо ч газар дээр нь ажиллаж байгаа. Үйлдвэрийг хэвийн ажиллуулах хэрэгтэй. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнтэй нь уулзаж байгаа.

-Талийгаачдыг лаганд живж нас барсан мөн хийд хордсон гэх хоёр мэдээлэл байна?

-Засгийн газрын хуралдаанд ажлын хэсэг танилцуулга хийсэн. Хий алдаж, хийд хордсон гэсэн дүгнэлт танилцуулсан. Эцсийн дүгнэлтийг гаргахаар ажлын хэсэг ажиллаж байна. Одоо дүүрсэн лагийг соруулж дуусгаад дүгнэлтийг гаргах юм билээ.

-Ажлаа хийж явсан хүмүүс ажлынхаа байранд амь насаа алдсан асуудалд зөвхөн үйлдвэрийн ослын тэтгэмж олгоод өнгөрөх биш нөхөн олговрын асуудлыг ярих байх. Тийм үү?

-Тэгэлгүй яахав. Салбарын хэмжээнд энэ асуудал яригдана. Одоо мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна


Сэтгэгдэл

Иргэн [103.26.195.129] 2019-04-18 11:52:00

Сайд болонгуутаа хамгийн эхэнд цавэрлэх байгууламжийг янзлана гэсэн г чинь бүгд мэдэж бгаа, 4 залуугийн амиар сайжруулах гээгүй юм бол өөрөө ажлаа өгөөчээ. Каүак түмний шудрага нэр хүндийг бодож сайдын ажлааө өгөөчээ.

Зочин [103.87.255.66] 2019-04-18 06:59:22

Улааны дүү хүүхэнтэй зайлаач наад салбараасаа. Албан тушаалаа өгөөч:

Зочин [202.131.233.214] 2019-04-18 04:13:31

Баделаа = Будилаа. Огцор

Зочин [202.180.220.186] 2019-04-18 03:07:15

Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлог, хэрэгжилтийг САЛБАРЫН ЯАМ нь хариуцах ёстой.

Зочин [112.72.11.107] 2019-04-18 02:43:42

Манай Бадлиа үнэргүй болчлоо л гээд байсан тэнд хэдэн ажилчдынхаа уушгиар хаалт хийж байсан юм бишүү?

Зочин [139.5.217.39] 2019-04-18 02:35:13

3-р ТЭЦ-ИЙН щинэчлэлийг яаралтай хийхгуй бол ашиглалтаас гараад бараг 30 жил боллоо. 1968 оноос хойш 51 дэх жилдээ шайрагдуулжээ

хх [202.55.191.194] 2019-04-18 01:57:18

манайхан мөнч их туйлшрах юмдаа буруутай эздийг нь хуулийн байгууллага шалгаад тогтооно шүүдээ

Зочин [202.70.44.46] 2019-04-18 01:43:09

barilgiin yamnii hariya bish Niisleliin hariya gazar shuu dee. barilgiin said yaj medeh ve

Зочин [122.201.21.78] 2019-04-18 01:11:44

мэддэг юм юу ч үгүй сайд нэртэй үлмэдэхүүд олон байна дөө.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.