АНХААР: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна. Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж шороон шуурга шуурах юм байна.

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэхэд, маргааш болон ням гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 8-13 метр, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 19, 22-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.