Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явууллаа

Д.Тулга / Орон нутаг

Говьсүмбэр аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас гаргасан удирдамж чиглэлийн дагуу Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Сумын ЗДТГ-тай хамтран Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын А/36 дугаар тогтоолоор батлагдсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт" болон Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн үйл ажиллагааг иргэд аж ахуйн нэгжид сурталчлах, хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилготой хяналт шалгалтыг хийлээ. Нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Уул уурхай-Хайлуур жонш, Төмрийн хүдэр зэрэг худалдаа эрхэлдэг ААНБ-ууд болон хүүхдийн хөдөлмөр эрхэлж болзошгүй газруудаар төлөвлөгөөт шалгалтыг удирдамжийн дагуу хийлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.