“Mongolia Try 2019” зүүн бүсийн аяныг зохион байгуулна

Д.Тулга / Орон нутаг

Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Dornod try 2018” аяныг санаачлан орон нутагтаа анх удаагаа зохион байгуулж байсан юм. Тус газраас дахин “Mongolia Try 2019” зүүн бүсийн аяныг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах төв “Түгээмэл хөгжил” төрийн бус байгууллага хамтран “Mongolia Try 2019” бүсийн арга хэмжээг зохион байгуулна. Уг арга хэмжээ нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэх бөгөөд “Mongolia Try 2019”-д оролцогч 41 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотоос гарч Дорнод аймагт чуулна. Урьдчилсан байдлаар ирэх 6 дугаар сард болох “Mongolia Try 2019” аяны нээлтийн ажиллагааг Чойбалсан хотноо зохион байгуулах бөгөөд арга хэмжээний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, хоёр дахь өдөр олон нийтийн газрууд, худалдаа үйлчилгээний төвүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тогтмол үйлчлүүлдэг төрийн байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагуудаар тойрсон “Mongolia Try 2019” хүртээмжийн аяллыг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулахаар тогтлоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.