Нийтийн эзэмшлийн талбайд хайс, хашаа хатгасан тохиолдолд албадан буулгана

Д.Тулга / Нийслэл

Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор хашаа, хайсыг буулгах ажлыг зохион байгуулах тухай А/321 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Эхний ээлжинд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын Их тойрууд байрлах Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 1, 3, 6, 15, 18, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буулгах шаардлагатай хашаа, хайс, хаалт, түр хашааны судалгааг гаргах юм.

Тус судалгааг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь шаардлагад нийцэхгүй хашаа, хайс, түр хашааг ажлын 10 хоногийн хугацаанд буулгах мэдэгдлийг холбогдох иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүргүүлэн урьдчилан мэдэгдэх юм. Мэдэгдэлд заасан хугацаанд хашаа, хайс, хаалт, түр хашааг буулгаагүй тохиолдолд албадан чөлөөлөх үйл ажиллагааг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж, буулгахтай холбогдон гарсан зардлыг буруутай этгээдээр төлүүлж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан хэрэгжүүлэх аж.


Сэтгэгдэл

naran [202.21.113.146] 2019-04-19 11:30:09

BZD 6-r khoroo, BZ zahyn urd LIKE zochid buudliin zuvshuurulgui hatgasan hashssg buulgaj ugnu uu?

зочин [202.55.188.42] 2019-04-19 09:06:24

Нийтийн ээмшлийн талбай, ногоон байгууламжуудыг ,нөгөө л эрх мэдэлтэн, газар зохион байгуулагч нар эрх мэдлээ ашиглан өөрсдийн ах дүүд авч өгсөн байдаг бөгөөд ,энэ байдлыг жишээ баримттай бариад хөөцөлдөөд явахаар нийслэлийн газрын албаныхан ,, хүний өмч, таньд мэдээллийг нь өгөхгүй гээд зураглалыг нь үзүүлдэггүй юм. Баянзүрх дүүрэгт ийм газрууд нилээдгүй байдаг бөгөөд олон жил хэл ам хийж хөөцөлдсөн,өнгөрсөн жил ,,өмчилсөн байгаа учир боломжгүй гэсэн хариуг Болорчулуун гэдэг дарга нь албан тоотоор өргөдөл гаргагчийн нэр дээр өгсөн байсан, энэ мэтээр жирийн иргэн мухарддаг л даа, энэ байдал өөрчлөгдөх эсэхийг харж л байя.

Би [103.229.120.139] 2019-04-18 22:42:07

Буулгаж , нурааж Чадахгүй байж жил бүр ингэж сүржигнэхээ больцгоо луйварчидаа.

Иргэн [122.201.21.134] 2019-04-18 20:45:07

БЗД- ИЙН 18- Р ХОРООНЫ 13- Р ХОРООЛОЛЫН 37- Р БАЙРНЫ АРД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫН ЛУЙВРЫГ ЭСЭРГVVЦЭЖ 3 байрны 155 ЕРХ АЙЛЫН ООЩИН СУУГЧИД 1 ХVНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭЭД ДИЙЛЭХГVЙ БАЙГААГЫН УЧИР НЬ Ц. СУНДУЙТАЙ ХОЛБООТОЙ. ЭНЭ АСУУДЛЫГ ХОТЫН ЗАХИРГАА ШИЙДЭЖ ЕГЕХ ХЭРЭГТЭЙ.

Zochin [66.181.187.91] 2019-04-18 19:01:53

Niitiin ezemshliin talbaig bohir bailgaj baigaa gazriig chuluulj ugnu uu.HUD 1 horoo 67 tsetserlegiin hoino baidag tumur hashaa

Иргэн [122.201.21.134] 2019-04-18 21:42:29

Ниитиийн эзэмшлийн газрыг челеелех хэрэгтэй.

Зочин [112.72.12.14] 2019-04-18 16:58:14

Орчин хамгийн их бохирдуулж байгаа Өгөөмөр авто сэлбэгийн захыг ирээд сурвалжлаад өгөх сэтгүүлч ТВ алга уу дуудахаар ирэхгүй бна гэдэг бүгдэнтэй нь хаалтын гэрээ хийцэн юм шиг бгаа юм ялангуяа зүүн хойт хаалга орчим гудамж тэр чигээрээ хог хаягдал хар тос масло химийн хорт шингэнээ асгадаг хогын цэг боллоо арга хэмжээ авдаг газар байхгүй эндхийн оршин суугч хүүхдүүд өдөр бүр энэ гудмаар хордон хордон алхаж бна энэ зах нь Шаадар саад Энктүбшингийн зах гэх мэргэжлийн хяналт энэ тэр нь шадар сайдын мэдэлд бдаг ийм ашиг сонирхлын зөрчилтэй ,ес зүйгүй хүн сайд хийх ес суртахууны эрхгүй нөгөө доодчуул ч палдигдаад даргаа сайн тэг сайн тэг гээд бдаг бололтой


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.