Нөөцийн махны ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ энэ жил ч иргэдийг ДАРЛАЖ БАЙНА

П.Урнаа / Эдийн засаг

-ЭНЭ ХАВРЫН НӨӨЦИЙН МАХЫГ ОДООГИЙН ХЭРЭГЦЭЭНЭЭС ГУРАВ ДАХИН БАГА БЭЛТГЭЖЭЭ-

Манай улс 66 сая толгой малтай. Гэвч хаврын улирал эхлэхтэй зэрэгцэн нөөцийн махны асуудалтай жил бүр нүүр тулдаг. Тодруулбал, хаврын улиралд махны хомсдол үүсч, махны үнэ хөөрөгддөг. Тэгвэл ХХААХҮЯ-наас махны борлуулалтыг тогтвортой байлгах үүднээс нөөцийн махыг бэлтгэн, дөрөвдүгээр сараас худалдаанд гаргадаг. Ингээд ч нэг их нэмэргүй, махны үнэ тэнгэрт тулж, олдохгүй байх нь элбэг.

Ер нь улсын хэмжээнд мал төхөөрөх 52 үйлдвэр, мах боловсруулах 110 үйлдвэр байгаагаас 103 үйлдвэр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. Салбарын хэмжээнд нядалгааны 100 хоногт нийт 2.6 сая толгой бог, 608 мянган толгой бод төхөөрөх хүчин чадал бүхий үйлдвэр суурилагджээ. Гэвч үйлдвэрүүдийн хүчин чадлынх нь 20 орчим хувийг ашиглаж байгаа гэв. Мал өсч байна. Махны үйлдвэртэй болсон байна. Гэвч нөөцийн махны эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байна гэж хэлэх хүний тоо олон байна.

2019 оны хаврын нөөцийн мах бэлтгэлд улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг суулгажээ. Харин боловсруулах үйлдвэр бүхий долоон аж ахуйн нэгж 10 мянган тонн мах бэлтгэн нөөцлөх хүсэлт ХХААХҮЯ-д гаргасан байна. Тэднээс нэр бүхий гурван аж ахуйн нэгж банкны шаардлага ханган мах бэлтгэжээ. Нийслэлийн хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг аж. Тэгвэл 2019 оны хаврын махны нөөц одоогийн байдал (нэмэгдүүлэх боломжтой)-аар хэрэгцээнээс гурав дахин бага мах бэлтгэжээ. Ийм учраас нийлүүлэлт нь эрэлт хэрэгцээгээ гүйцэхгүй байгаа нь шалтгаан болж байна.

Нөөцийн махыг нийслэлийн дүүргүүдэд 45 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж байна. Энэ хаврын улирлын хэрэгцээнд "Баатарууд Тэнгэр" ХХК, "Дархан меат фүүдс" ХХК, "Сүхбаатар мах маркет" ХХК-иуд нийт дөрвөн мянган тонн махыг 20 орчим тэрбум төгрөгөөр бэлтгэжээ. Бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2-3 кг-аар ангилан савласан аж.

Эхний сард нөөцөлсөн махны 40 хувийг зах зээлд худалдаалах бол дараагийн сард 50 хувь, түүний дараа үлдсэн махыг худалдаалах юм байна.

Харин үнийн хувьд үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр борлуулахаар төлөвлөсөн. Нөөцөлж бэлтгэн борлуулж байгаа махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна гэж ХХААХҮЯ мэдээлжээ. Бэлтгэсэн махны 50 хувийг хонь, 30 хувийг үхэр, 20 хувийг ямааны мах эзэлж буй юм.

Гэвч бодит байдал дээрээ махны үнэ огт өөр.

Хүнсний захууд (Хархорин)-ад хонины ястай мах найман мянга 500 төгрөг Үхрийн ясгүй гуяны цул 12 мянган төгрөг байх жишээтэй.

Нөөцийн мах олдохгүй байгаа, үнэтэй байгааг гайхсан иргэд захуудаар олон таарав. Мөн нөөцийн махны чанарыг голж, бухимдаж харагдав.

Нөөцийн мах борлуулж буй компаниуд алдагдалтай байна гэх нэрийдлээр нөөцийн махныхаа үнийг гэнэт нэмдэг нь бодит үнэн. Ер нь жилийн жилд нөөцийн мах бэлтгэх нэрээр компаниудад өчнөөн тэрбум төгрөг зарцуулдаг Гэвч алдагдалтай байгаа хэмээн махны төлөвлөсөн үнийг нэмж хөөрөгдүүлдэг шударга бус өрсөлдөөн манайд тогтоод удаж байна. Энэ хавар ч тэр журмаараа явж байна. Нийслэлийн иргэд нөөцийн махны хөөрөгдсөн үнэ, түүнийг дагасан хомсдолд дарлуулаад эхэлчихсэн. Хаврын хатууд махны эрэл сурал болж сууна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.184.248] 2019-04-24 09:53:15

Ter neg Amarbayasgalan gej nuhur yum bolgond ner holbogdoh yumaa.namaa ch huuduj bna daa

Зочин [202.9.43.250] 2019-04-23 00:15:53

Umnuh zasgiin gazar neeree hamaagui dr baijee. Yahaar n hashgirav gdeg bilee. Mal aj ahuin oron gd bga shu. Mahaa ch 3han say irged n avj diilehgui. Yostoi neg duurchihsen amitadaa

Зочин [202.131.244.210] 2019-04-22 17:08:32

malchdaas maliin huliin tatvariig ni mahaar avaad ter mahaa nuutsluuchee

Зочин [66.181.161.30] 2019-04-22 20:47:01

Yag zuv

Malchdaas tatvar avah heregtei [108.218.234.108] 2019-04-22 16:48:24

Mahaa damlaj bayajij baigaa malchdaas tatvar avah heregtei. Hotiin irged bugd yanz buriin tatvar tulj baihad, malchid yamar ch tatvar tulduggui, uursdiinhuu maliig mallaj baigaan baij bur deer ni nemj ulsaas yanz buriin tataas avdag, eniig boliulah heregtei

зочин [59.153.114.250] 2019-04-22 15:51:43

хужаа тахиа ид муу лалруудаа та нар юу ч идсэн яадгийн заавал та нарт зориулж нөөц мөөц бэлдэх юм уу муу хогийн лалрууд юу хийсэндээ мах иддэг юм бэ улс хөгжлийн ажлуудаа хийж байна төмөр зам тавих гэж байна тэр муудчихсан өмхий нөөцийн махаа ардчилсан хужаа нараасаа аваарай түй май

Зочин [66.181.161.30] 2019-04-22 20:48:20

Май чи. Пизда минь наад малаа зарахгүй амьдраарай. Харснаа чамайг

bold [202.126.89.94] 2019-04-22 15:00:28

Зөв хотынхонд үнэтэй мах зарсан дээр хиих ажилнүй хүмүүс хөдөө мал аваад гар. Нутаг ус жалгандаа очсон дээр их нутаггахрах үзэлтэй монголчууд

зочин [59.153.114.250] 2019-04-22 15:48:06

хөдөөнийхнөөс татвар аваачээ

Зочин [66.181.176.167] 2019-04-22 14:45:27

ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОР

Зочин [66.181.176.167] 2019-04-22 14:44:44

Өмхий авилгач төр засгийн түшмэлүүдийг тэнгэр ниргэг

зочин [59.153.114.250] 2019-04-22 14:23:43

оросоос хямд мах авая

Зочин [176.179.143.178] 2019-04-22 13:25:46

60 say malltai geh maliinhaa bugsiig harj yavsaar mal bolson mongolchuud

Зочин [202.70.34.38] 2019-04-22 12:39:22

Нөөцийн мах зарж буй газар байна уу.

Зочин [59.153.114.250] 2019-04-22 14:22:06

хайгаад олохгүй байна

тогтох [202.21.100.210] 2019-04-22 12:04:52

Ядаж мах,ногоогоор нь иргэдээ хангачихаач дээ эх орныхоо давуу талын боломжоор гачигдаж байна гэдэг юул болоод байнаа

Zocnin [68.145.61.75] 2019-04-22 11:07:42

Irged odoo yostoi amin huns bolson maxniihaa toloo temtseh heregtei bna

хх [202.55.191.194] 2019-04-22 09:53:36

бадамдорж шанзав өөрсдийнхөө идэх ногоог өөрсдийнхөө газар нутаг дээр бусдаар тариулаад авчих нь юу нь болохгүй байнаа гээд кинон дээр гаргдагдаа тэрүүн шиг хариулт өгөх юм байгаа биз

Зочин [59.153.113.213] 2019-04-22 09:40:46

НӨӨЦИЙН МАХ ЗАРАХГҮЙ Л БАЙГАА ШДЭЭ.МӨНГИЙГ НЬ ИДЧИХСЭН ЮМ ЧИНЬ.

баяр [122.201.26.172] 2019-04-22 09:28:15

Манай улс төрчид мах экспортлоно гэж шоудаад, түүнийг нь малчид, ард иргэд ойлгохгүй олон жил явлаа даа. Хүссэн зүйл хүзүү орооно гэж ямар үнэн үг вэ. Бидний хүсэл биелэлээ олж БНХАУ-ын 12 махны үйлдвэр өмнөд хилийн дагуу байгуулагдаад ашиглалтад ороод дуусч байна даа. Хятадын махны импортод манай жилд нядлах мах хэдэх хувийг эзлэх вэ гэдгийг боож үзэх хэрэгтэй байна даа. Монголчууд өөрсдийн махны хэрэгцээг хангаж чадаж байгаа бил үү. Улам л мах ховордож, үнэтэй мах идэх болж байна. Дэолхий дээр нэг хүнд ноогдох малаараа 1-рт, Өндөр үнэтэй мах иддэгээрээ 1-рт орж байна. Яахав зарим нэг үзүүлэлтээр олон улсад тэргүүлж эхлэх нь "САЙН"-ч үзүүлэлт юм уу. Сайтар бодоцгооё.

зочин [66.181.191.180] 2019-04-22 09:20:27

эрдэнэбат ерөнхий сайд ажлаа сайн хийж байсан юм шүү

Зочин [66.181.161.30] 2019-04-22 20:50:01

Хужаа гийн шээс хужаа даа зориулж махны үйлдвэр өчнөөн өөр нь барьсан ш дээ

Зочин [202.131.227.178] 2019-04-22 09:04:56

ажилаа өгөх юу ч биш хуугаар нь цаазлан холдуул

Зочин [59.153.113.151] 2019-04-22 09:03:29

Хурэлсух ээ ажлаа огох уу дээ


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.