Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

У.Уранцэцэг / Хууль

Өнгөрөгч амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-21-ний амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 228 уулзвар, гарц, автозамыг 557 алба хаагч хяналтандаа авч замын хөдөлгөөн зохицуулж, хяналт шалгалт хийж ажилласан байна.

Эдгээр өдрүүдэд Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 513 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 334 дуудлагыг хүлээн авч шалгасан ба бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг, орон нутагт нэг хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтэж бэртсэн бөгөөд гурван хүүхэд байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг Улиастай зам, ... тоот хашаа дотор амины H.Sonata-5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан нэг нас долоон сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон.

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 11:00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалант сумын нуьаг “Шаврайгийн тал” гэх газар шороон замд Dayun маркын улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.


Сэтгэгдэл

Зочин [124.158.112.3] 2019-04-23 00:28:25

Үхэр илүү ухаантай

Хөдөөний согтуу [64.119.16.63] 2019-04-22 05:06:06

Хөдөөнийх эсвэл согтуу этгээд хөдөө тал газар явж байна гээд давчуу хашаанд нялх хүүхдийг дайрч алсан байна. Хүний хүүхэд байтугай нохойн гөлөг дайрсан хүмүүсийг нүгэл нь насаар нь дагаж, нэг ч шөнө тайван унтаж чаддаггүй гэсэн.

uher [122.201.24.104] 2019-04-22 04:20:54

yambii laazaa unaad haazlaad davhiad bai mongol yalna

Зочин [64.119.21.115] 2019-04-22 03:47:34

Unen archaagui zayagui uher mongolchuud shu. Hyatad iin kolon bolvol taarsan teneguud

zochin [66.181.160.37] 2019-04-22 03:46:45

Melehoinik Sangvanik iim temperamenttai humuusiig jolooch bolgoj yadag boloo mongonii jolooch beldeed bna eniig bolih tsag bolson shuu

хх [202.55.191.194] 2019-04-22 03:15:46

анхааралтай байгаач яадаг үхэр вэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.