Пүрэв гарагт нисэх явах иргэд цагаа тооцоолохыг анхааруулж байна

П.Урнаа / Нийгэм

-ПҮРЭВ ГАРАГИЙН АЖЛЫН ЦАГИЙГ 10:00-19:00 ЦАГ БОЛГОЛОО-

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно. Энэ хүрээнд нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 25-ны өдрийн пүрэв гаригийн ажлын цагийг 10.00-19.00 цаг болголоо.

- НИСЭХ ЯВАХ ИРГЭД ЦАГАА ТООЦООЛОХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА-

Мөн Пүрэв гарагт зам хаах тул нисэх явах иргэд цагаа тооцоолохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа. Өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм.

Иймд энэ өдрийн өглөө гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ.

-НИЙСЛЭЛД ГУРАВ ХОНОГ АРХИ БОРЛУУЛАХГҮЙ-

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан байна.

Захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 24-26-ны хооронд архи согтууруулах ундааг худалдах ,түүгээр үйлчлэхийг түр зогсоох юм.


Сэтгэгдэл

Zochin [64.119.23.10] 2019-04-24 12:00:56

10s zam ongoih yum bol yaj 10 tsagaas ajildaa amjij ochih yum be?!? Yamarch uyaldaa holboogui arga hrmjee zohion baiguulah yum aa!!!

[202.131.227.178] 2019-04-22 09:49:48

нислэгүүдээ хойшлуулаач дээ.

zochin [202.126.89.191] 2019-04-22 04:08:01

Bvr zogsoo


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.