Ц.Цогтбаатар, О.Ууганбаатар нар Ази Номхон далайн бүсийн аварга боллоо

М.Амаржаргал / Спорт

Ази Номхон далайн бүсийн орнуудын АШТ Арабын нэгдсэн Эмират улсын Фужаирах хотноо болж байна. Тэмцээнд Ази-Номхон далайн бүсийн /Австрали, Гуам зэрэг/ 40 улсын 273 /эрэгтэй 174, эмэгтэй 99/ жүдоч хүч бяр, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Манай улсаас уг тэмцээнд эрэгтэй 9, эмэгтэй найман жүдоч барилдаж байгаа юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар шигшээ барилдаанд дэлхийн аварга Ан Чан Римыг цэвэр ялж аваргалсан бол 81 кг-ын жинд ОУХМ О.Ууганбаатар алтын төлөө Узбекийн Ш.Болтабоевыг ялжээ. 60, 66 кг-д Э.Ариунболд, Ё.Басхүү нар хүрэл хүртсэн байна. Ийнхүү эхний өдөр эрэгтэйчүүд бүх жинд медаль дээр бууж, өнгөтэй байгаагаа харуулсан юм. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд залуу тамирчин С.Лхагвасүрэн узбекийн бөхөд хожигдож мөнгөн медаль хүртсэн. Манай бөх хагас шигшээд Японы Ирина Цацакаваг ялжээ. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд залуу ОУХМ Б.Ганхайч аваргын төлөө БНХАУ Ян Жаншиад хожигдож, мөнгөн медаль дээр буусан байна.

Эхний өдрийн дараах байдлаар багийн дүнг Монгол улс тэргүүлж, Япон, БНХАУ удаалж явна. Өнөөдөр манайхаас МУГТ Л.Отгонбаатар, МУГТ Ө.Дүүрэнбаяр тэргүүтэй бөхчүүд барилдана.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.166] 2019-04-22 09:01:48

САЙХАН ЗАЛУУЧУУД ШҮҮ. ДАРУУХАН БАЙГААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ.

АНДАШГҮЙ [182.160.35.170] 2019-04-22 05:58:52

НАРАНЦЭЦЭГ СОСОРБАРАМ ЦОГТБААТАР НАР ЕР НЬ ИРЭЭДҮЙ ШҮҮ.ХОЛ ЯВНА ЮМ ДУУЛГАНА.

zochin [202.179.24.163] 2019-04-22 05:09:53

Jenko saixan zaluuchuudoin nrr barij mongoliig mini deeremdsen xulgaich. Uxbrl taarna. Oros omdond orson nobsh

Зочин [122.201.31.196] 2019-04-22 05:06:27

Tsogtbaataraas mongoliin ard tumen olimpiin altan medali huleej bga shuu.shantrahgui zorigtoi daichin baigaarai.odoo delhii olimpiin avarga boloh hun n chi shuuuuuu.amjilt husie.

Монгол хүн [103.50.206.40] 2019-04-22 04:18:58

Дэлхийн аврага солонгосыг ялна гэдэг бэлтгэл сайн байгаа юм байна. Нэг ялаад сурчихвал ялаад л байх магадлал их шүү . Улам их амжилт. Улс төрөөс хол сайхан мэдээ байна даа. Залуучууд маань сэтгэл огшоож өгөх юм даа. 76 тэнэгийг ярихаар л урам хугарч, уйлах багадах юм. Женко ямар ч байсан жудочдоо амжилт гаргах түвшинд хүргэсэн хүн мөн байхаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.