Замын цагдаагийн гүүрэн гарцын төв замыг түрүүлж ашиглалтад оруулна

М.Амаржаргал / Нийгэм

Хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын барилгын явцтай танилцаж, газар дээр нь очиж ажиллалаа. Нарны замаас урагшаа газар доорх гүүрний доод байгууламжийн ажил бүрэн дууссан бусад ажлууд хуваарь зураг төслийн дагуу явж байгаа, нийт ажлын гүйцэтгэл 48 хувьтай байгаа, төлөвлөсөн хугацаандаа буюу энэ оны арваннэгдүгээр сарын 01-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд дурдсан. Замын цагдаагийн гүүрэн гарцын төв замыг түрүүлж ашиглалтад оруулна

Хотын захирагч С.Амарсайхан “Гүүрэн гарцын ажил хугацаандаа ашиглалтад орох ёстой. Чанар, стандарт, аюулгүй байдал, технологийн горим алдуулахгүйгээр ажлын гүйцэтгэлийг шахаад долоодугаар сарын 1-ны дотор төв гүүрэн замыг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээх асуудлыг гүйцэтгэгч компани анхаарч ажилла.Замын ажил ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлтөд ороод зураг төсөл нь батлагдаад ажил эхлэхийг мэдсээр байж өөрсдөө дундуур нь орж барилгаа уралдаж барьчхаад, замын ажил хийлгэхгүй, гүйцэтгэгч компанийн шаардлагыг биелүүлэхгүй, нийслэлийн асуудал хариуцсан албан тушаалтны үгийг үл тоох байдлаар зургаан сарын турш зарим ажлыг гацаасан компани байна. Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, амин хувийн өчүүхэн эрх ашгаа урьтал болгож байгаа аж ахуйн нэгжтэй эвлэрэх ёсгүй. Өнөөдрөөс эхлээд тоног төхөөрөмжөө хөдөлгөж, ажлаа эхлүүл. Үүнээс гарах ямар нэгэн хохирол, элдэв янзын асуудлыг хувийн компани өөрөө хариуцах ёстой. Хэн нэгэн хүн, аль нэг компанийн дур зоргоор бүхэл бүтэн нийслэлийн иргэдийн замын хөдөлгөөнтэй холбоотой энэ том төсөл зогсдог, ирээдүйд биелэгдэх ёстой эрх ашиг нь зөрчигддөг, нийтийн эрх ашгийг хохироодог ийм ААН-үүд байж болохгүй” гэв.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх бөгөөд нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар болж байгаа юм.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.113] 2019-04-22 13:04:11

Сундуй луйварчингийн ХОМ ПЛАЗА гэх балгасыг нураах ёстой байлаа.

Зочин [139.5.218.155] 2019-04-22 11:00:57

хэзээ бид зам гүүрээ барьж сурах вэ

Зочин [202.131.227.178] 2019-04-22 10:08:18

сүр болж их мөнгө хувааж авах ажил биш л дээ. зүгээр л лего сайн өрдөг хүүхдэд өгөөд хийлгэчих ажил.

Зочин [139.5.218.155] 2019-04-22 10:59:28

амархан байсан бол чи хийчихгүй яасан юм бэ

Irgen [175.100.48.57] 2019-04-22 07:06:39

Oligtoixon l um xiigeeseedee,nvxen garts gd enxtaibnii gvvrnii zvvn tald ogtonii nvx xiisen,end tend zam tabichlaa gd ix ajil xiisiim shig yarina,ter zam n ytas shig nariiixan,Myyy nobshnyyyd

Зочин [202.131.228.50] 2019-04-22 06:29:22

Амарсайхан та битгий бөөрөнхийл. Тэр компаний нэрийг гаргаач дээ. Нэг даргын л карманий компани биз.

гадаадын мэргэжилтэн [64.119.16.63] 2019-04-22 05:18:42

Гадаадын хөгжилтэй орны замын хөдөлгөөний нэг мэргэжилтний үзэж буйгаар энэ баригдаж буй гүүрэн гарц нь онц шаардлагатай БУС гэсэн. Ашиглалтанд орсны дараа түгжрэл нь энэ төв зам дээрээ биш туслах замнууд дээрээ дахин үүснэ гэж дүгнэсэн. Энэ 42 сая ам, долларын нилээд хэсэг холбогдох томоохон эрх мэдэлтнүүдийн карманд орох л бизнес гэдгийг тэнэг биш бол хэн ч ойлгоно.

Dugui [103.14.36.6] 2019-04-22 05:07:15

Энэ шинэ гүүр маань явган хүн болон дугуйн замтай л байгаасай даа.

Зочин [202.126.89.243] 2019-04-22 04:52:03

Tolovloson ajliig hugatsaand n chanariig dorduulahgui huleelgen ogoh n zov. Humuust taalagdah gej poproh gej hugatsaa shahah n Tiim ch zov onovchtoi bish. Olon zam guuriig naadamaas omno huleelegej ogoh poproloor chanargui ajil hiilguulsen


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.