Шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа боллоо

Д.Тулга / Орон нутаг

Сэлэнгэ аймаг 2019 оныг "Бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуйг хөгжүүлэх жил" болгон зарлаж, аймгийн төвдөө "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. 17 сумын баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүн, шилмэл үүлдрийн малын үзэсгэлэн худалдаа аймгийн төв Партизаны талбайд гарлаа. Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас төсөл сонгон шалгаруулалтын дагуу шалгарсан аж ахуйн нэгж иргэдэд батламж, Монголын хөдөөг шинэчлэх фермерүүдийн холбоотой хамтран 20 иргэнд өрхийн ногооны үр, олон улсын байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгчийн газрын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн хүрээнд 11 сумын 31 хоршоонд багаж тоног төхөөрөмж, Швейцарийн хөгжлийн агентлагийн тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд Мандал, Ерөө, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын бичил уурхай эрхлэгч нөхөрлөлд тарьц суулгацыг тус бүр өгч үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүллээ. "Нутагтаа сайхан амьдаръя" өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд хөрш зэргэлдээ Буриад улсын Хиагтын районы удирдлагууд, талх нарийн боов жигнэмэг үйлдвэрлэгчдийнхээ хамт хүрэлцэн ирж оролцлоо. Орон нутгийнхаа баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд худалдан авалтын дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.