Нийт ажилгүйчүүдийн 29,2 хувь нь дээд сургууль төгссөн иргэд эзэлж байна

Д.Тулга / Орон нутаг

Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс 2019 оны эхний гуравдугаар сарын нийгэм эдийн засгийн статистик тоон мэдээллийг гаргасан. Тус аймгийн ажилгүйчүүдийн тоо болон гэмт хэрэг, төсвийн орлого бүрдүүлэлтүүд эерэг гарчээ. Хэнтий аймгийн нийгэм эдийн засгийн талаарх 2019 оны гуравдугаар сарын тоон мэдээлэл гарсан байна.Тодруулбал Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүйчүүд тайлант сард 614 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хүнээр буюу 12,0 хувиар буурсан байна нийт ажилгүйчүүдийн 29,2 хувь нь дээд 6,5 хувь нь тусгай дунд, 13,8 хувь нь мэргэжлийн анхан шатны 34,7хувь нь бүрэн бус дунд 2,4 хувь нь бага боловсролтой 1,6 хувь нь боловсролгүй хүмүүс байгаа гэлээ. Цагдаагийн газрын мэдээгээр энэ оны бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 210 болж өмнөх оны мөн үеэс 26,5 хувиар өссөн. Бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 26,7 хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг, 44,3 хувийг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үүний 43 хувийг иргэдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үүний 43 хувийг малын хулгай эзэлж байна. Гэмт хэргийн илрүүлэлт 31 хувь байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4,4 хувиар буурсан ажээ. Нийт гарсан гэмт хэргийн 13,8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбарын хувьд салбарт 30 гаруй аж ахуй нэгж 100 гаруй иргэд үйл ажиллагаа явуулж түүнд 1700-д ажиллагсад ажиллаж буй бөгөөд аж үйлдвэрийн салбарын дүнгээр 17681,8 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 30454,3 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулж энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 4596.1 сая төгрөг буюу 35.1 хувь, борлуулалт 13495.3 сая төгрөг буюу 79.6 хувиар тус тус өссөн байна. Энэ сард 13 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Хэнтий аймаг дэх орон нутгийн сэтгүүлч Н.Бархасбади


Сэтгэгдэл

Зориг [66.181.161.15] 2019-04-22 07:40:59

Хэл найруулгаа анхаараач ээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.