60 мянган төгрөгөөр хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлнэ гэв

М.Амаржаргал / Эрүүл мэнд

“Эрүүл шүд- Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор улс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг таван жилийн хугацаанд буюу 2019-2023 онд хэрэгжүүлж, 02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх юм.

Эхний ээлжинд буюу энэ онд 02-06 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулахаар зорьсон байна. Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн шүдний эмнэлэг үзүүлэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 18-наас 27-нд зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтаар 161 эмнэлэгтэй гэрээ байгуулжээ. Харин орон нутгийн хувьд, шалгаруулалтад 101 шүдний эмнэлэг материал ирүүлснээс 84 нь тэнцэж, үүнээс 64 нь гэрээ байгуулсан байна.

Эдгээр эмнэлгийг сонгохдоо халдвар хамгааллын асуудлыг гол шалгуур үзүүлт болгосон бөгөөд 02-12 насны хүүхдүүд гэрээ байгуулсан эдгээр эмнэлгүүдээс харьяаллын дагуу сонгон үйлчлүүлэх боломжтой боллоо. Сүүлийн жилүүдэд хүүхэд, ялангуяа 02-12 насныханы дунд шүд, амны хөндийн өвчлөл ихсэх хандлагатай байгаа юм. Ялангуяа 2016 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 03-05 настай хүүхдийн дунд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 92.9 хувь, эрчим 8.2 хувьтай гарсан байна.

image

Хүүхдийн шүдний цоорол нь чих, хамар хоолой болон амь насанд аюултайд тооцогддог эрүү, нүүрний мэс заслын үрэвсэлт өвчний шууд, амьсгалын замын өвчний болон олон халдварт өвчний суурь шалтгаан болдог аж. Иймд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын дэвшитэт арга туршлагыг нэвтрүүлэхийн тулд Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 255 дугаар тогтоолоор батлуулсан билээ.

Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалт хамгийн их үр ашигтай байдаг бөгөөд багаар тооцоход нийгэмд арав дахин их үр ашгийг авчирдаг болохыг судалгаагаар тогтоожээ.


Сэтгэгдэл

Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:53:36

<a href="https://t.me/filmfilmfilmes/13">12 лет рабства</a>

Aberttib [195.2.67.223] 2022-03-05 00:06:09

коли закінчиться війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні</a> в той день коли закінчиться війна

иргэн [192.82.65.141] 2019-04-23 08:00:45

60 мянгаар эрүүлжинэ гэдэг үнэн үү. эцэг эхтэй зохицох биздээ. Халдвар хүндрэл гэж юм бий дээ. Нарийн тооцоо хэрэгтэй. эмнэлгүүдээ өөр аргаар тэтгэх юм байлгүй.

Иргэн [124.158.110.117] 2019-04-23 03:35:08

Та нар нийгэмд юу хийчихээд ингэж хийж буй ажлыг шүүмжилж байдаг юм бэ? 60.000 төгрөгөөр 1 хүүхдийн бүх шүдийг эмчлэнэ гэж байна. Шүдний эмнэлгийн халдвар хамгаалалыг онцгой анхаарч шалгуур үзүүлэлтээр тэнцүүлсэн гэнэ.

зочин [202.9.43.204] 2019-04-23 00:15:20

орлого байхгүй хэдэн хувийн шүдний эмнэлэгийн шуналт авгайчуул үзлэг,эмчилгээ хийсэн дүрээр мөнгө саах арга

Зочин [59.153.87.161] 2019-04-22 13:26:13

Наад хөтөлбөрт чинь тэгээд оролцох шүдний эмнэлэг олдох уу, 60 мянга гэдэг чинь өчүүхэн мөнгө. Одоо нэг шүдийг 25-55 мянгаар эмчилж эрүүлжүүлж байгаа. бүх шүдийг эрүүлжүүлнэ гэвэл эмнэлэг чинь алдагдалтай болдог юм байгааз дээ. дээрээс нь бас юу ч мэдэхгүй байж хардаж сэрдэж өвчигнөж байдаг соошлын тэнэгүүд хуцаад салахгүй

Зочин [66.181.161.93] 2019-04-22 09:15:46

Нэг удаагийн ийм тэнэг шоу хийхээ болиочээ. Хvvхэд хэзээ ч аль ч эмнэлэгт очоод хенгелттэй vйлчилгээ авах боломжтой болгоочээ. Шуналтай авгайчууд сонгуулиас емне хэдэн тегрег ш@@х гэж улайрч бгаам бна. Хvvхдэд баахан ВС вирус битий тараачаасай л гэж залбирая да

иргэн [103.26.194.175] 2019-05-03 09:49:25

энэ үнэн шүү, шоу.

Зочин [182.160.38.215] 2019-04-22 09:04:35

Бөөн вирус л солилцоно гээд л бна лээ. Бас л нэгнийх мөнгө лаах арга

Ider [66.181.161.27] 2019-04-22 07:58:38

ene tegeed huuhded unegui uilchleh yumu. Esvel 60 myanga tolj emchluuleh yum boluu

Зочин [202.131.227.178] 2019-04-22 09:45:02

даатгалын мөнгийг хувийн эмнэлэгтээ юүлэх заль. нөгөө эмнэлгүүд нь худлаа үнэн бөөн үзлэг гэж баахан нэмэлт үйлчилгээ бичээд даатгалыг самарах гэж байгаа юм.

зочин [59.153.114.250] 2019-04-22 07:57:42

цалин тэтгэврийг 1000 доллар болгоочээ тэгсэн цагт та нар нэг хэдэн гуйлгачинд гийгүүлж байгаа юм шиг та нарын гарыг ард түмэн өлөн нүдээр харахгүй ш дээ өөрсдөө цалин тэтгэврээрээ хүүхдээ эмчлүүлчихнэ лалруудаа

Зочин [202.131.227.178] 2019-04-22 09:46:43

өлөн байвал үхэр шиг хөтлөх амар гэж тэр Удирдлагын академид заадаг шүү дээ. тэр хавиар яваад захийн нэг сонсогчоос асууж үз.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.