Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтан 13 бүтээлч ажлыг хийнэ

Д.Тулга / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд хамтран Мөрөн сумын баг бүрт нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэж буй бөгөөд уг арга хэмжээг жил бүрийн 5 дугаар сард болдог нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтан 13 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажээ. Энэ хүрээнд Мөрөн сумын 5 өрхийн эмнэлэгт нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МСҮТ, Ахмад настны асрамжийн газар зэрэг байгууллага иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч шинэ хууль дүрмийг сурталчлан таниулж, иргэдийн шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шуурхай шийдвэрлэсэн байна. Мөн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нарийн мэргэжлийн эмч нар дотор, эхо, мэдрэл, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж, "Хөвсгөл эм хангамж" компанийн хамт олон хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилжээ. Нээлттэй өдөрлөг Мөрөн сумын багуудад ажиллах бөгөөд дараа хөдөө орон нутагт үргэлжлэх ажээ.


Сэтгэгдэл

Зориг [202.179.31.49] 2019-04-22 08:52:06

хэл найруулга алга юу бичээв


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.