Н.Нэмүн каратэгийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртлээ

М.Амаржаргал / Спорт

Японы нийслэл Токио хотод каратэгийн олон улсын нээлттэй тэмцээн дөрөвдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд боллоо. 36 дахь удаагийн тэмцээнд 20 орчим орны 2000 гаруй тамирчин бага нас, өсвөр үе, ахмадуудын ангиллын жин тус бүрт шилдгүүдээ тодруулжээ. Монгол Улсаас 15 тамирчин өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн байна.

“Орчлон” сургуулийн II ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль хүртжээ. Түүний хувьд анх таван настайдаа Дэлхий аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө тулаан хийж байсан бөгөөд 2018 онд JOSO Cup тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Мөн 35-39 насны ангиллын +80 кг-ын жинд З.Нандинзориг, 40-44 насны ангиллын 70 кг-ын жинд Ө.Гантөмөр нар хүрэл медаль тус тус хүртжээ.

image


Сэтгэгдэл

зочин [66.181.178.50] 2019-04-23 13:52:42

Баяр хүргэе мундаг хүү байна.

Зочин [202.21.112.170] 2019-04-23 06:27:32

Сайхан хүүд Баяр хүргэе.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.