Малын үүлдэр угсааг сайжруулах төсөл хэрэгжиж байна

Д.Тулга / Орон нутаг

Хөвсгөл аймагт хэрэгжиж байгаа Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх “Мон 9183” төслөөс 2018 онд бог малын үүлдэр, угсаа сайжруулах чиглэлээр малчны бүлгүүдэд сургалт мэдээлэл өгч “Цагаан-Уул” үүлдрийн хуцын арчилгаа, маллагаа, зохиомол хээлтүүлгийг эм хонинд хийж малын үүлдэр угсааг сайжруулж байгаа.

Энэхүү сургалтын үеэр дадлага хийсэн бөгөөд уг үйл ажиллагааг малын эмч, зоотехникч, мэргэжлийн нэг хүн бусад малчдын бүлгийн гишүүд суралцаж нийт шилмэл үүлдрийн таван хуцыг малчдад хүлээлгэн өглөө.

Нутгийн эм хонинд сайжруулагчаар тавьсанаар энэ жилийн төл тэвээрэг сайтай, биеэр том, үүлдэрлэг байдал илүүтэй давамгайлсан 90 гаруй шинэ төл гарч, төл бойжилт сайн байгаа ажээ.

“Цагаан-Уул” үүлдрийн хонины махны чанар, амт, нэгж малын амьдын жин өндөр байдаг онцлогтой юм. Төсөл хэрэгжүүлэгч нэгжээс нийт таван сум, нэг тосгонд 25 малчны бүлэг, нэг зөгийн аж ахуй эрхлэгч бүлгийг байгуулан мэдээлэл сургалт бусад өрхүүдэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа ажээ.


Сэтгэгдэл

Зочин [103.57.95.154] 2019-04-23 07:26:37

Малынх ч дvvрчээ!! Хvнээ яах вэ?? Ихэнх нь архичдын vр удам боллоо.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.