Чөлөөт бөхийн Азийн АШТ: Ө.Батзул хагас шигшээд үлдлээ

М.Амаржаргал / Спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шиан хотноо өнөөдөр эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн арилдаан болж байна. Манай бөхчүүд хэрхэн барилдаж байгааг жин тус бүрээр танилцуулья.

  • 57 кг. Н.Насанбуян хоёрдугаар тойрогт Узбекистаны Махомуджон Шавкатовтой,
  • 65 кг. ОУХМ Т.Тулга эхний даваанд Японы бөх Коки Шимизүд 4:4 сүүлийн оногоор хожигдлоо. Япон бөх финалд үлдвэо манай бөх дагана.
  • 70 кг. Э.Тэмүүлэн эхний даваанд олимп, ДАШТ-ий медальт Ихтиор Наврузовыг оноогоор цэвэр хожсон. Хоёрдугаар тойрогт ирантай. Ихтиор Наврузов Риогийн олимпод манай Мандахнаран гавьяатыг шүүгчийн будлиантай шийдвэрээр ялж хүрэл медаль хүртэж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.
  • 79 кг. Д.Төгс-Эрдэнэ эхний тойрогт Энэтхэгийн Парвен Ранад 2:6 хожигдсон.
  • 97 кг. ОУХМ Ө.Батзул хагас шигшээд БНХАУ-ын Гао Хаобинтай барилдахаар боллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.