ЖҮДО: Л.Отгонбаатар тивийн аварга боллоо

М.Амаржаргал / Спорт

АНЭУ-ын Фужайра хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ 3 дахь өдрөө амжилттай үргэлжиллээ. Манай жүдочдын хувьд эхний хоёр өдрийн дараах байдлаар долоон медаль хүртээд байсан бол өчигдөр буюу тэмцээний гурав дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болсон юм. Энэ өдөр манай тамирчдаас 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хошой хүрэл медальт, ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар -100кг-ийн жинд түрүүлж, анх удаа Азийн аварга болжээ.

Энэ жинд нийт 21 жүдоч хүч үзсэн бөгөөд Л.Отгонбаатар нийт дөрөв барилдахдаа бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө цэвэр ялсан байна. Өчигдөр мөн эрэгтэйчүүдийн -90кг-ийн жинд Э.Мөнхжаргал, +100кг-ийн жинд ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78кг-ийн жинд Г.Сэржмядаг, +78кг-ийн жинд Э.Гандиймаа нар барилдсан ч хараахан медаль авч чадсангүй.

Ийнхүү манай тамирчид энэ удаагийн Азийн АШТ-ээс хувийн төрөлд 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль авснаар нийт 39 орны баг тамирчдаас 2-т жагсаж байна. Жүдогийн эх орон Япончууд 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медальтай тэргүүлж байгаа юм. Өнөөдөр буюу тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан болсноор Азийн АШТ өндөрлөнө.


Сэтгэгдэл

Зочин [66.181.170.66] 2019-04-24 03:43:50

сайн байна. амжилт хүсье 20 оны олимпын медаль ойрхон байна шүү.

зочин [66.181.178.50] 2019-04-23 13:51:15

Баяр хүргэе сайн байна.

Зочин [202.179.31.97] 2019-04-23 11:08:40

Лу гүнийх


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.