А.Амгаланболд:  Ар гэрийнхэн нь цогцос хүлээн авч, хөдөөлүүлэхээр ирэх үед солигдсон байсан талаар хэлсэн

У.Уранцэцэг / Хууль

-ЦОГЦОС ТАНИУЛАХ АЖИЛЛАГААНД ТӨВ ЦЭВЭРЛЭХИЙН АЖИЛТАН ОРОЛЦСОН-

Энэ сарын 16-ны Төв цэвэрлэх байгууламжид осол гарч дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Лагаас гарах хорт хийнд есөн ажилтан хордсон бөгөөд дөрөв нь газар дээрээ нас барсан юм. Уг осол лагийг хүлээн авдаг насосны барилга дотор болсон аж. Шатнаас доош хоолойг засахаар орсон ажилтнууд хийнд хордож нас барсан юм.

Осол гарч дөрвөн хүн газар дээрээ нас барьсан даруй талийгаачдын ар гэрийнхэн Төв цэвэрлэх байгууламжийн гадна ирсэн байсан юм.

Харин дээрх ослын улмаас нас барсан талийгаачдын цогцсыг оршуулах гээд ар гэрийнхэн нь очиход сольсон байсан тухай мэдээлэл цацагдаж эхлэв. Энэ талаар холбогдох байгууллага болох ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга А.Амгаланболдоос тодруулсан юм.

-ШАЛГАЛТААР ТОГТООСНЫ ДАРАА БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭР ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ТӨЛҮҮЛНЭ-

-Сайн байна уу. Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан нас барсан хэрэг болсон. Харин талийгаачдын цогцсыг лагаас гаргахдаа тэр чигт нь цэвэрлээгүй. Мөн цогцоснуудыг сольсон байсан тухай мэдээлэл байгаа юм. Энэ талаар?

-Төв цэвэрлэх байгууламжийн нас барсан дөрвөн ажилтны цогцсыг ар гэрийнхэнд нь таниулах ажиллагаа хийгдээгүй. Харин тус газрын ажилтанг цогцсыг таниулах ажиллагаанд оролцуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талийгаачдын цогцсыг таниулах ажиллагааг цагдаагийн байгууллага хийж гүйцэтгэх ёстой байдаг. Тухайн үед ослын газарт ажиллаж байсан хоёр ажилчнаар таниулах ажиллагаа хийлгэсэн.

Шүүх шинжилгээний ажилчид хэргийн газраас цогцсыг зөөвөрлөхөд талийгаачийн нэр хаяг байхгүй байсан учир шинжээч эмч нь цогцосны гадна талын уутанд нэрийг нь бичихыг сануулсан байна. Ингээд цогцосны уутанд талийгаачдын шарилыг хийж гадна талд нь овог нэрийг бичиж хаягласан.

Улмаар шүүх эмнэлгийн байгууллагад талийгаачдын цогцсыг авчран уутан дах овог нэрийн дагуу тухайн цогцсыг хаяглаж, бүртгэлжүүлсэн. Энэ бүх үйл ажиллагаа нь тус газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн байгаа. Шүүх эмнэлэгт талийгаачдын шарилыг хүлээн авч бүртгэлжүүлээд талийгаачдын зүүн хөлд нь тухайн талийгаачийн овог нэр, нас хүйс, он сар өдөр, ирсэн газрын хаягыг бичиж бэхэлдэг. Энэ дагуу бүртгэлжүүлсэн овог нэрээр нь талийгаачийн шарилд үзлэг, шинжилгээг хийж улмаар задлан шинжилгээнд оруулсан юм.

Харин энэ сарын 19-ны өглөө эхний айл нь талийгаачийн шарилыг хөдөөлүүлэхээр шүүх эмнэлгээс хүлээн авахаар ирсэн. Энэ үед тухайн талийгаачийг бичигдсэн овог нэрийн дагуу талийгаачийг ар гэрт нь таниулж, гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн. Талийгаачийг таньсан ар гэрийн хоёр хүн нь “мөн байна” хэмээн гарын үсэг зуран хүлээн авсан байдаг.

Гэтэл энэ сарын 22-ны өглөө үлдсэн гурван талийгаачийн шарилыг ар гэрт нь хүлээлгэн өгөх явцад талийгаачдын ар гэрийнхэн цогцос солигдсон талаар мэдэж, холбогдох байгууллагад хандсан нь энэ юм.

-Энэ цогцос солигдох асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ. Мөн ямар байгууллага аль шатандаа алдаа гаргаж солигдсон гэсэн үг вэ?

-Одоогийн байдлаар дээрх асуудлыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хяналтын хэлтэс албаны шалгалтыг хийж байна. Шалгалтын үр дүнд солигдсон талийгаачдын овог нэрийг тогтоож, ар гэрийнхэнтэй нь холбоо барьж оршуулгын үйл ажиллагааг хэвийн явуулахаар болсон. Эдгээрт зарцуулагдах зардлыг эхний ээлжид шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс олгохоор болсон. Дараа нь шалгалтын үйл ажиллагаа тодорхой болсны дараа уг асуудлыг цагдаагийн байгууллагад хандан шалгуулж, буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм.


Сэтгэгдэл

хх [202.55.191.194] 2019-04-25 08:30:09

оршуулжл байгаа юм ялгаа юу байдгийн

Зочин [139.5.216.74] 2019-04-25 07:22:57

Нямка сайд огцроочээ.

хх [202.55.191.194] 2019-04-24 01:45:18

төрийн алба хаана хаанаа хариуцлагагүйз

Зочин [203.58.84.213] 2019-04-23 22:35:52

Hariutslagiin togtoltsoog changatgaj niited zarladag medeeldeg bolohgui bol yagaad ch nemergui

Зочин [202.9.42.209] 2019-04-23 14:08:39

Хууртйн толбо цогцосны номер хужаагийн хулэмж бургас хядах гэх мэтийн л хэруул хийж суудаг боллоо доо энэ засгийн газар оркууд нь гэж утаанд хордоод цус нь ойртцон мэдрэлгуй юмнууд монгол ална ч гэнуу ялна ч гэнуу согтуу орилолдоод эгэ улс нэг л биш боллоо

Зочин [58.140.202.122] 2019-04-23 13:40:21

энэ чинь арай албаар хорлоод бга юм биш биз залуучуудыг түүж байнашдээ тэр шалгадаг барьдаг газартаа хариуцлагатай сэтгэлтэй хүмүүс авч ажиллуулаач мэргэжлийн хяналтын хэдэн ганган авгайчуудыг цөөлөөчээ

Зочин [103.26.194.241] 2019-04-23 13:31:41

Geriinhen ni hardaggui yum uu.

Зочин [150.129.142.179] 2019-04-23 12:07:04

Зиак хүн болгон өөр өөрийн бодлоор л үйл явдал болон болсон зүйлийг дүгнэх байх ер нь бол аандаа ч бии юундаа ч би гэж үг байдаг юм л болхоор дарга нараа муулах юм би хэн нэгнийг өмгөөлөх биш үзэл бодлоо илэрхийлж б.гаа юм шүү арчаагүй увиагүй хүмүүс хүн муулж явдаг шүү дээ. Минии бодлоор ар гэрийнхэн ах дүү төрөл төрөгдсөн нь таниагүй юмыг ажил үүрэгээ гүйцэтгэж бгаа эгэл хүмүүсииг их муулхиймдаа. Энэ хүмүүс дунд сайн нь ч бий саар ч бий , хүмүүсийг харж бхд хэт их нэг талаа барьж нэг алдаан дээр мянган алдаа гаргасан мэт чичлэх юм нэг бол энэ хүмүүс өөрсдөө албан тушаал горлигсод бхдөө чааваас ЗТХ Яаманд болсон хэрэгт бас дарга дэд сайд буруудсан монголчууд бас арай л дэндүү юм аа Ер нь бол баяраа өөрөө ширээн дээрээс унасан гэдэг үг явж2 үнэн юмдаа

Зочин [58.140.202.122] 2019-04-23 13:41:14

хуц

Зочин [202.179.31.121] 2019-04-23 12:03:16

Ажлаа л хайнга хийж байна !

Зочин [80.235.153.169] 2019-04-23 10:14:27

Yamar ch hariutslaga durem juram gej umkhii mongold alga, yuch oligtoihon nomoor ni hiij chadahgui usan teneg mongolchuud yandaa yana, bas mongol yalna gej hutsna, dald orj muhuh chini enuuhend baina, muusain durakuudaa

зочин [66.181.161.22] 2019-04-23 09:09:19

нямдорж огцор

загдаа [202.179.31.90] 2019-04-23 08:56:59

ар гэр нь талийгаачаа таниагүй юм биш үү

Зочин [202.9.43.193] 2019-04-23 08:40:35

УМ МА НИ БАД МЭ ХУМ БУРХАН МИНЬ ӨРШӨӨ БИДНИЙГ УМ АМГАЛАН БОЛТУГАЙ

Зочин [202.126.89.86] 2019-04-23 07:52:47

Хариуцлагагүй ажилласан байна. Ажлаа өгцгөөнө үү

ЗОЧИН [202.179.25.186] 2019-04-23 07:33:26

БҮХ ШАТНЫ, БҮХ САЛБАР, ЧИГЛЭЛ, ХУУЛИЙН БҮХ БАЙГУУЛЛАГА НЬ ЯМАР Ч МЭДЛЭГ, ЯЛАНГУЯА СЭТГЭЛ , САНААЧЛАГА ГАРГА ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ БОЛСОН. НЭГ ЁСОНДОО ТӨРИЙН БИШ ТӨГРӨГИЙН АЛБАН ХААГЧ БУЮУ СҮНС НЬ АРИЛСАН РОБОТУУД БОЛСЫШДЭЭ.

Zoxhin [103.212.118.74] 2019-04-23 10:10:33

Tuhai baiguullagt tomilogdon irsen darga Ajilaa medehgui humuuseer.bagaa burduulj bn geed meddeg humuusee hyhaj havchin ajilaas ni halah, alban tushaal buuruulah, zergees l bolj bga ym daa

Zochin [66.181.161.76] 2019-04-23 07:32:51

Bvr neg haa gazraa hvnd surtal hvn hvnee geh setgel baihgvi shvv end chini ajlaa hiie gesen setgel dutaad bgaan tsalin avch hodoodoo borluulj bgaan bol avsniihaa hereer ajilaa hii l dee

Зочин [103.229.120.105] 2019-04-23 07:21:18

Бүүр нэг сэтгэлгүй яаж ажил хийдэг нь ингээд мэдэгдэж бгаа юм шүү дээ


19 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
19 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.