Э.Ариунболд: Хүндхэн барилдаанууд боллоо

Д.Тулга / Спорт

Энэ сарын 20-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо 2019 оны жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэн билээ.

Энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жин, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн барилдаанууд болж аваргуудаа тодруулаад байгаа юм. Бямба гаригт эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Э.Ариунболд хүрэл медаль хүртсэн юм.

Тэрбээр эхний тойрогтоо Балбын бөхийг хоёрдугаар тойрогтоо БНХАУ-ын бөхийг, хэсгийн аваргын төлөө тус жингийн чансааг тэргүүлж байгаа Узбекистаны жүдоч Лутфиллаев Шарафуддинд ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд тэрбээр Австралийн Жошуа Катзийг ялснаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Энэ барилдаанд Э.Ариунболд БНСУ-ын Лий Харимтай барилдан вазари үнэлгээгээр ялж 23 насандаа тивийн аваргын хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль хүртэж амжилтын буухиагаа эхлүүлсэн тэрбээр анх удаа тивийн тэмцээнд амжилт гаргаж байгаа нь энэ юм. Ингээд медаль хүртснийх нь дараахан авсан түүний сэтгэгдлээс хүргэж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.